2011-12-31
Ц Батцэнгэл: Бактер устгах чадвар хамгийн сайтай эм бол Амоксиклав денк
Хамрын ханиад тусдаггүй хүн гэж үгүй.  Ялангуяа Улаанбаатар хотод маань агаарын бохирдол их байгаагаас шалтгаалан томуу өвчний дэгдэлт улам нэмэгдэж, тэр хэмжээгээр эдгэрэлт нь удааширч байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр УКТЭ-ийн Уушиг судлалын тасгийн их эмч Ц.Батцэнгэлтэй уулзаж ярилцлаа.

-Амьсгалын  замын халдварт өвчнүүдээс хамгийн их тохиолддог нь мэдээж, томуу өвчин байх. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү? 

-Сэрүүн бүсийн улс орнуудад жил бүр улирлын томуу өвчний өргөн хүрээний тархалт болдог. Энэ нь хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварлаж, цочмог хэлбэрийн томуу өвчин үүсгэдэг юм. Сэрүүн бүсийн улс орнуудад нэг хүн жилд дунджаар 4-6 удаа ханиад буюу томуу тусдаг гэсэн судалгааны дүн байдаг. Гэхдээ эмнэлзүйн илрэх байдал нь тухайн хүний бие махбодийн онцлог байдал, дархлааны тогтолцооны байдлаас хамаарч, хөнгөн байдлаас хүнд хэлбэр хүртэл өөр өөр илрэлтэй байдаг. Е р нь дэлхийн хэмжээнд томуу өвчний улмаас жилд 250-500 мянган хүн нас бардаг гэсэн тооцоо бий.

-Тэгвэл манай орны хувьд байдал ямар байна вэ?

-Манайд жил бүрийн 11-р сараас 5-р сарын хооронд улирлын томуугийн үе явагддаг. Ингэхдээ хүн амын ихэнх хэсгийг хамран өвчлүүлдэг. Ялангуяа бага насны хүүхэд, 65-аас дээш насны хүмүүс хүнд хэлбэрээр өвчилж, эдгэрэл удаантай, дахин өвчлөх хандлагатай байдаг. Манай оронд ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол их байгаагаас болж, томуу өвчний дэгдэлт улам олон хүнийг хамран өвчлүүлж, эдгэрэлт удаан явагдаж байгаа онцлогтой байна.

-Ингэхэд томуу өвчнийг үүсгэгч нь ямар онцлог шинжтэй байдаг вэ?

-Томуу өвчин үүсгэгч нь -25-70 хэмд халдварлуулах чадвартай байдаг учраас хүйтэн сэрүүний улиралд өргөн тархдаг. Томуу үүсгэгч вирүсийн эсрэгтөрөгч амархан хувиргах чадвартай байдаг тул  жил бүр дэлхий нийтээр тархах вирүсийн омог өөрчлөгдөж байдаг. 2009 онд гахайн томуу нэртэй А(H1N1) вирүс дэлхий нийтээр өргөн тархаж , 200 гаруй орныг хамран өвчлүүлж, цар тахал явагдсан, Манай оронд ч гахайн томуугийн халдвар их хэмжээгээр тархан, нас баралт нилээн тохиолдсон.

-Яагаад гахайн томуу гэж нэрлэсэн юм бол?

-Энэ өвчин анх 2009 онд Канад улсад гахайн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг эхлэн өвчлүүлсэн. Эхлээд зөвхөн гахайнаас хүнд дамжин халдварлаж байснаа удалгүй вирүс хувиралд орон, хүнээс хүнд дамжин халдварлаж, олон хүнийг хамран өвчлүүлж, цар тахлын хэмжээнд хүрсэн. Уг вирүс нь генийн бүтцийн хувьд хүний томуугийн вирүсийн ген  гахайн томуугийн вирүсийн гентэй эрлийз хэлбэрийн вирүс учраас гахайн томуу гэж нэрлэгдсэн .

-Цар тахлын хэмжээнд хүрч, олон хүнийг хамран өвчлүүлсний учир нь юунд байна вэ?

-Энэ вирүс гахайн томууний  гений бүтцийг агуулсан учраас хүний дархлааны тогтолцоо энэ вирүсийг эсэргүүцэх ямар ч хамгаалалт  байхгүй байгаа юм. Иймээс маш олон хүнийг хамран өвчлүүлсэн. Мөн уг вирүс өөрөө халдварлах чадвар их  өндөртэй байсан л даа. 2010-2011 оны байдлаар манай оронд гахайн томуугийн А(H1N1), мөн гахайн томууны гаралтай А(H3N2) вирүс дэгдэлт хэлбэрээр явагдсан.

-Энэ жилийн хувьд томуу өвчин ямар онцлогтой байна вэ? 

 -Энэ оны байдлаар амьсгалын замын цочмог халдвар ханиад үүсгэгч нь аденовирүс, риновирүс, РС  вирүс зонхилон тохиолдож байгаа. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл нь бөглөрөх хэлбэрээр хүндрэх тохиолдол их байна. Өөрөөр хэлбэл, багтраа өвчинтэй төстэй шинжээр хүндэрнэ гэсэн үг юм. Энэ халдваруудын үед урьдын хэрэглэж байсан вирүсийн эсрэг тамифлю эм үйлчлэхгүй байгаа.

-Томуу өвчний үед ямар шинж зонхилон тохиолдох вэ?

-Томуу, томуу төст өвчний үед хүний амьсгалын дээд замын цочмог үрэвсэл үүсч даамжран, халдвар хордлогын хамшинжээр хүндэрч, бүх бие махбодийг хамарсан хүнд байдал үүсч болно. Үүнд: өндөр халуурах, толгой өвдөх, бүх бие, булчингаар янгинаж өвдөх, хамар битүүрч, ус гоожих, хамар шархирах, зогсолтгүй хоолой сэрвэгнэж хий ханиалгах, цээжээр өвдөх зэрэг шинж илэрдэг.

-Хүмүүс ханиад хүрэнгүүт дур мэдэн эмийн сангаас антибиотик авч уудаг?

-Энэ үед вирүсийн халдварын эсрэг биед явагдаж байгаа эмгэг процессийн эсрэг антибиотик хэрэглэхэд ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин ч биеийн дархлааны тогтолцоог улам дарангуйлж , өвчний явцыг хүндрүүж болох юм. Харин томуу өвчний улмаас хэвийн үед хүний биеийн амьсгалын дээд замд байдаг эмгэг бактерууд өвчин үүсгэх чадвартай болж, бактерийн халдвараар хүндэрсэн тохиолдол  байдаг. Энэ үед мэргэжлийн эмчид хандан, бактер судлалын шинжилгээ хийлгэсний үндсэн дээр антибиотикийг сонгон хэрэглэх нь илүү үр дүнд хүрнэ. Ер нь манай хүмүүс антибиотик эмх замбараагүй хэрэглэснээс болж, эмэнд дасалтай болсон бактерийн омгууд үүссэнээр, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх, зарим тохиолдолд туйлын хүнд байдалд  орж,хэрэглэх антибиотик мөхөс болох тохиолдлууд байна. Манайхан эмийн санд орж, аль эм хамгийн сайн бэ? гэж асууж байгаад ямар ч хамаагүй эм авч уудаг эсвэл ихэвчлэн ампициллин юмуу амоксациллин авч уудаг. Ингээд л эм уусан ч гэсэн сайжрахгүй байна гэж гайхдаг. 

-Амьсгалын эрхтэн тогтолцооны халдварын шалтгаант өөр ямар эмгэгүүд байдаг вэ?

-Хүний амьсгалын эрхтэн тогтолцооны олон эмгэг өвчин үүсгэгч бактерийн шалтгаанаар үүсдэг. Бактерийг устгах хүний дархлааны хэсэг газрын болон, ерөнхий дархлааны тогтолцоо суларснаас бактерийн халдвар даамжран өвчин үүсдэг. Манайхан бронхиттэй гэж өөрийгөө хэлэх тохиолдол элбэг байдаг. Архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвсэл гэдэг нь удаан хугацаанд жилд 3 сар ба түүнээс их хугацаагаар ханиалгаж, цэр гарах шинжээр илэрдэг өвчин юм.

-Гуурсан хоолойг архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг  ямар шалтгаанууд байдаг вэ? 

Гуурсан хоолойн архаг үрэвсэл үүсэхэд, тамхины утаа их нөлөөлнө. Тамхи найрлагандаа 4000 гаруй төрлийн хорт бодис агуулдаг болохоор тэр шүү дээ. Мөн агаарын бохирдол, ажил мэргэжлийн таагүй нөхцөл, цаг агаарын тааламжгүй нөхцөл, удамшлын хүчин зүйл, халдварын хүчин зүйл нөлөөлдөг. Гадаад шалтгааны хүчин зүйлүүд нь удаан хугацааны туршид эсвэл богино хугацаанд хүчтэй үйлчлэл үзүүлснээс амьсгалын эрхтэний хамгаалах тогтолцооны үйл ажиллагаа хямарч, бүтцийн эмгэг өөрчлөлтүүд гардаг. Бүтцийн өөрчлөлтүүд нь бактерийн халдвар үржиж, үрэвсэл үүсэх таатай нөхцөл бүрдүүлдэг. Өвчин цаашид даамжрахын хэрээр гуурсан хоолойн ханын бүх давхаргыг хамарч, бүтцийн гүнзгий өөрчлөлтөнд оруулна. Өвчин цаашид даамжран, амьсгал болон зүрхний хавсарсан дутмагшилд оруулдаг.

-Хатгаа өвчний талаар мэдээлэл өгөөч?

-Халдварын шалтгаанаар үүсдэг уушигны эмгэгийн хамгийн гол төлөөлөгч бол уушигны үрэвсэл буюу бидний хэлж заншсанаар хатгаа өвчин юм. Хүн даарч хөрөх, ядрах, нойр хоолны дэглэм алдагдан дархлаа сулрах, архидах, бие махбодийн суурь архаг өвчинтэй байх зэрэг олон шалтгаанаар өвчин үүсгэгч бактер хүний амьсгалын замд нэвтрэн, улмаар амьсгалын доод хэсэгт орж үржин, хурц үрэвсэл үүсгэдэг.

-Өвчин ямар шинжээр илэрдэг вэ?

-Өвчний шинж тэмдэг нь өвчин үүсгэгч бактерийн хоруу чанар, тухайн хүний бие махбодийн онцлог байдал, дархлааны тогтолцооны хариу урвалаасхамаар, өөр өөр байдаг. Том хэмжээний хатгаа өвчний үед цочмог өндөр халуурч, чичрүүдэс хүрэх, эмгэгтэй талын цээжээр хөндүүрлэж хатгаж өвдөх, ханиах, амьсгал гүн авахад өвдөлт нэмэгдэх, амьсгаадах, цустай болон зэвний өнгөтэй цэр гарах бие сулрах, хоолонд дургүй болох, хөлрөх зэрэг шинж илэрч, хүнд, хүндэвтэр болон хүнд, маш хүнд байдалтай болдог.

-Ийм үед яах ёстой вэ? 

-Яаралтай эмчид үзүүлж арга хэмжээ авах ёстой.Хатгаа өвчнийг тодорхой нэгэн бактер үүсгэдэг бөгөөд үүсгэгчээс хамаарч эмчилгээний зарчмаа сонгодог. Эмнэлгээс гадуур үүсч байгаа хатгааны гол үүсгэгч нь, стрептококк пневмони, микоплазм, гемофил инфлюэнз гэх мэтийн бактерүүд байдаг бөгөөд дунд болон хөнгөн хэлбэрийн хатгааны үед гэрийн нөхцөлд эмчилж болдог.

-Амсгалын замын халдварын үед ямар антибиотик зонхилон хэрэглэвэл тохиромжтой вэ?

-Амьсгалын замын халдварын үед болон бусад халдварын үед уламжлалт хэрэглээ болох ампициллин болон амоксациллиныг хүмүүс дур мэдэн их авч уудаг. Гэтэл  ампициллин болон амоксациллиныг эмх замбараагүй хэрэглэснээс болж бактерүүд тэдгээрийг задалдаг бетта лактамаза гэдэг ферментийг өөрөөсөө ялгаруулж, эдгээр эмийн үйлчилгээг үгүй болгоод байна.  Тэгэхээр бидний хэрэглэдэг ампициллин болон амоксациллины бактер устгах чадваргүй үр дүнгүй болсон байна.

-Тэгэхээр яах ёстой вэ. Сүүлийн үед дэлхийн жишигт хэрэглэж байгаа өндөр үр дүнтэй, хамгийн гол нь чанартай ямар эм бэлдмэл байна вэ. Манай оронд ийм эм бэлдмэл орж ирсэн болов уу?

Орчин үед эмчилгээнд хэрэглэгдэж байгаа антибиотикуудад нэн өндөр шаардлага тавигдах болсон. Үүнд: 

1. Бага тунгаар эмчилгээний өндөр үр дүн үзүүлэх

2. Эмчилгээний өндөр үр дүн үзүүлэх мөртлөө хоруу чанар хамгийн багатай байх

3. Өргөн хүрээний үйлчилгээтэй байх. Өөрөөр хэлбэл өвчин үүсгэгч олон төрлийн бактерийг устгах чадвартай байх

4. Харшил үүсгэх болон гаж нөлөө хамгийн бага байх

5. Хүний биед байх хэвийн эмгэгтөрөгчид үйлчлэхгүй байх

6. Хэрэглэхэд тохиромжтой амт үнэр шинжтэй байх зэрэг нэн өндөр шаардлага тавигдаж байгаа юм.

Энэ бүх шаардлагуудад бүрэн хангасан чанартай сайн антибиотик бол амоксиклав денк юм.

Амоксиклав денкийн үйлчилгээний онцлог юу вэ?

 Антибиотик эмх замбараагүй хэрэглэсний уршгаар ихэнх бактериуд өөрөөсөөө антибиотик задлагч бетта лактамаза ферментийг ялгаруулдаг болсон. Ингэснээр ихэнх бактериуд эмэнд дасалтай болж антибиотик хичнээн их уусан ч эмчилгээний үр дүнгүй болоод байгаа юм. Гэтэл энэ бэрхшээлийн даван туулсан антибиотик орчин үед гарган авсан нь амоксиклав денк юм .Өөрөөр хэлбэл амоксиклав денк бактериас ялгарах бетта лактамаза ферментийг идэвхгүй болгосноор антибиотикийн бактерийг устгах чадварыг бүрэн хангаж өгдөг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр эмэнд дасал болсон бактерийг устгах чадвартай гэсэн үг юм.

Өргөн хүрээний үйлчилгээтэй гэхээр ямар ямар өвчнүүдийн үед хэрэглэж болох вэ?

*      Амьсгалын дээд ба доод замын халдвар

*      Дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл)

*      Хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар (дайвар хөндийн цочмог үрэвсэл)

*      Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл

*      Уушгины халдвар (уушгины үрэвсэл)

*      Бөөр ба шээс ялгаруулах доод замын халдвар

           Бэлгийн замын халдвар гээл халдварын шалтгаант олон өвчний үед өргөн хэрэглэж болдог.

Хэнд хэрэглэж болох вэ?

Бага насны хүүхдээс эхлээд бүх насны хүмүүст хэрэглэж болохоос гадна жирэмсэн үед  хэрэглэж болдог. Эмч бид нарт жирэмсэн үед хэрэглэж болдог  антибиотик олддоггүй хэцүү байдаг шүү дээ.

Амоксиклав денк манайд байгаа бусад амоксиклавуудаас ялгаатай нь тал нь юу вэ?

. Манайд байгаа бусад амоксиклавуудаас ялгаатай нь гаж нөлөө багатай, өндөр тунтай, антибиотикийн эвгүй гашуун амтгүй, аятайхан жимсний амттай, хэрэглэж байгаа хүнд хортой нөлөө багатай, гол нь эмчилгээний үр дүн сайтай, найдвартай.

Бид нар олон хүнд хэрэглэхэд үнэхээр их сайн байгаа нь нотлогдож байна.

Германы Денк фарм компанаас гаргадаг Докси денк  эмийн бид өргөн хэрэглэж эхлээд байгаа.

- Докси денк  эм ямар давуу талтай байна вэ?

*Хламид, риккетси, микоплазм зэрэг эсийн доторхи халдваруудын үед клиникийн болон микробиологийн өндөр үр дүнтэй. Амьсгалын замын үрэвсэл ба бага аарцгийн хөндийн эмчилгээний удирдамжинд орсон. Эмчилгээнд удаан хугацаагаар хэрэглэх боломжтой.

-Ямар өвчний үед хэрэглэх заалт байдаг?

-Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ. Амьсгалын замын халдвар, чих хамар хоолойн эрхтний халдвар, шээс бэлгийн замын халдвар, хоол боловсруулах зам ба цөсний замын халдвар,арьс зөөлөн эдийн халдвар, Бруцеллёз, тарваган тахал, листериоз, цавины гранулома зэрэг халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Гол онцлог бол бусад антибиотик хэрэглээд үр дүнгүй халдварын шалтгаант олон өвчнүүдийн үед хэрэглэхэд их тохиромжтой маш сайн үйлчилгээтэй.

-Хэрэглэж болохгүй заалт байдаг уу?

-Жирэмсэн хөхүүл, элэгний хүнд эмгэгтэй мөн 8 хүртэлх насны хүүхдэд хэрэглэдэггүй. Сүүлийн үеийн бактер судлалын шинжилгээгээр доксиденкийн бактер устгах чадвар хамгийн сайн байгаа.Бид амьсгалын замын халдваын шалтгаант өвчнүүдйин үед өргөн хэрэглэж байна .Мөн томуу буюу ханиад хүрсний дараа үргэлжлэн ханиалгаж шар болон ногоон цэр гарч байвал бактерийгн халдвараар хүндэрч байгаа шинж бөгөөжд энэ үед өдөрт 2 удаа хоолны дараа 5-7 хоног уухад үр дүн их сайтай байгаа.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:38, 2012-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax