2010-06-10
Та хэддүгээр бүлгийн цустай вэ

I бүлгийн цустай хүмүүс: Эрч хүч, зоримог, нийтэч зан, хурдан дэвших онцгой чадвараараа бусдаас ялгарна. Удирдах албан тушаал тохирно. Энэ бүлгийнхэн бие бялдар чийрэг, төрөлхийн эрүүл. Тиймдээ ч бусад бүлгийнхэнтэй харьцуулахад 75 нас хүртэл амьдрах магадлал 60 хувиар илүү аж. Харин ходоодны болон 12 нугалаа гэдэсний өвчин тусах хандлагатай. Биеийн хүчний хөдөлмөр хийх нь ашигтай, согтууруулах ундааг бусад бүлгийнхнээс илүү шингээдэг. Үхэр, тахианы мах идэж байхыг зөвлөе.

II бүлгийн цустай бол: Үнэнч, эелдэг, найрсаг. Зан байдал, ажил төрлийн хувьд төгс. Харин эрүүл мэндийн байдал эмзэг. Атеросклероз буюу тархины судасны хатуурал, бөөрний өвчин, чихрийн шижин, хавдар тусах хандлагатай. Бие нь согтууруулах ундааг тэсвэрлэдэггүй. Хүнсний зүйлээс гахайн мах илүү тохирно.

III бүлгийн цустай хүмүүс: Торгон мэдрэмжтэй, авъяаслаг. Тэд өөрийн эмзэг, гомдомхой сэтгэлээ амгалан төрхийнхөө цаана нуудаг. Харин хайр дурлалд тун ч оргилуун ханддаг. Эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү хартай. Бие сайтай. Махан хоолноос хонины мах илүү тохиромжтой.

IV бүлгийн цустай бол: Оргилуун, дур хүслээ үргэлж бусдын нүднээс нууж чаддаг. Энэ бүлгийнхэн хайр дурлалд төгс амраг, нөхөрлөлдөө үнэнч, амьдралын жинхэнэ сайн хань болж чаддаг. Тэд өөрийн аз жаргалын тухай мөрөөдөх зуураа сонгосон амрагаа сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг.

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax