2010-09-25
Б. Ичинхорлоо: 10900 орчим хvvхдийг эх барьж авсан
Клиникийн нэгдvгээр амаржих газрын Эхийн нэгдvгээр тасгийн эх баригч бага эмч Б. Ичинхорлоотой уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө төрийн дээд одон "Алтангадас"-аар энгэрээ мялаасанд тань баяр хvргэе?

-Баярлалаа. Мэргэжилдээ дур сонирхолтой болохоор олон жил чин сэтгэлээсээ хvчин зvтгэсэн. Энэ хөдөлмөрийг минь төр, засаг vнэлсэнд vнэхээр баяртай байна.

-Нэгдvгээр амаржих газарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1974 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Хашаат сумын Лvн бригадад очиж ажилласан. Тэндээ жил гаруй болоод нэгдvгээр амаржих газарт шилжин ирж байлаа. Тvvнээс хойш өнөөдрийг хvртэл 31 дэх жилдээ энэ албандаа зутгэж байна даа.

-Таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг бол. Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ юугаар нь бахархдаг вэ?

-Айл гэрийн аз жаргалын гол тvлхvvр болсон шинэ хvнийг мэндлэхэд нь тусалдаг болохоор мэргэжилдээ би их дуртай. Ажиллах хугацаандаа 10900 орчим хvvхдийг эх барьж авсан байна билээ. Гэхдээ энд энэ жилийн тоо ороогvй байгаа л даа.

-Жилд дундчаар хэчнээн хvvхэд эх барьж авдаг вэ?

-Жилдээ 400-500 хvvхэд эх барьдаг. Гэхдээ сvvлийн жилvvдэд төрөлт харьцангуй нэмэгдэж байгаа л даа. Энэ нь залуус гэр бvл төлөвлөлтийн асуудалд их анхаардаг болсонтой холбоотой.

-Олон жил ажиллах хугацаандаа чамгvй олон шавьтай болсон байлгvй?

-Арваад шавьтай болсон. Цаашид ч олон эх баригчийг дадлагажуулж сургана гэж бодож байгаа.
-Мэргэжлийн хvний хувьд хөдөө орон нутгийн эх баригч эмч нарын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Боловсон хvчин дутмаг, багаж тоног төхөөрөмжиин хvрэлцээ, хангамж болон эх баригчдын цалин хөлс муу гээд тоочвол бэрхшээл олон байна. Тиймээс хөдөө орон нутгийн эмнэлгvvд шинэ боловсон хvчнийг олноор нь бэлтгэж, эх баригчдыг дахин сургалтад хамруулах, эмнэлгийн нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.

-Эх баригчдын нийгэмлэг байгуулагдах гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгvй юу?

-Энэ сарын долоон, найманд Эх баригч бага эмч нарын хурал болох юм. Энэ хурал дээр бид эх баригчдын нийгэмлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлах гэж байна.
Нийслэлийн амаржих газрууд болон хөдөө орон нутгийн эх баригч, эмч нарын байгуулж буй энэ нийгэмлэгийн гол зорилго нь эх баригч эмч нарын vйл ажиллагааг дэмжих, тэдний мэдлэг чадвар, цалин хэле зэрэг нийгмийн асуудалд нь туслалцаа vзvvлэх явдал юм.

-Эх баригч эмчийн хувьд төрөх насны эхчvvдэд хандан юу гэж зөвлөх вэ?

-Эрvvл хvvхэд төрvvлье гэвэл эх өөрөө эрvvл, саруул байх ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймээс төрөх насны эмэгтэйчvvд эрvvл мэнддээ онцгой анхаарал тавьж, жирэмсэлеэн тохиолдолд эмнэлгийн хяналтад яаралтай орохыг зөвлөмөөр байна.

-Ажиглаж байхад төрөх насны эмэгтэйчvvдэд ямар өвчин илvv зонхилж байх юм?

-Бэлгийн замын халдварт өвчин их байна. Хэрэв жирэмсний эрт vед нь эмчийн хяналтад орчихвол энэ өвчнийг эмчлэх бvрэн боломжтой шvv дээ.

-Эх хvvхдээс шалтгаалахгvйгээр гардаг өвчин ч бас байдаг. Саяхан л гэхэд гуравдугаар төрөх дээр нярайн халдвар гарлаа шvv дээ?

-Эмнэлгийн ариун цэвэртэй холбоотойгоор мэр сэр өвчлөл гардаг. Энэ vнэхээр харамсалтай хэрэг л дээ.

Монголын мэдээ 238 /2014/
Р. Сараа

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax