Зүрх судасны өвчин нь дэлхийд хамгийн их тархалттай өвчний тоонд орж, нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Үүний дотроос зүрхний архаг дутагдал нь зүрх судасны системийн өвчнүүдээс хамгийн их тохиолддог хүндрэлийн нэг гэдгийг уншигч та лав сонссон байх. Янз бүрийн өвчнээс болж, хангалттай хэмжээний цусыг организмд хүргэдэг зүрхний үйл ажиллагаа муудаж, улмаар амь насанд аюултай зүрхний дутагдал үүсдэг байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч нартай хамтран зүрхний архаг дутагдал гэх амь насанд халтай өвчний тухай, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Өвчтөний амьдралын чанарыг 81 хувиар багасгадаг
Зүрхний дутагдлыг зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс, артерийн даралт ихсэх өвчин, зүрхний клапаны гажгууд үүсгэдэг гэнэ. Америкийн судлаачид зүрхний дутагдал нь ихэнх тохиолдолд өвчтөний амьдралын чанарыг 81 хувиар багасгадаг гэдгийг тогтоожээ. АНУ –д жилд 71,3 сая хүн зүрхний өвчнөөр өвдөж байгаа бол нас баралтын 1-р шалтгаан буюу жилд нийт нас баралтын 39%-ийг эзэлж байна. Тэгвэл манай оронд нийт өвчлөлийн шалтгааны 4-рт орж байгаа боловч цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөс жил бүр 5500 – 6000 хүн буюу 3 хүний 1 нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын 38,3% буюу тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна
Нью-Йоркийн зүрх судасны нийгэмлэгийн ангиллаар зүрхний архаг дутагдлыг дөрвөн үед хуваадаг байна. Энэхүү ангиллыг хамтдаа сонирхоцгооё.
Үе | Илрэх шинж тэмдэг |
1-р үе | Амьсгаадалт 3-аас дээш давхрын шатаар өгсөх үед илэрдэг. Өвчтөний биеийн хүчний ажил хязгаарлагдахгүй. |
2-р үе | Биеийн хүчний ажил бага зэрэг хязгаарлагдана. Зүрхний дутагдлын шинж тэмдгүүд хэвийн өдөр тутмын ачааллын үед илэрнэ. Хурдан явах ба нэг давхрын шатаар өгсөх үед амьсгаадна. |
3-р үе | Биеийн хүчний ажил нилээд хязгаарлагдана.Зүрхний дутагдлын шинжүүд бага зэрэг ачааллын үед илэрнэ.Энгийн явган явах үед илэрнэ.Энэ шинж тэмдгүүд нь тайван үед арилна. |
4-р үе | Тайван байхад зүрхний дутагдлын шинжүүд илэрнэ. Маш бага биеийн хүчний ачаалал өгөхөд эрс нэмэгдэнэ |
Хэрхэн эмчлэх вэ
Юуны өмнө энэ байдалд хүргэсэн үндсэн өвчнийг эмчлэх ёстой. Эмчилгээний мөн чанар нь зүрхний ачааллыг бууруулах ба түүний агших чадварыг сайжруулах явдал юм. Урьд өмнө нь бүх өвчтөнд зүрхний гликозидуудыг (дигоксин) хэрэглэдэг байсан.Одоо бол тэднийг ховор хэрэглэдэг болсон ба эхний үе шатуудад хэрэглэхгүй зөвхөн бусад бэлдмэлүүд үр дүн өгөхгүй болон зүрхний зүүн ховдлын үйл ажиллагаа 75 хувь багассан тохиолдолд л хэрэглэнэ. Сүүлийн жилүүдэд зүрхний дутагдлыг эмчлэх гол үндсэн эмчилгээнд ангиотензин хувиргагч ферментийг (АХФ) саатуулагч эмүүдийг (эналаприл) дэлхий даяар маш өргөн хэрэглэж байна. Энэ эмүүд нь артерийн судсыг өргөсгөдөг ба судасны захын эсэргүүцлийг багасгадаг. Ингэснээр зүрхний ачааллыг хөнгөрүүлнэ.Эм нь судасны дотор хананы алдагдсан үйл ажиллагааг сэргээдэг.
|
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих