2009-12-11
Ясны сийрэгжилттэй хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг

Монголчууд  жилээс жилд  жижгэрсээр байгаа ээжийнхээ тухай ярих нь олонтаа. Үнэндээ хараад байхад ээжнар маань жил ирэх тусам улам бүр жижигхэн болоод байгаа мэт санагддаг. Энэ нь ч оргүй худал зүйл биш цаанаа шинжлэх ухааны үндэстэй аж. 21-р зууны тахал гэгдээд байгаа яс сийрэгжих өвчинд нэрвэгдэж буй өвчтөнүүдийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг нь судалгаагаар тогтоогдоод байгаа.  Ясны сийрэгжил нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр яс сийрэгжих өвчин нь халдварт бус өвчлөлийн дунд зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчний дараа дөрөвдүгээрт бичигдээд байгаа билээ.

Дэлхийн олон оронд 40-50 насны хүмүүст остеопорозын улмаас хугарал үүсэх тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ.  Цэвэршилт эхэлсэн эмэгтэйчүүдэд ясны алдагдал жилд 2-5 хувьд хүрч, энэ эрчээрээ 60-70 нас хүртэл үргэлжилдэг байна. Цэвэршилт эхэлсэн эхний таван жилд эмэгтэйчүүд нийт ясны жингийн 3-г алддаг байна. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн 30 хувь нь остеопорозтой, харин 54 хувь нь болон остеопорозын шалтгаант хугарал үүсэх нөхцөл бүрдсэн байдалтай байдаг аж. Үүнээс гадна 50-с дээш насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь амьдралынхаа сүүлийн жилүүдийн турш ясны сийрэгжлийн шалтгаант хугаралд өртдөг байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд 50 наснаас эхлэн яс хугарах эрсдэл ихээр нэмэгдэж байгаа бөгөөд Европын остеопорозын нийгэмлэгийн үзэж байгаагаар дараагийн 10 жилд хугарлын тоо 60 хувь болтлоо өсөх магадлалтай байна.

Яс хугарсан үед л илэрдэг

Остеопорозын 50 хувь нь шинж тэмдэггүй буюу шинж тэмдэг багатай явагддаг ба яс хугарсан үед л илэрдэг. Остеопорозтой ихэнх өвчтөнүүдэд биеийн ачаалал ихэссэний дараа болон нэг байрлалд удаан байх (суух, босох) үед нурууны өвдөлт ихэснэ. Энэ өвдөлт нь хэвтэж амарсны дараа алга болох буюу багасна. Өвдөлт илрэх нь өвчтөн бүрт харилцан адилгүй, өвчний аль ч үед илэрч болно Ясны сийрэгжлийг оношлохын тулд багажийн шинжилгээг хийдэг. Ингэхдээ ясны рентген зураг болон остеоденситометрийн аргыг хэрэглэдэг байна. Мөн рентгенденситометр, компьютерийн томографи, микрорадиоскопи, рентген­мор­фометри болон бусад аргуудыг ховор тохиолдолд хэрэглэдэг. Харин остеопорозын хүндрэлийн зэргийг рентген шинжээр дүгнэж болох нь. Ясны сийрэгжлийн эмчилгээний гол зарчим нь ясны жингийн алдагдлыг зогсоох буюу удаашруулах, шинээр хугарал үүсэхээс сэргийлэх, ясны хэлбэржих процессыг хэвийн болгох, ясны өвдөлтийг багасгах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах явдал юм байна. Эмчилгээний хувьд эмгэг жамын эмчилгээ нь ясны сийрэгжлийг эмчлэх үндсэн гол эмчилгээ бөгөөд яс хайлах процессыг дарангуйлж, яс үүсэлтийг идэвхжүүлснээр ясны хэлбэржилтийг хэвийн болгоход чиглэгддэг. .Шалтгааны эсрэг эмчилгээ ньхоёрдогчоор ясны сийрэгжил үүсгэсэн үндсэн өвчний эмчилгээ, ясны эдийн бодисын солилцоонд эсрэгээр нөлөөлөх эм бэлдмэлийг зогсооход чигдлэдэг. Үүнээс гадна шинж тэмдгийн эмчилгээг хийдэг аж..

Остеопороз-удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин

Остеопороз нь олон шалтгаант үүсэлтэй ясны бодисын солилцооны өвчлөл ба яс хэлбэржих процессийн тэнцвэр алдагдах механизмаар буюу яс уусах болон яс үүсэх хэлбэрээр явагддаг. Орчин үед остеопорозыг эрт оношлох боломжтой болсон ба оновчтой эмчилгээг хийж, хугарал үүсэхээс сэргийлж болох нь. Остеопорозоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор төрөл бүрийн фармакологийн өргөн хүрээний эмчилгээний бэлдмэлүүд байдаг. Остеопорозыг эмчлэх зорилгоор эдгээр бэлдмэлийг дангаар буюу хавсарч хэрэглэхдээ дэс дараалалтайгаар буюу хамтад нь хэрэглэж болдог байна. Гэхдээ эмч нь тухайн өвчтөний остеопорозын онцлог болон хэрэглэж буй бэлдмэлийн үйлдлийн механизмд тохируулан хүн тус бүрт тохирох эмчилгээний схем сонгож, өвчтөндөө уг өвчнийг удаан хугацаагаар эмчлэх буюу урьдчилан сэргийлэх ёстойг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй гэнэ. Тэгвэл ясны сийрэгжлийн өвчний үед хэрэглэдэг өндөр үр дүнтэй бэлдмэл болох Кальци-Денкийг танд санал болгож байна. Энэ бэлдмэл ньясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, ясны бороололтыг түргэсгэх зориулалттай бэлдмэл юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсад маш олон төрлийн кальцийн бэлдмэл  худалдаалагдаж байгаа. Эдгээр бэлдмэлээс  Кальци-Денк ямар давуу талтай юм бол. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Яны сийрэгжил, ясны хугарлын үед эмчилгээний зориулалтаар 1000 мг ын тунтай кальцийг 880 нэгж Д3 витаминтай хавсарсан байдлаар эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл энэ зөвлөмжийн шаардлагыг бүрэн хангасан цорын ганц бэлдмэл нь Германы эмийн тэргүүлэгч компани Денк Фармын үйлдвэрлэн нийлүүлдэг   Кальци-Денк бэлдмэл юм байна.

 

 

 

Сэтгэгдэл:



Ер нь хаа сайгүй л их болсон юм шиг. Заримдаа хөл өвдөөд байдын юу юм бол үзүүлэхээс айгаад байдын. Кока кола чипс муу гэж сонссон

Зассан: SARAAHAI хэзээ: 2010-6-23 05:24
Бичсэн: dadido цаг: 21:08, 2009-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax