Дэлхий дахинд хамгийн өндөр тархалттай өвчний нэгд тооцогддог цусны даралт ихсэх өвчин манай оронд зүрх судасны өвчлөлийн дотор 41,8 хувийг эзэлдэг байна. Тэгвэл энэ нь өрнөдийн орнуудынхтай харьцуулахад хоёр дахин өндөр байгаа аж. Энэ талаарх мэдээллийг Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч төлөөлөгч, тэргүүлэх зэргийн эмч Р.Эрдэнэчимэгээс сонирхлоо.
- Энэ өвчний тархалт манай улсад ямар хэмжээнд байгаа талаар яриагаа эхлэх үү?
- Артерийн даралт ихдэх өвчин нь нас баралт, хүний амьдралын чанарт үзүүлэх сөрөг нөлөөгөөр тэргүүлэх байрыг эзэлж байна. Зүрх судасны өвчний хүндрэлээр дэлхий дахинд 2005 оны байдлаар 17.5 сая хүн нас барсан дүн байдаг. Үүний 80 орчим хувь нь ядуу буурай болон хөгжиж буй орны хүн ам байна. Уг тоо баримт 2015 он гэхэд 20 саяд хүрэхээр байгааг судлаачид гаргаад байгаа. Манай судлаачдынхаар 40-с дээш насны хүмүүсийн 4 хүн тутмын нэгд нь АДИӨ илрэх хандлага байна. Иймээс Монголд АДИӨ -ний тархалт халгаат хүчин зүйлийг бууруулах шаардлага зүй ёсоор гарч байна. АДИӨ хүмүүсийн 71.8% нь даралт ихэсч буй шалтгаанаа мэддэг, 61.4% ямар нэг эмчилгээ хийж байгаагаас 35.1% нь эмчийн хяналтанд байдаг, 64.9% нь ямар ч хяналтгүй эмчилгээ тогтмол хийдэггүй гэсэн судалгаа байна. Эндээс үзэхэд АДИӨ-г эрт илрүүлж, зөв эмчлэх, байнгын хяналтанд байх нь уг өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтой гэсэн дүгнэлтэд эмч мэтгэжилтнүүд хүрээд байгаа. Ер нь даралтыг ихэсч буй шалтгаанаар нь анхдагч даралт ихсэх өвчин, хоёрдогч буюу шинж тэмдгийн даралт ихсэх гэж ангилдаг. Даралт ихсэлтийн 95 хувийг анхдагч даралт ихсэх өвчин эзэлдэг. Хоёрдогч буюу шинж тэмдгийн даралт ихсэх өвчин нь нийт өвчлөлийн таван хувийг эзэлдэг. Энэ нь зүрх, бөөр, зарим дотоод шүүрлийн булчирхайн өвчний үед болон жирэмсэн, цэвэршлийн үед даралт ихсэхийг хэлж байгаа юм.
-Даралт ихэсэнээс болж ямар хүндрэлүүд үүсэх вэ?
-Даралт ихсэлтийн үед зүрхний булчингийн хэт ачааллын улмаас зүрхний булчингийн хана зузаарч зүрх томордог. Зузаарсан булчингийн цусан хангамжийн дутагдал нь зүрхний шигдээс, зүрхний дутагдалд хүргэнэ. Үүний улмаас зүрхээр өвдөх, хавагнах, амьсгаадах зэрэг зовиур илэрдэг. Тархины судсанд цусны эргэлтийн хямралаас нүд бүрэлзэх, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг зовиур илрэх ба тархины цусны судас хагарснаар мэдрэлийн төвүүдийг цусны бүлэн дарж хөл гаранд саа үүсэхээс эхлэн амьсгал зүрх судасны төвийн хурц дутагдалаар амь насанд аюултай хүндрэл үүснэ. Бөөрний гэмтлийн улмаас шээс ховордох, хавагнах зовиурууд илэрч бөөрний архаг дутагдалд хүрнэ. Үүнээс гадна нүдний торлог, цус бүлэгнэлт өөрчлөгдөх, судасны цүлхэн үүсгэх, ялангуяа эрэгтэй хүмүүст бэлгийн сулрал зэрэг хүндрэл гарна.
- Тэгвэл их үед нь ямар арга хэмжээ авах вэ?
-Даралт ихсэх хандлагатай хүн эрүүл амьдарлын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Тухайлбал өөх тос, давс багатай хоол хүнс хэрэглэх, илүүдэл жингээ хасах, архи тамхи хэрэглэхгүй байх, дасгал хөдөлгөөн хийх нь даралт ихсэлт даамжрахаас болон түүний хүндрэлээс сэргийлнэ. Эмчийн заавраар даралт бууруулах эмийн эмчилгээг тогтмол зөв хийх шаардлагатай. Манай компанийн эмч нарын хувьд Энарипрал, Индипам зэрэг өндөр үйлчлэлтэй эмнүүдийг санал болгож байна. Хамгийн зөв эмчилгээг, чанартай эм, хямд өртгөөр хийх боломжийг олгож байгаа хэрэг л дээ.
Насанд хүрэгсдийн АД-н ангилал
Ангилал | Даралтын хэмжээ | Зөвлөмж |
Хэвийн артерийн даралт | <120/80 мм.муб | Амьдралын хэв маяг үнэлэх, Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх |
Артерийн даралтын урьдал үе | 120-139/80 -89 мм.муб | Бөөрний өвчин,чихрийн шижин өвчтэй бол эмийн эмчилгээ, Хамгийн эхлээд шээс хөөх бүлгийн эм |
Артерийн даралт ихдэх өвчний 1-р үе | 140-159/90-99 мм.муб | Тиазидийн төрлийн эм- Индипам |
Артерийн даралт ихдэх өвчний 2-р үе | >160->100 мм.муб | Эм хавсарч хэрэглэх, Индипам +АФХ эсвэл в-блокатор эсвэл антогнист Са |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих