Зүрхээ хамгаалцгаая

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:33

Зүрх судасны өвчин нь дэлхийд хамгийн их тархалттай өвчний тоонд орж, нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Үүний дотроос зүрхний архаг дутагдал нь зүрх судасны системийн өвчнүүдээс хамгийн их тохиолддог хүндрэлийн нэг гэдгийг уншигч та лав сонссон байх. Янз бүрийн өвчнээс болж,  хангалттай хэмжээний цусыг организмд хүргэдэг  зүрхний үйл ажиллагаа муудаж,  улмаар амь насанд аюултай зүрхний дутагдал үүсдэг байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч нартай хамтран зүрхний архаг дутагдал гэх амь насанд халтай өвчний тухай...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:31

Амьсгалын замын халдвар нь амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшнээс үл хамааран тархдаг халдвар билээ. Өөрөөр хэлбэл, энэ халдварыг бидний хэн нь ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ч амьсгалын замын халдвар бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлдэг байна. Энэ талаар эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч, анагаах ухааны магистр Б. Мандирмаагийн яриаг хүргэе.

Тоос шороог найтаах, нулимс гоожуулах байдлаар гадагшлуулдаг

Амьсгалын замын халдварыг амьсгалд оролцдог эрхтнүүд буюу амьсгалын замын аль хэсгийг хамарч байгаагаас нь шалтга...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдүүдийн 1,9-15,6 хувь нь мөөгөнцөртэй

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:30

“Дэлхийн олон улс оронд өнөөг болтол эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор үтрээний үрэвсэлт өвчнүүд дээгүүр байр эзэлсэн хэвээр байна. Үтрээний халдваруудын 30-45 хувийг мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Мөн жирэмсэн болон төрж байгаа эмэгтэйчүүдээс хүүхдэд халдварлах тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдийн  1,9-15,6 хувь нь мөөгөнцөртэй гэсэн тоо баримт байдаг. Иймээс эмэгтэй хүн бүр энэ өвчний талаар заавал мэдэж, сэргийлж, эмчлүүлж байх нь чухал” гэж эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч, анагаах ухааны магистр Б.Мандирмаа ярьсан юм. Түүний сэрэмжлүүлэг мэдээллийг ун...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амьсгалын замын халдварын үеийн гол зовиур болох ханиалга, түүний эмчилгээ

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:26


Амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшингээс үл хамааран тархдаг халдвар бол амьсгалаар дамжин тархдаг буюу амьсгалын замын халдвар юм. Амьсгалын эрхтэн гадаад орчинтой шууд байнга харьцаж байдаг учраас амьсгалын замын халдвар ямагт бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлдэг.

Амьсгалын замын халдвар үүсгэгчид

Амьсгалын замын халдвар үүсгэгчид нь нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болох ба нянгийн халдвар нь голдуу вирусын халдвар буюу бидний хэлж заншсанаар ханиад томууны дараахь хоёрдогч халдвар болон үүсдэг. Үүнээс гадна тоос шороо, утаа тортог ам...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Та хүүхдээ анхааран ажиглаж, дахин нэг эргэцүүлээрэй

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:24

Хүүхэд тань компютер тоглоом авна гэж шаналгана. Та өглөө, үдэшгүй үглэх хүүхдийнхээ дуунаас халширсандаа аваад л өгнө. Төмрөөр бүтсэн тоглоом хүүхдийн шуналыг хөдөлгөж, балчир хүүхэд өөрийн мэдэлгүй хорхойссоор явна.  Бас болоогүй, тоглоомын хөнгөнөөс хүнд рүү, жижгээс том руу тэмүүлнэ. Нэг л мэдэхэд нойр хоолонд муудаж, ядарсаар, хичээл сурлагынх нь идэвх суларч, ядаргаа таны хүүхдийг эзэмдэнэ. Гэрийн компьютер онцгүй санагдаж, гудамжны тоглоомын газарт сэтгэл татагдаж, тэр зүг зүтгэнэ, улам ядарна. Энэ бүхнээс шалтгаалан идэж уух, цаг нар, хичээл сурлага, айж ичих, ядрах бүхэн ком...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих