Л.Баярсайхан: Архаг ядаргаа, стрессээс ангижирья гэвэл Магнез Денкийг хэрэглээрэй

бичсэн: SARAAHAI, 2011-09-09, 22:07

Л“Сэтгэл эрүүл бол бие эрүүл” гэж Монголчууд хэлдэг байсан нь учиртай. Сайхан зүйл бодож, сайхан үг ярилцаж, сайн үйлс хийх нь эрүүл байхын үндэс юм. Харин хар муу юм бодож, атаархаж, айж эмээж, хорсож, гомдож, ам нээхдээ муу үг цувуулах нь өөрөө стресс юм. Энэ муу энерги нь хүний бие организм, эд эс, шингэнийн түвшинд нөлөөлж, хэсэг газрын ба ерөнхий дархлааг сулруулж, өвчлөмтгий болгож, улмаар эмгэг өөрчлөлтөнд оруулж болно” гэж  Даффодил Сайн Эмэгтэй Клиник”-ийн  захирал, эмч Л.Баярсайхан эмч ярьсан.  Түүнтэй уулзаж, стресс бухаимдал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, түүнээс ангиж...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Л.Баярсайхан: Нийт үргүйдэлтийн 50 хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг болоод байна

бичсэн: SARAAHAI, 2011-09-02, 20:37
Сүүлийн жилүүдэд манай орны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үргүйдэлт ихэсч байгаа нь эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан асуудалд тооцогдоод байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эм бэлдмэл хамгийн үр дүнтэй байгаа талаар уншигчиддаа мэдээлэл өгөхөөр “Даффодил Сайн Эмэгтэй Клиник”-ийн захирал, эмч Л.Баярсайхантай уулзаж ярилцлаа
. -Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл ихэсч байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ?

-Манай орны нөхөн үржих индекс 1990 онд 4.2 хувьтай байсан бол 2010 онд 1.9 хувьтай болсон гэсэн үзүүлэлт бий. Энэ хэвээр...
төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Д.Сэржээ: Цусны даралт ихсэх нь “ЧИМЭЭГҮЙ ХАР ТАХАЛ” юм

бичсэн: SARAAHAI, 2011-08-04, 17:30
     Монголчуудын дунд даралт ихсэх өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр насанд хүрэгчдийн 30 гаруй хувь нь энэ өвчинд нэрвэгдээд байна. Ямар ч зовиур шаналгаагүй, өөрийгөө эрүүлд тооцож явсан хүн гэнэт цус харваж, зүрхний шигдээс болон, бөөрний дутагдалд орж, улмаар амь насаа ч алдаж байна. Тиймээс ч эрдэмтэд цусны даралт ихсэлтийг чимээгүй хар тахал гэж нэрлэх болжээ. Тэгвэл энэхүү тахалд тооцогдоод байгаа аюултай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Нэгэнт өвчилсөн бол ямар эм бэлдмэл хамгийн тохиромжтой нь бол. Эдгээр асуултад хариулт авахаар ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч,...
төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Б. Ичинхорлоо: 10900 орчим хvvхдийг эх барьж авсан

бичсэн: SARAAHAI, 2010-09-25, 19:50
Клиникийн нэгдvгээр амаржих газрын Эхийн нэгдvгээр тасгийн эх баригч бага эмч Б. Ичинхорлоотой уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө төрийн дээд одон "Алтангадас"-аар энгэрээ мялаасанд тань баяр хvргэе?

-Баярлалаа. Мэргэжилдээ дур сонирхолтой болохоор олон жил чин сэтгэлээсээ хvчин зvтгэсэн. Энэ хөдөлмөрийг минь төр, засаг vнэлсэнд vнэхээр баяртай байна.

-Нэгдvгээр амаржих газарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1974 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Хашаат сумын Лvн бригадад очиж ажилласан. Тэндээ жил гаруй болоод нэгдvгээр амаржих газарт шилжин ирж байлаа. Тvvнээс ...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Яагаад танд болон таны хүүхдэд кальци нэмэлтээр хэрэгтэй гэж?

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:36

Жингээ хасахаар шийдэн хоолны дэглэм барих, мөн богино хугацаанд их хэмжээний жин хасах үед хүн кальцийн дутагдалд ордог байна. Үүнээс гадна жирэмсэн болон хөхүүл үед  кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлөх нь. Түүнчлэн  хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр  хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.

99 хувь нь яс, шүдэнд агуулагддаг

Кальци бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс аж. 99 хувь нь яс, шүдэнд үлдсэн нэг хувь орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз ...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих