2010-09-25
Христэд итгэгч хосууд гэр бvл болтлоо ариун байхыг эрхэмлэдэг
2007-01-11 14:46:07

"Vvрдийн гэгээ" чуулганы итгэгч Д.Баярбат, Ц.Батнинж нар энэ баасан гарагт суй тавих аж. Тэдний суй тавих ёслол сvмд нь болох юм байна. Залуу хостой уулзаж, цоөн асуултад хариулт авсан юм.
-Юуны өмнө баяр хvргэе?
-Баярлалаа.

-Та хоёрыг анх сvмдээ танилцсан гэж сонслоо?
-Бид сумийнхээ цугларалтад яваад 5-7 жил болж байна. Харин vерхэж эхлээд гурван жил болчихож.Одоо хоёулаа 22 настай.

-Тэгэхээр эзэн тань та хоёрыг танилцуулсан гэсэн vг vv?
-Vнэхээр тийм шvv,

-Сvмдээ суй тавина гэл vv?
Тийм ээ Христэд итгэдэг хvмvvс бэр гуйдаггvй. Харин сvй тавих ёслол vйлддэг юм.

-Дараа нь бас сvмдээ хуримлах уу?
-Баярбат маань удахгvй Солонгос явах гэж байгаа юм. Гэрээгээр ажиллах болохоор гурван жилдээ ирэхгvй. Тиймээс явахаас нь өмнө сvй тавьж байгаа хэрэг л дээ.

-Эцэг, эх чинь сvй тавих ёслолыг хэрхэн хvлээж авч байх юм?
-Биднийг хориглоогvй. Хайр сэтгэлтэй л юм бол өөрсдөө мэд гэсэн.

-Танай сvмд жилд 3-5 хурим болдог гэл vv?
-Тийм шvv. Бидний хувьд 3-4 хуриманд нь орсон юм байна. Сvмийн зааланд хуримын ёслолоо хийдэг. Дайллага, цайллага нь ч мөн сvмд болдог.

-Христийн сvмийнхэн охид,хөвгvvдийг хооронд нь хvчээр гэрлvvлдэг. Пасторууд нь нэг хvн оноож өгөөд л суулгачихдаг гэсэн яриа байдаг. Энэ хэр vнэний ортой вэ?
-Худал мэдээлэл байна. Тийм зvйл ерөөсөө байхгvй. Олон итгэгч нарын дундаас хvмvvс бие биеэ олж болно шvvдээ. Ийм яриа гарсанд vнэхээр их харамсч байна. Тэгээд ч Христэд итгэгч хvvхэд, з.алуусын хувьд гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орохгvй байхыг эрхэм зорилтоо болгодог. Мөн бид аль болохоор архи, тамхинаас хол хөндий байхыг хичээдэг.

 


Сэтгэгдэл:


Greeting for new years, 2012 !
I'm very happy to write to you , & herein sending you my pleasure in occasion with upcoming new year, 2012. That was for my lucky action, when I saw in Google communication your writing about my profile. By the way I so much enjoy many your interesting publishing at worldwide famous network as on Google etc. Meanwhile my e-mail address is tyondon@yahoo.com
With regards Prof.T.Yondon
Бичсэн: t.yondon (зочин) цаг: 13:28, 2011-12-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax