СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШИГ /Дейвид Жозеф Шварц/
бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 01:50
АМЖИЛТЫГ ӨӨРИЙН ХҮЧЭЭР БИЙ БОЛГО
Амжилт ялалтыг илэрхийлдэг. Амжилтад хүрэх нь амьдралын зорилго байдаг. Уулыг ч байрнаас нь хөдөлгөх чадалтай гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Үнэхэээр ч тө үүнийг хийх чадалтай. Хүмүүс ийм чадалтайдаа итгэж чаддаггүй болохоор туршиж үздэггүй. Итгэлийн хүчээр л уулыг байрнаас нь хөдөлгөж чадна. Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг. Итгэлийн хүч чадалд илбэ, ид шид байдаггүй. “Үүнийг яаж хийх вэ?” гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Итгэл бидний хүч чадлыг хөдөлгөөнд оруулдаг. “За, яах вэ. Үзээд алдая, гэхдээ бүтэхгүй...