2011-12-16
М.ТӨГСБАЯР:Ясны сийрэгжилтэд хамгийн хэрэгтэй бэлдмэл бол Кальци-Денк
Монголчуудын хооллох, ундлах, амрах, амьдрах хэв маяг сүүлийн жилүүдэд асар их өөрчлөгдөж байна. Үүнээс шалтгаалан олон төрлийн өвчин тэр дундаа яс сийрэгжих өвчинд нэрвэгдэх боллоо.Тэгвэл хүүхэд, хөгшидгүй олноороо тусах болсон энэ эмгэгээс бид хэрхэн сэргийлж, шаардлагатай тохиолдолд ямар эм бэлдмэл хэрэглэх ёстой вэ. Ясны сийрэгжилтэд өртсөн эсэхээ яаж мэдэж, оношлуулан, эмчлүүлэх вэ.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ГССҮТөвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр М.Төгсбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Монголчууд жилээс жилд жижгэрсээр байгаа ээжийнхээ тухай ярих нь олонтаа. Үнэндээ ажиглаад байхад ээж нар маань улам л жижигхэн болоод байгаа мэт санагддаг л даа. Энэ ер нь хэр шинжлэх ухааны үндэстэй яриа вэ?

-21-р зууны тахал гэгдээд байгаа яс сийрэгжих өвчинд нэрвэгдэж буй  өвчтөнүүдийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг нь судалгаагаар тогтоогдоод байгаа. Дэлхийн олон оронд 40-50 насны хүмүүс ясны сийрэгжил буюу остеопорозын улмаас хугарал үүсэх тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Цэвэршилт эхэлсэн эхний таван жилд эмэгтэйчүүд нийт ясны жингийн гуравны нэг хувийг алддаг. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн 30 хувь нь остеопорозтой, харин 54 хувь нь остеопорозын шалтгаант хугарал үүсэх нөхцөл бүрдсэн байдалтай болдог. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд 50 наснаас эхлэн яс хугарах эрсдэл ихээр нэмэгдэж байгаа бөгөөд Европын остеопорозын нийгэмлэгийн үзэж байгаагаар дараагийн 10 жилд хугарлын тоо 60 хувь болтлоо өсөх магадлалтай гэсэн судалгааны дүн гарсан байна билээ.

-Ясны сийрэгжил гэдгийг та энгийн үгээр уншигчдад маань тайлбарлаж өгөөч. Хүний яс юунаас болоод амархан хугарч, гэмтэхэд хүрдэг юм бэ?

-Ясны сийрэгжил нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар гадны өчүүхэн үйлчлэлд хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр остеопороз нь халдварт бусөвчлөлийн дунд зүрх судас, хавдар,чихрийн шижин өвчний дараа дөрөвдүгээрт бичигдээд байгаа. Энэ нь остеопороз түгээмэл тархалттай, олон шалтгаантай, хожуу оношлогддог болон оновчтой эмчилгээг цаг хугацаанд нь эхэлдэггүйтэй холбоотой.

-Тэгвэл өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ ясны сийрэгжилттэй болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Остеопорозын үед ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Гадны өчүүхэн хүчний нөлөөлөлд яс хугарснаар яс сийрэгжсэн гэдэг нь мэдэгдэнэ. Харин нэгэнт өвчилсөн хүмүүсийн хувьд биеийн ачаалал ихэссэний дараа болон нэг байрлалд удаан байх, суух, босох үед нурууны өвдөлт ихэснэ. Энэ өвдөлт нь хэвтэж амарсны дараа алга болох буюу багасна. Энэ өвдөлтийг хүмүүс тэнгэр муудах, агаарын даралт өөрчлөгдөх үед бүх ясөвдөөд байна гэх нь бий.  Цаашид ямар нэгэн эвгүй хөдөлгөөн, халтирч унах үед яс хугарна. Ялангуяа нуруу болон дунд чөмөгний яс, бугуйн ясны хугарал түгээмэл тохиолддог. Өвдөлт илрэх нь өвчтөн бүрт харилцан адилгүй, өвчний аль ч үед илэрч болно.

-Хэрхэн оношлох вэ?

-Ерөнхий үзлэгээр оношлох боломжгүй. Ердийн рентгэн зурагнаас эхлээд орчин үеийн өндөр хүчин чадалтай ЭХО аппарат, компьютер болон оношлогооны тусгай аргуудыг хэрэглэдэг.

-Удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин гэж сонссон юм байна?

-Эмчилгээний гол зарчим нь ясны жингийн алдагдлыг зогсоох буюу удаашруулах, шинээр хугарал үүсэхээс сэргийлэх, ясны хэлбэржих процессийг хэвийн болгох, ясны өвдөлтийг багасгах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах явдал юм.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар эм бэлдмэл хэрэглэх вэ?

-Остеопорозоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор төрөл бүрийн фармакологийн өргөн хүрээний эмчилгээний бэлдмэлүүд байдаг. Эдгээр бэлдмэлийг дангаар буюу хавсарч хэрэглэхдээ дэс дараалалтайгаар буюу хамтад нь хэрэглэж болдог. Гэхдээ эмч тухайн өвчтөний остеопорозийн онцлог болон хэрэглэж буй бэлдмэлийн үйлдлийн механизмд тохируулан хүн тус бүрт тохирох эмчилгээний схем сонгож, өвчтөндөө уг өвчнийг удаан хугацаагаар эмчлэх буюу урьдчилан сэргийлэх ёстойг сайтар тайлбарлаж  өгөх хэрэгтэй. Ясны сийрэгжлийн өвчний үед хэрэглэдэг өндөр үр дүнтэй, чанартай бэлдмэл гэвэл Кальци-Денкийг нэрлэх байна. Энэ бэлдмэл нь ясны сийрэгжилтээс урьдчилан  сэргийлэх, ясны бороололтыг түргэсгэх зориулалттай бэлдмэл байгаа юм.

-Манай улсад маш олон төрлийн кальцийн бэлдмэл худалдаалагдаж байгаа. Эдгээр бэлдмэлээс Кальци-Денк ямар давуу талтай юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ясны сийрэгжил, ясны хугарлын үед эмчилгээний зориулалтаар 1000 мгын тунтай кальцийг 880 нэгж Д3 витаминтай хавсарсан байдлаар эмчилгээнд хэрэглэхийгзөвлөдөг. Тэгвэл энэ зөвлөмжийн шаардлагыг бүрэн хангасан цорын ганц бэлдмэл нь Германы эмийн тэргүүлэгч компани Денк Фармын үйлдвэрлэн нийлүүлдэг Кальци-Денк бэлдмэл юм. Энэ бэлдмэлийг ясны сийрэгжлийн эмчилгээнд, ясны хугарал, бэртэл, гэмтлийн үед, цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, настангуудын кальци болон витамин Д3-ийн дутагдлын хавсарсан эмчилгээнд хэрэглэж болдог. Усанд уусгаж хэрэглэдэг тул ходоод цочроохгүй, цээж хорсох зовиурыг арилгадаг давуу талтай. Ямар нэгэн шалтгаанаар цусан дахь кальци багассан тохиолдолд хэрэглэнэ. Зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ гэдгийг анхааруулмаар байна.

-Ингэхэд кальци ер нь хүний бие махбодид ямар ашиг тустай юм бэ?

- Кальци нь ясны нөхөн төлжих бүтцээ хадгалах үндсэн хоол тэжээл нь гэж ойлгож болно. Иймээс кальци дутагдвал яс сийрэгжих өвчинд нэрвэгдэнэ. Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд кальцийн бэлдмэл чухал хэрэгтэй юу?

-Кальци нь эхийн биеэс гадна хэвлийд өсөн томорч буй хүүхдэд хэрэгтэй тул эхийн кальцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Жирэмсний явцад сүүлийн 3 сард эхээс хүүхдэд өдөрт 270 мг кальци зөөвөрлөгддөг. Иймээс эх болон хүүхдэд илүү нэмэлтээр кальци хэрэгтэй болдог. Жирэмсний олон найрлагатай витаминууд 200 мг орчим кальцийг агуулдаг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйд хоногт 1500 мг кальци шаардлагатай байдаг. Гэхдээ кальцийг мөн л эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх шаардлагатай. Дур мэдэн хэрэглэвэл эсрэгээр урагт муугаар нөлөөлнө гэдгийг анхааруулах нь зүйтэй болов уу.

-Ярилцлагынхаа төгсгөлд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэвэл зохих талаар уншигчдад маань зөвлөгөө өгөөч?

- Хүн идэж байгаа хоол хүнснээсээ кальцийг шимэн авч өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Кальциар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэхгүй байх, байнгын сэтгэлийн хямралтай байдал, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдол, ядуу зүдүү байдал зэрэг нь хүмүүс олноороо ясны сийрэгжилтэд өртөхөд нөлөөлж байна.Тиймээсхоол хүнсэндээ анхаарч, хийжүүлсэн ундаанаас татгалзаж, кальциар баялаг цагаан идээ, сүү, самар, жимс хэрэглэж, спортоор хичээллэн, архи тамхинаас татгалзаж, эмгэг илэрвэл эртнээс эмчлүүлэхийг л зөвлөх байна даа.

 

 


Сэтгэгдэл:


Кальци Д денкийг хөхүүл хүн хэрэглэж болохуу
Бичсэн: Зочин цаг: 13:23, 2022-03-04 | Холбоос | |


гараа хугалаад 14 хонож байгаа юм. Энэ кальцийг уувал аль хэр бол оо?
Бичсэн: Зочин цаг: 10:32, 2015-07-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax