Жинхэнэ хайр хариу нэхдэггүй

бичсэн: SARAAHAI, 2011-04-10, 17:47
Хайрлах, хайрлуулах чадварыг олж авах, урт удаан хугацааны жинхэнэ хайрын харьцааг бүтээх, хэрэгтэй хүнээ олж өөртөө татах, эд бүгд санаа бодлын хүчнээс эхэлдэг.

     Хэрвээ амьдралын ханьдаа байх ёстой үнэт чанаруудын тухай урьд өмнө бодож байсан бол уулзах үедээ түүнийг олж танихад хавьгүй хялбар байх болно. Хайр гэж юу вэ? Хүнийг хайрлана гэж чухам яахыг хэлдэг вэ? Хариултыг хамтдаа хайцгаая.
Өөртөө итгэлийг бий болгохын тулд та өөрийн дотроо, эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар өөрийн бодол санаа, итгэл үнэмшлээ өөрчлөх эерэг нотолгооны тусламжтайгаар далд ухамсар дахь итг...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ааваа би таныгаа ануухан байгаагаар тань л санадаг

бичсэн: SARAAHAI, 2011-04-10, 17:23
Аав маань бурханы оронд очоод 14 жил болчихож, одоо байсан бол 63-нийхээ жилийг угтана гээд байж байх байсан даа. Ануухнаараа явчихсан болохоор хэзээ ч бидэнд өтөл болсон аав төсөөлөгдөхгүй. Миний аав эгэл жирийн хирнээ бас гайхамшигтай гэгдэх хүмүүсийн нэг байсан юм. Ингээд бодоод үзэхээр хүн бид бүгд эгэл бөгөөд эгэл бус гайхамшигт ертөнцүүд байх. Аавынхаа тухай гэнэт бичмээр санагдаад, тэр дундаа хувийн намтар түүхийн тухай өөрийн мэдэх хэсгээс бичихээр шийдлээ.

Архангайн аймгийн Цахир суманд 1948 онд төрсөн аав маань улаан нялзрай амьтан байхдаа л төрсөн ээжээсээ өнчрөн үлдэж, өвө...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Улаанбаатарын утаа болохоо байлаа одоо яах уу? Нүүх үү? Үгүй шүү, харин чиг . . .

бичсэн: SARAAHAI, 2011-04-10, 17:17
Би тоосноос эхлэлтэй ханиадаг харшилтай хүн л дээ. Жил болгон Улаанбаатарыг Утаатбаатар хот болохын цагт л ханиалган эхлээд л хаврын шороо шинэхэн ногоогоор өнгөө засах тэр мөчид л цээж бүрэн тэнийдэг гэх үү дээ. Харшилын эсрэг янз бүрийн эм хэрэглэж үзсэн ч үнэндээ одоо ганцхан демидролд л арай гэж дарагддаг бөгөөд гайгүй сайн дарчихлаа гэвэл хавар хүртэл хоолойгоо хяхарган дуугаргаж зассах болно.

Сүүлийн жилүүдэд миний ижил сүрэг хаа сайгүй болчихож. Ханиад хүрээд л эцэстээ харшил гэх. Уушиг муутай хүмүүс хатгалгаа тусаад л, хамгийн харамсалтай нь өвлийн тэнгэрийг утаагүй байхыг огт...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Б. Ичинхорлоо: 10900 орчим хvvхдийг эх барьж авсан

бичсэн: SARAAHAI, 2010-09-25, 19:50
Клиникийн нэгдvгээр амаржих газрын Эхийн нэгдvгээр тасгийн эх баригч бага эмч Б. Ичинхорлоотой уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө төрийн дээд одон "Алтангадас"-аар энгэрээ мялаасанд тань баяр хvргэе?

-Баярлалаа. Мэргэжилдээ дур сонирхолтой болохоор олон жил чин сэтгэлээсээ хvчин зvтгэсэн. Энэ хөдөлмөрийг минь төр, засаг vнэлсэнд vнэхээр баяртай байна.

-Нэгдvгээр амаржих газарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1974 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Хашаат сумын Лvн бригадад очиж ажилласан. Тэндээ жил гаруй болоод нэгдvгээр амаржих газарт шилжин ирж байлаа. Тvvнээс ...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Христэд итгэгч хосууд гэр бvл болтлоо ариун байхыг эрхэмлэдэг

бичсэн: SARAAHAI, 2010-09-25, 19:42
2007-01-11 14:46:07

"Vvрдийн гэгээ" чуулганы итгэгч Д.Баярбат, Ц.Батнинж нар энэ баасан гарагт суй тавих аж. Тэдний суй тавих ёслол сvмд нь болох юм байна. Залуу хостой уулзаж, цоөн асуултад хариулт авсан юм.
-Юуны өмнө баяр хvргэе?
-Баярлалаа.

-Та хоёрыг анх сvмдээ танилцсан гэж сонслоо?
-Бид сумийнхээ цугларалтад яваад 5-7 жил болж байна. Харин vерхэж эхлээд гурван жил болчихож.Одоо хоёулаа 22 настай.

-Тэгэхээр эзэн тань та хоёрыг танилцуулсан гэсэн vг vv?
-Vнэхээр тийм шvv,

-Сvмдээ суй тавина гэл vv?
Тийм ээ Христэд итгэдэг хvмvvс бэр гуйдаггvй. Харин сvй тавих ёслол vйлддэг юм...

төрөл:HUMUUS
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих