2009-12-11
ТОГОО ШИГ ТОМ ГЭДЭСНЭЭСЭЭ САЛАХ ЦАГ ИРЛЭЭ

Тогоо шиг том гэдэснээсээ салах цаг ирлээ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар жингийн илүүдэлтэй махлаг мяраалаг хүмүүс дэндүү олшрох болсон. Манай монголчууд ч бид яаж дутах вэ гэсэн шиг дуу дуугаа авалцан таргалсаар байна. Ялангуяа  тогоо шиг том гэдэстэй компанийн захирлууд, улс төрчид бүр ч олшрох шинжтэй. 40 нас хүрэв үү үгүй юу гэдэс нь унжаад л, шатаар өгсч уруудахад амьсгаадан, зарим нэг нь гутлаа үдэж ч чадахгүйд хүрч байх шиг.  Суугаа ажил хөдөлмөр, амьдралын тогтсон хэв маяг,  хэрэглэж буй хоол хүнс гэхчлэн тогоо шиг том гэдэс-ний өвчтэй болоход нөлөөлдөг хүчин зүйл ч их л байдаг байх. Өвчин гэсний учир нь хэвлийн тойргийн хэмжээ эмэгтэйд 88, эрэгтэйд 102 см-ээс илүү тохиолдолд  хэвлийн өөхлөлт буюу метаболик синдромтой байна гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг юм билээ. Тэгвэл дэлхийн бусад тив, улсын иргэдийг бодвол Европчууд  яагаад нарийхан гоолиг, цэмцгэр дэгжин харагддаг юм бол. Үүний нууц нь саяхан илэрч байна. Энэ нь Симба-Денк хэмээх өндөр үр дүнтэй бэлдмэлд байдаг юм байна. Дэлхий даяар хамгийн их борлуулалттай эмээр тодорч, үйлдвэрлэгч компанидаа хэдэн тэрбум долларын ашиг оруулаад байгаа энэ эмийг өндөр хөгжилтэй орны иргэд, тэр дундаа Евровчууд сүүлийн жилүүдэд олноороо хэрэглэх болоод байгаа гэнэ. Тиймээс ч хүн ард нь эрүүл чийрэг, гоо үзэмжтэй байх болж, тэр хэрээр нас баралт багасан, хүн амынх нь дундаж наслалт ихсэх болсон байна. Тэгвэл бидэнд  ч бас шинжлэх ухааны энэхүү ололт, амжилтаас хүртэх боломж нээгдээд байна.

     Таргалалт хэмээх өвчин нь хүний гоо үзэмжийг бууруулахаас гадна чихрийн шижин, даралт ихдэх хийгээд зүрх судасны гэхчлэн олон өвчний эх суурь болж, хүндэрсэн тохиолдолд амь насыг нь ч авсаар байгаа билээ.  Уншигч танд ч бас энэ мэт зовлон байгаа бол Монос экспо-2009 үзэсгэлэн худалдааг зорин очиж, нарийн мэргэжлийн эмч нараас нь зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ худалдан авч болох нь. Эсвэл гэрийнхээ ойролцоо байрлах эмийн сандаа ч очиж болно.

            Ингэхэд  СИМБА-ДЕНК гэгч өөх тосыг бууруулах зориулалттай эм нь ямар ид шидтэй болоод жингийн асуудалтай хүмүүс хошуураад байгаа юм бол. Энэ талаар сонирхсоноо уншигчиддаа хүргэе.  Юуны өмнө энэ бэлдмэлийг Германд үйлдвэрлэж, Германд бүртгэж, Германд чанарыг нь шалгасан гэдгээрээ давуу талтай аж. Тэгэхээр та үйлдвэрлэсэн орон, цаг хугацаа болоод чанарын шаардлага хангасан  эсэх, мөн ямар нэгэн сүлжээний эм бэлдмэл биш гэдэгт нь эргэлзэх шаардлагагүй байж болох нь. Элдэв янзын баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь ч мэдэгдэхгүй тураах эм бэлдмэл хэрэглэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавихын оронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд нэр нь түгсэн компанийн эм бэлдмэлийг боломжийн үнээр худалдан авч, эрүүл хийгээд гоолиг, сэтгэл хангалуун явах боломжийг Денк фарм пүүсийн Монгол дахь эмч төлөөлөгчид танд олгож байна. Хоолны дэглэм барьж, жингээ багасгах дасгал сургууль хийх гэхчлэн турахын төлөө хийсэн бусад оролдлого тань амжилтгүй байгаа бол  та энэ эмийг тодорхой хугацаанд хэрэглээд үзээрэй. Энэ эмийг зөвхөн турахын тулд л хэрэглэдэг гэж та битгий бодоорой. Өндөр үр дүнтэй энэ бэлдмэлийг мөн артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны болоод чихрийн шижин өвчний стандарт  эмчилгээнд зөвлөдөг. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн хүндрэл болон сэдрэлээс сэргийлж, зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдэлийг 43 хувиар бууруулдаг, статины бүлгийн бусад эмтэй харьцуулахад хамгийн удаан хугацаанд, хамгийн сайн судлагдсан, хамгийн өндөр үр дүнтэй нь тогтоогдсон бэлдмэл юм байна.

 

Сэтгэгдэл:


Хаанаас хэнээс авч болох,холбоо барих утас
Бичсэн: Зочин цаг: 16:35, 2014-06-07 | Холбоос | |


х
Бичсэн: Зочин цаг: 16:33, 2014-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax