2010-06-10
Яагаад танд болон таны хүүхдэд кальци нэмэлтээр хэрэгтэй гэж?

Жингээ хасахаар шийдэн хоолны дэглэм барих, мөн богино хугацаанд их хэмжээний жин хасах үед хүн кальцийн дутагдалд ордог байна. Үүнээс гадна жирэмсэн болон хөхүүл үед  кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлөх нь. Түүнчлэн  хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр  хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.

99 хувь нь яс, шүдэнд агуулагддаг

Кальци бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс аж. 99 хувь нь яс, шүдэнд үлдсэн нэг хувь орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз бүр байдаг. Энэ эрдэс бодисыг хэрэгцээт хэмжээгээр хэрэглэснээр яс, шүдний эрүүл байдал  болон хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Мөн мэдрэл, булчингийн дамжуулах чанар, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн наранд гардаггүй хүмүүст болон өвлийн улиралд витамин D3 ихээр шаардагддаг байна.

Кальци дутагдвал ямар шинж тэмдгүүд илрэх вэ

Бага насны хүүхдүүдэд голдуу витамин Д дутагдсанаас кальц гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу муруйх, хөл майга болдог. Мөн  хүүхдүүд өндөр болохгүй байх, шүдний паалан хэврэгшиж амархан шүд цоорох шинжүүд илэрнэ. Өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхэд хөлийн шилбээр  өвдлөө, яс янгинаж өвдлөө, шөрмөс татлаа гэх мэтээр зовиурладаг ба энэ үед манай монголчууд “ өндөр болох гэж байгаа юм” гэж хэлдэг. Шилжилтийн насны ба насанд хүрсэн тамирчид  ерөнхийдөө их эрүүл байдаг. Хэдий тийм боловч  тэд спортын дасгал сургуулилт хийх явцдаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тэд хэт их дасгал сургууль хийдэг . Жин хасах үед тэд хөлсөөр их хэмжээний эрдэс бодисуудаа алддаг.  Маш их дасгал хөдөлгөөн  хийдэг ба хоолоо хасдаг   тамирчид менструальны цикл өөрчлөгдөх ба ясны янз бүрийн өөрчлөлтүүд гарч ирдэг ба тэмцээний болон дасгал сургуулилтын үеэр бэртэж гэмтэх нь ихэсдэг. 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд маш чухал

 Кальци нь эхийн биеэс  гадна хэвлийд өсөн томорч хүүхдэд хэрэгтэй тул эхийн кальцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Жирэмсний явцад сүүлийн 3 сард эхээс хүүхдэд өдөрт 270 мг кальц зөөвөрлөгддөг байна. Иймээс эх болон хүүхдэд илүү нэмэлтээр кальц хэрэгтэй болдог. Америкийн Анагаах ухааны нийгэмлэгээс хамгийн сүүлд хийсэн 14 судалгаанд хийсэн дүгнэлтээс харахад өдөрт 1500 – 2000 мг кальц хүнсний нэмэлтээр хэрэглэж байсан эмэгтэйчүүд жирэмсний хожуу хордлогоор өвдөх болон хугацаанаасаа өмнө төрөх магадлал буурч байсан байна. Ихэнх жирэмсний олон найрлагатай витаминууд нь 200 мг орчим кальцийг агуулдаг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйд хоногт 1500 мг кальц шаардлагатай. Тиймээс нэмэлтээр кальцийн бэлдмэл уух шаардлагатай.

Хөхүүл эхэд өдөрт 500 калори илүү шаардлагатай
Хөхний сүү хамгийн чухал тэжээллэг бодисууд болон дархлааны факторуудыг агуулсан нярай хүүхдийн хамгийн гайхамшигтай хоол юм. Эхийн сүү бий болоход зайлшгүй эрч хүч ба шим тэжээл  хэрэгтэй болдог. Тиймээс хөхүүл эхэд өдөрт 500 калори илүү шаардлагатай болдог. Иймээс хөхүүл үед жирэмсний витаминуудыг үргэлжлүүлэн уух хэрэгтэй болдог. Жирэмсний витаминууд нь хоногийн кальцийн хэмжээг нөхөж чадахгүй учраас нэмэлтээр кальц уух хэрэгтэй болдог.   Жирэмсэн болон хөхүүл үед кальц дутагдсанаар үс унах, хумс хугарамтгай болох, шүд цоорох, буйл үрэвсэх, шүд үйрэх гэх мэт шинжүүд илэрнэ.

Бүх яс чинь янгинаад байвал…

Ясны сийрэгжилт  буюу Остеопороз  нь хүн нас ахих тусам ясны эдийн бүтэц өөрчлөгдөн, яс хэврэгжихийг хэлнэ. Энэ нь эхний үед шинж тэмдэггүй явж байснаа хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг бол нурууны өвдөлт. ялангуяа хөдлөх үед нэмэгдэнэ.  Энэ үеийн өвдөлтийг зарим хүмүүс тэнгэр муудах, агаарын даралт өөрчлөгдөх үед бүх яс өвдөөд байна гэдэг.  Цаашид ямар нэгэн эвгүй хөдөлгөөн, халтирч унах гэх мэт үед яс хугарна.  Ялангуяа нуруу болон дунд чөмөгний яс, бугуйн ясны хугарал түгээмэл тохиолддог.
Иймээс дээрх бүх хүмүүс хоногийн хэрэгцээт кальцийг түүнийг өндөр агуулсан бүтээгдэхүүнүүд болох сүү, сүүн бүтээгдэхүүн болон  загасыг  хүнсэндээ  хэрэглэх шаардлагатай ба та ингэж өдөр  тутмын хэрэгцээтэй кальциа бүрэн хэмжээгээр нөхөх боломжгүй тохиолдолд  кальцийг витамин  Д3 тэй нь хамт агуулсан шоколад болон  гааны амттай  Думокальцинаа үр хүүхдүүддээ өгөх болон  өөрөө  өдөрт ганцхан удаа уугаарай!

 


Сэтгэгдэл:


хөхүүлийн хэдэн сартайгаас кальца ууж эхлэх вэ хүүхдэд ямар нэг сөрөг юм байхгүй
Бичсэн: баагий (зочин) цаг: 16:34, 2013-07-04 | Холбоос | |


heregtei medeelel oruulsn bn. mash ikh bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 17:02, 2013-01-31 | Холбоос | |


Кальцийн бэлдмэлийг жилд хэдэн удаа ямар тунгаар уудаг юм бол,заавал эмчид үзүүлэх шаардлагатай байдаг болов уу Сараанаа асууж өгөөч,нутгаасаа хол байгаа болохоор тэр бүр эмнэлэгт үзүүлэх аргагүй л байх юм.
Бичсэн: Tiktak цаг: 23:26, 2010-12-29 | Холбоос | |


хэрэгтэй мэдээлэл тавьсанд баярлалаа ярзайтал инээх
Бичсэн: зочин (зочин) цаг: 21:00, 2010-10-12 | Холбоос | |


emch bishee. gehdee bi eruul mendiin chigleliin emch soniniig gargadag. Setguulch bgaa ymaa. SONINDOO NIITLEGDSEN MATERIALUUDIIG HUMUUST BAGA CH BOLTUGAI MEDEELEL OGOOH BOLOVUU GEJ BLOG BA ARHIVTAA BAIRLUULSAN YMAA
Бичсэн: saraahai (зочин) цаг: 17:08, 2010-06-23 | Холбоос | |


чи эмч юмуу гэхдээ сайхан мэдээлэл тависан бна илүү их юм хиигээрэй эрчүүдиин эрүүл мэндийн талаар тавибал их зүгээр бна
Бичсэн: legion цаг: 20:15, 2010-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax