“Дэлхийн олон улс оронд өнөөг болтол эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор үтрээний үрэвсэлт өвчнүүд дээгүүр байр эзэлсэн хэвээр байна. Үтрээний халдваруудын 30-45 хувийг мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Мөн жирэмсэн болон төрж байгаа эмэгтэйчүүдээс хүүхдэд халдварлах тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдийн 1,9-15,6 хувь нь мөөгөнцөртэй гэсэн тоо баримт байдаг. Иймээс эмэгтэй хүн бүр энэ өвчний талаар заавал мэдэж, сэргийлж, эмчлүүлж байх нь чухал” гэж эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч, анагаах ухааны магистр Б.Мандирмаа ярьсан юм. Түүний сэрэмжлүүлэг мэдээллийг уншигчиддаа хүргэе.
Дархлаа сулрах, буруу хооллолт, стресс, эм...
Мэргэжлийн хэллэгээр үтрээний кандидоз хэмээн нэрлэгдэх уг өвчний онцлог нь мөөгөнцрийн халдвар үтрээн дэхь хэвийн микрофлоруудтай хамтран мөөгөнцрийг эдэд нэвтрэх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг бөгөөд хламид ба бактерийн гаралтай хавсарсан байдлаар тохиолдох нь элбэг аж.Үтрээний бичил орчин өөрчлөгдөх нь ихэвчлэн мөөгөнцрийн халдвартай холбоотой байдаг гэнэ. Судалгааны дүнгээс харахад төрөх насны эмэгтэйчүүдийн 75хувь нь доод тал нь амьдралдаа нэг удаа үтрээний мөөгөнцрөөр өвчилдөг бөгөөд тэдний тал хувь нь дахин өвчлөх, дахин өвчилсөн тохиолдолд өвчин хүндэрч, жилд хэд хэдэн удаа дахидаг байна. Хүрээлэн байгаа орчны нөлөөнөөс болж хүний дархлаа суларсан байдал, буруу хооллолт, стресс, эм түүний дотор антибиотикуудыг хяналтгүй хэрэглэх зэргээс үүдэн үтрээний хэвийн бичил орчинд оршиж буй мөөгөнцөр нь хэт үржсэнээс, мөн шулуун гэдэснээс болон гадаад орчны халдварын голомтоос бэлгийн ба ахуйн замаар мөөгөнцөр үтрээнд орж, мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвслийг үүсгэдэг.
Ямар хүмүүс тусч болзошгүй вэ
Антибиотик хяналтгүй хэрэглэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй хүмүүс, дархлаа дарангуйлах эм болон гармоны бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүд болон эстроген өндөртэй жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг эмэгтэйчүүд, бамбай булчирхайн буюу дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй эмэгтэйчүүд мөөгөнцрөөр өвчлөх нь элбэг аж. Түүнчлэн амьсгалын дээд замын цочмог халдвараар өвдөх, эмэгтэйчүүдийн мэс засал ба мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд онцгой анхаарах хэрэгтэй.
Илрэх шинж тэмдгүүд
Бэлэг эрхтнээс их хэмжээний ээдэмцэр маягийн ялгадас гарна. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, халуун оргих, гадна бэлэг эрхтний орчимд цочирч улайна. Унтах үед, бэлэг эрхтэнийг усаар угаасны дараа болон бэлгийн харьцааны дараа загатнаа ихэсдэг. Бэлгийн харьцааны дараа эвгүй үнэр гарч байгаа бол мөөгөнцөотсөн байна гэсэн үг. Үтрээний мөөгөнцрийг мөөгөнцрийн халдварыг тээгч, хурц явцтай үтрээний мөөгөнцөр, архаг (дахилттай) үтрээний мөөгөнцөр гэж клиникийн гурван хэлбэрт хувааж үздэг байна.
Хэрхэн эмчлэх вэ
Орчин үед үтрээний мөөгөнцрийн халдварыг эмчлэх мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй үтрээний лаа, тосон хэлбэрээс гадна шахмал, капсул хэлбэрээр ууж хэрэглэх эм ч байна. Ууж хэрэглэх арга нь зөвхөн үтрээний мөөгөнцөр бус ямар ч байрлалтай мөөгөнцөрт давхар үйлчлэхээс гадна архагшсан дахилттай хэлбэрийн үед хэрэглэхэд илүү ач холбогдолтой. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад үтрээний мөөгөнцөрт халдварыг эмчлэх тэргүүн ээлжийн эмэнд триазолын бүлгийн флуконазол эм ордог.
Та бүхэнд эмийн Актавис компаниас эмийн зах зээлд шинээр нийлүүлж байгаа Фунголон (флуконазол) эмийг үтрээний мөөгөнцөрт халдварын үед хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгье. Хурц явцтай бол 150 мг (50 мг-ийн 3 капсул)-ыг зөвхөн 1 удаа ууна. Дахилттай (жилд 1-3 удаа өвдөх)- эхний өдөр 100 мг-аар 1 удаа, дараа нь 50 мг-аар өдөрт 1 удаа 6 хоног, Архаг буюу олон дахин дахилттай (жилд 4 ба түүнээс дээш удаа өвдөх)- эхлэх тун: эхний өдөр 150 мг-аар 1 удаа, дараа нь 3 ба 6 дахь хоног дээр 150 мг-аар 1 удаа, барих тун: 100 - 150 мг –аар долоо хоногт 1 удаа 3 сарын турш хэрэглээрэй. Хосууд хамтдаа эмчлүүлэх нь илүү үр дүнтэй. Антибиотик хэрэглэж байгаа үед ба хагалгааны дараа урьдчилан сэргийлэх зорилгоор 200 мг-аар нэг удаа хэрэглэнэ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих