2011-09-09
Л.Баярсайхан: Архаг ядаргаа, стрессээс ангижирья гэвэл Магнез Денкийг хэрэглээрэй

Л“Сэтгэл эрүүл бол бие эрүүл” гэж Монголчууд хэлдэг байсан нь учиртай. Сайхан зүйл бодож, сайхан үг ярилцаж, сайн үйлс хийх нь эрүүл байхын үндэс юм. Харин хар муу юм бодож, атаархаж, айж эмээж, хорсож, гомдож, ам нээхдээ муу үг цувуулах нь өөрөө стресс юм. Энэ муу энерги нь хүний бие организм, эд эс, шингэнийн түвшинд нөлөөлж, хэсэг газрын ба ерөнхий дархлааг сулруулж, өвчлөмтгий болгож, улмаар эмгэг өөрчлөлтөнд оруулж болно” гэж  Даффодил Сайн Эмэгтэй Клиник”-ийн  захирал, эмч Л.Баярсайхан эмч ярьсан.  Түүнтэй уулзаж, стресс бухаимдал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, түүнээс ангижрах арга хийгээд, хамгийн сайн эм, эмчилгээний талаар ярилцлаа.

     -Өнөөдрийн нийгэм хүмүүсийг асар их дарамт, стресст оруулж  байна. Стресст  өртсөнөөр хүний  бие махбодид, эрхтэн системд нь өөрчлөлт  орсоор байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ямар ч нийгэмд стресс буюу “хямрал” бий. Хамгийн төгс сайхан нийгэмд ч тэр. Яагаад гэвэл стрессийн нэгэн нөхцөл нь хүний дотоод ертөнцийн онцлогт оршино. Гэгээрээгүй хүн ямар ч гэрэл гэгээний сүүдрийг л давамгай харна. Зарим хүн олон боломж дотроос болохгүйг нь л олж хараад бухимддаг. Гэгээрэл гэхээр эрдэм номоор боловсрох, бурхан номоор ариусах, эсвэл бясалгал хийхийн нэр бас биш юм. Өргөн харвал, стресс бол амьдралын салшгүй нэгэн хэсэг бөгөөд их бага хэмжээгээр байнга л биднийг дагадаг. Зарим нь онцын нөлөө үзүүлэхгүй, зарим нь гүн гүнзгий хямрал, өвчин эмгэг, нас баралтын шалтгаан болох нь бий.

Richard S Lazarus энэ талаар, “Стресс гэдэг нь тухайн хүний хувийн дотоод болон нийгмийн чадвар боломжоос хэтэрсэн шаардлага тулгарахад үүсэх сэтгэл мэдрэмжийн байдал юм” гэж тайлбарласан байдаг. Уг нь хүн өөрийн хувь, нийгмийн асуудлаа шийдээд, шийдвэрлээд эерэг үр дүн гаргаад байвал харин ч улам хатуужиж, хэрийн юманд хямрах аюулгүй дархлаа тогтох сайн талтай. Харамсалтай нь өнөөдөр цаг бол мөнгө, мөнгө бол баялаг, хүн бол баялаг бүтээгч гэж уриалж байна. Цаг мөнгө хоёртоо захирагдан уралдах энэ хүнлэг бус нийгэмд хүнээс шууд хамааралгүй олон асуудал үүсч,түүнийг шийдвэрлэх явцад гарах хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх боломжгүй байдал нь гарцаагүй хямралд оруулсаар байна. Олонхи хүн хямралд орсноо мэдэхгүй явдаг. Учир нь бүгд л адилхан цаг мөнгөнд захирагдсан, хувь хүний ертөнц нь хязгаарлагдмал “зомби” нар болсон байдаг. Хямарна, бухимдана, өвдөж зовно, эсвэл гэнэт нас барна. Өвчин гэхээр заавал ямар нэгэн эд эрхтэн гэмтэж, үйл ажиллагаа нь алдагдаж, шинжилгээнд өөрчлөлт гарахыг  хэлэхгүй. Бие организмд илрэх эмгэггүй боловч сэтгэл санаа нь өвчилсөн хүн олон болжээ.

-Судалгаанаас харахад өндөр хөгжилтэй улс орнуудын ард иргэд стресс, хямралд өртөх нь илүү байдаг юм билээ. Үүний учир нь юунд байна аа?

- Ахуй амьдрал элбэг дэлбэг болж, хөрөнгө мөнгөтэй болохоор зарим асуудал шийдэгдэх боловч улам өөр төрлийн гүнзгий стресс хямралын үүд хаалгыг нээдэг. Хамгийн хөгжилтэй гэх олон улс тухайлбал, Өмнөд Солонгос, Япон улсууд сэтгэл санаагаар хямарч, амь насаа егүүтгэх тохиолдлоороо дэлхийд тэргүүлж явдаг. Араас нь сүүлийн 10 жил хурдтай хөгжиж баяжсан Казакстан улс залгаж байна. Энэ бүх мэдээлэл ил тод бий. Манай улсын хувьд нас баралтын үндсэн 3 шалтгаанд зүрх судасны өвчин, хорт хавдар, гэмтэл орж байна. Тэгвэл эдгээрийн гол суурь өөрчлөлт нь стресс юм. Стресс гэхээр зөвхөн сэтгэл санааны асуудал биш, бие сэтгэл хоёрыг салгаж үл болно. Уг нь эхлээд сэтгэлийг нь шинжээд, дараа нь биеийг нь шинжих ёстой.Сэтгэлийг нь эзэмдсэн байхад бие нь хаа холдохов” гэдэг шиг. Гэтэл манай орчин үеийн эмнэлэг үйлчилгээний онцлог бол үнэтэй оношлогоо эмчилгээний том машинууд, өвчтөнтэйгээ ярилцах завгүй эмч нар, туяа цацрагаар хэдэн янзын зүслэг хийж цаасан дээр тоо тавиад эмчлээд байх нь сэтгэлийг нь хаяаад, гол шалтгааныг нь үлдээгээд байгаа хэрэг. Нөгөө талаас эмчтэйгээ сайн яриад суудаг хүн цөөрсөн, “Тэнд тийм аппарат байна, энд ийм төхөөрөмж байна, тийшээ очиж үзүүлье” гэх нь мөн ихэссэн.

-Стресс маш олон өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан болдог байх аа?

-Стрессээс  хамааралтай эмгэг олон. Шинжилж баталснаас ч олон байх гэж бодож байна. Гол нь өвчтэйгээ мэдэхгүй эрүүл гээд яваад байх, тэгээд сөрөг нөлөө нь ажлын үр дүн дээр гарна. Бүр өөрт ч биш, алсдаа нийгэм олон нийтэд хор уршиг авчирна. Сэтгэхүйн хямралд ороод гаднаасаа мэдэгдэхгүй гялалзаад, дотроо гүнзгий хямраад  яваа хүмүүс бий. Тэгээд гэнэт өвдөнө. Үүнийг “Хэлж ирэхгүй хийсч ирлээ” гэцгээнэ. Шинжлэх ухаанд үүнийг хэдийнээ судалсан бөгөөд сэтгэл санааны хямрал нь  физиологийн үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар биеийн үйлдэл, шинж тэмдгээр илрэхийг  “трансдукци” гэнэ. Энэ нь тодорхой нөхцөл байдал тулгарахад сэтгэл зүй нөлөөлж, улмаар биеийн хариу үйлдэлд хүргэнэ. Энэ үйлдэл нь эргэн тойрондоо бас нөлөөлөх ба улмаар нийгэмд бүхэлд нь нөлөөлж, эерэг эсвэл сөрөг ямар ч үр дагавар авчирч болно. Стресс нь биеийн өвчин болж хувирах, өвчин үүсгэх асуудал бий. Ингэж сэтгэл зүйн хувьд хямарсан өвчтөнд зовиур шаналгаа гэхээс илүүтэй биеийн шинж тэмдгүүд давамгайлсан байх онцлогтой. Nemiah et al-ийн хэлснээр ийм хүмүүс өөрийн сэтгэл мэдрэмжээ үгээр илэрхийлэхээс илүүтэй биеийн үйлдэл, шинж тэмдгээр харуулдаг.

-Стрессээс хамааралтай үүсэх өвчин эмгэгүүдийг дурдахгүй юу?

одоодны шархлаа, архинд донтох өвчин, багтраа, архаг ядаргаа, толгойн өвдөлт, цусны даралт ихсэлт, нойргүйтэлт, гүйлгэх хам шинж, зүрхний шигдээс, психоневроз, бэлгийн сулрал, псориаз, нейродерматит зэрэг арьсны өвчнүүд орно.

-Ядаргааны үед  хүний биеэс их хэмжээний магни алдагддаг гэж сонссон юм байна. Ер нь магни хүний биед ямар хэмжээтэй байх ёстой юм бэ?

агни их хэмжээгээр алдагдах эсвэл бага шимэгдэх нөхцөл нь архаг ядаргаа үүсэх нэг нөхцөл болдог. Насанд хүрэгчдийн магнийн дундач хэмжээ 25 грамм байна. Үүний 99 хувь нь эд эсийн дотор байрласан байна. Тухайлбал, үүнээс 60 хувь нь ясанд, 20 нь булчинд, үлдсэн 20 нь элэг ба бусад эд эрхтэнд байна. Тэгэхээр 1 хувь нь л ердөө цусны сийвэнд агуулагдаж, түүний хэвийн дундач хэмжээ 1.7-2.1 mg/dL байна.

-Магни дутагдсанаас хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ. Илрэх шинж  тэмдгүүд гэвэл?

-Ер нь магнийн дутагдлийн асуудал бол бидний бодож байснаас илүү элбэг байдаг зүйл. Дутагдлын үед илрэх зовиур, шинж тэмдгүүдээс дурьдахад л тодорхой болно. Булчин эрвэгнэх, хатгах, татах, сэтгэл санаа тавгүйтэх, уур уцаартай, цочмог болох, хумс хугарах, саатал, хөдөлгөөний баримжаа алдах, дизкоординаци, биеийн хэм багасах, үс унах, нойргүйтэх, нүдний нистагм гэх гаж хөдөлгөөн, ядаргаа, дуу чимээнд хэт мэдрэмтгий болох, сэтгэл хямрал, бачимдал, зүрх дэлсэх, хэм алдагдал зэргийг хэлж болно.

-Үүнийг нөхөхийн тулд ямар эм бэлдмэл хэрэглэвэл тохиромжтой вэ?

-Мэдээж, дээрх шинж тэмдэг илрээд, өөр тодорхой өвчин эмгэгээс болоогүй байхын зэрэгцээ цусан дахь магнийн хэмжээ буурсан бол юунаас болоод магнийн хэмжээ багассан болох шалтгааныг тогтоох, тодруулах хэрэгтэй. Дараа нь эмчилгээний зорилгоор магнийн бэлдмэлүүдийг уухаар эсвэл дуслаар хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор хэрэглэх, урьдчилан сэргийлж, нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх 2 нь өөр, өөр асуудал. Эмчилгээнд хэрэглэдэг магнийн цитрат, оксид, гидроксид, хлорид гээд 10 гаруй төрлийн магнийн давс нэгдлүүд байдаг. Эдгээр нь магни агуулах хэмжээгээрээ ялгарах ба хамгийн өндөр 60 хувь хүртэл магни агуулдаг нь магнийн оксидын нэгдэл болно. Манай эмнэлгийн зах зээл дээр байгаа Магни Денк нь магнийн оксид юм.

-Жирэмсэн үед  яагаад магни хэрэглэхийг зөвлөдөг юм бэ? Дутуу  төрөлтөөс хамгаалдаг гэж үнэн үү?

-Ер нь магни бол мартагдсан эрдэс бодис гэж хэлж болно. “Байгалийн релаксант” гэж би хэлэх дуртай, байгалийн гаралтай тайвшруулагч юм. Үүрэг роль асар их, магни оролцохгүй эд эс хоорондын, физиологийн, биохимийн урвал гэж байхгүй. Жирэмсэн үед магни эд эсийг сэргээх, нөхөн төлжихөд асар хэрэгтэй. Жирэмсний үеийн магнийн дутагдал нь жирэмсний хордлого, шээсэнд уураг илрэх, ургийн дутуу хөгжил болон бүр хүнд дутагдлын үед  нярайн нас баралтанд ч хүргэж болно. Магни кальци хоёр хамтарч ажилладаг. Кальци булчингийн агшилыг дэмжиж ихэсгэдэг бол магни эсрэгээр булчингийн агшилыг сулруулж, тайвшруулна. Ингэснээр жирэмсний үед умайн булчингийн тайван байдал хангагдаж, умай ихэсийн цусан хангамж солилцоо сайжирч, улмаар ургийн тэжээл хангагдаж, жирэмслэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Магнийн дутагдлын үед умай агших, улмаар зулбах, хугацаанаасаа өмнө дутуу төрөх зэрэг жирэмсний хүндрэлүүд гарах эрсдэл эрс нэмэгдэнэ. Магни нь бат бөх яс, шүдтэй болоход нөлөөлөх ба цусан дахь чихрийн хэмжээг зохицуулахад оролцоно. Холестериний хэмжээг мөн зохицуулахад оролцох ба зүрхний хэм алдагдлаас сэргийлнэ гэж үздэг. Жирэмсний үед булчин татах, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Ер нь жирэмсний хордлого, хүндрэлийн үед магнийн бэлдмэлүүдийг шингэнээр, тариагаар үндсэн эмчилгээ болгон хэрэглэнэ.  

-Гэдэс хямрах, өтгөн хатах үед ч бас энэ бэлдмэлийг хэрэглэж болох уу?

-Эртнээс магнезмийн гүйлгэх, туулга үйлчилгээг хүн бүхэн мэднэ. Тэр үүднээс өтгөн хатах үед хэрэглэдэг. Магни нь гэдсэнд агуулагдах усны хэмжээг ихэсгэснээр гүрвэлзэх хөдөлгөөнийг өдөөж өгдөг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гэж бидний ухамсраас тусдаа бие дааж явагдах гэдэсний гогцооны булчингуудын долгион мэт ээлжлэх агшил болно. Эмнэлгийн хэлээр перистальтик гэдэг.  Энэ агшилын үр дүнд өтгөн гадагшлах үйл ажиллагаа явагдана, мөн хоол ходоод уруу орно. Магнийн туулга үйлчилгээ хоёр хэлбэрээр явагддаг. Магни гэдэсний булчингуудыг суллаж өгнө, ингэснээр гэдэсний гүрвэлзэх агшилыг жигд явагдах боломж олгож, өтгөн хаталтыг зогсооно. Мөн магни усыг өөртөө татдаг. Гэдсэнд усны хэмжээ их байхад өтгөн зөөлрөх, агшилтай хэсгийг давж туулах, улмаар хялбар бие засахад нөлөөлдөг.Туулга  зорилгоор магнезиум хэрэглэж байхад биеийн ус шингэн гэдсэнд хуримтлагдаж байгаа тул шингэн сайн уухыг зөвлөдөг. Шингэнийн дутагдлаас сэргийлнэ гэсэн үг. Мөн магни нь нүүрс усны бодисын солилцоонд чухал үүрэгтэй байдаг цусан дахь чихрийн хэмжээг хянаж байдаг инсулины ялгаралтанд нөлөөлдөг. Цусанд чихэр ихсээд ирэхээр шээсээр магни ихээр алдагдаж, улмаар цусны сийвэн дэх магнийн хэмжээ  багасдаг. 1, 2-р төрлийн чихрийн шижингийн эмчилгээ муу авах тохиолдолд гипомагнеземи буюу магнийн хэмжээ багассаныг тайлбарладаг.

-Энэ бүгдээс дүгнэхэд архаг ядаргаа, стрессээс ангижруулагч хамгийн сайн бэлдмэл гэж Магнез Денкийг тодорхойлж болох нь ээ?

лон орны брэндүүд янз бүрийн арилжааны нэр томъёотой гардаг. Манай зах зээл дээр байгаа сайн чанарын бэлдмэл бол Германы эмийн Денк үйлдвэрийн “Магнез Денк” яах аргагүй мөн. Энэ эм нь Германд үйлдвэрлэгдэж, Германд бүртгэгдэж, Германд чанар нь шалгагдсан гэдгээрээ онцлогтой, өндөр чанартай бүтээгдэхүүн юм. Магнийн дутагдлаас эмчлэх хамгийн үр дүнтэй бэлдмэл. Стресс ядаргааны үед биеэс алдагдсан магнийг нөхөж, эмгэг шинж тэмдгүүдийг арилгадаг. Мөн эмэгтэйчүүдийн дааврын солилцооны зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэж, сарын мөчлөгийн хэвийн үйл ажиллагаа болон жирэмслэлт хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлдэг давуу талтай. Булчин сулрах болон өвдөх, татах зэрэг шинж тэмдэг илэрсэн үед  ууж болно. Ингэхдээ эмчийн зааврын дагуу өдөрт 1-2 капсулийг хоолны өмнө хангалттай хэмжээний усаар даруулж хэрэглэхийг зөвлөдөг.   

 

 


Сэтгэгдэл:


Yamar emiin sangaar hudaldaj bgaa ve
Бичсэн: Зочин цаг: 20:58, 2016-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax