2009-01-10
Г.Сэрээтэр: Хятадаас авчирсан аяга 500-1000 төгрөг бол Монголын 10 мянган төгрөгөөр бvтэх жишээтэй
Дvрслэх урлагийн дээд сургуулийн Ваар урлалын урлангийн багш, Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт Гочоогийн Сэрээтэртэй уулзаж ярилцлаа. Тэрбээр ваар урлалын чиглэлээр мэргэшсэн манай цөөхөн уран бvтээлчдийн нэг юм.

-Таныг ваар урлалын ангийг төгссөн Монголын анхны мэргэжилтнvvдийн нэг гэж сонслоо. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэвэл?
-Би 1974 онд энэ мэргэжлийг эзэмшсэн л дээ. Багаасаа гарын ур дvйтэй байсан болохоор Дvрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Намайг суралцахаас өмнө энэ сургуульд ваар урлаач гэсэн мэргэжилтэн бэлтгэдэггvй байсан юм билээ. Харин намайг суралцахаар орсон жил Оросоос Валерий багш маань ирж таарсан. Энэ эмэгтэй Монголд анхлан ваар урлалын ангийг байгуулж, энэ чиглэлийн мэргэжилтнvvдийг бэлтгэж эхэлсэн гавьяатай хvн байгаа юм. Тухайн vед манай ангид 11 хvvхэд хичээллэж бәйсан. Бvгдээрээ наймдугаар ангиа төгсөөд л энэ сургуульд ирж байсан даа.

-Тэгэхээр та нараас өмнө Монголд ваар урлаач байгаагvй байх нь ээ?
-Чехэд мэргэжил эзэмшсэн хоёр гурван хvн байсан л даа. Харин бидний хувьд Монголдоо мэргэжил эзэмшсэн анхдагчид нь болсон.

-Одоо танай ангийнхнаас мэргэжлээрээ ажиллаж байгаа хvн олон уу?
- Цолмонхvv бид хоёр л энэ чиглэлээрээ ажиллаж байна. Бусад нь зураг, баримал гээд дvрслэх урлагийн бусад чиглэлээр дагнан ажиллаж байгаа.

-Ваар урлаач гэхээр том, жижиг төрөл бvрийн ваар л хийгээд байдаг хvн гэсэн ойлголт уншигчдад маань төрж байгаа байх. Ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар ярихгvй юу?
-Ганцхан ваар хийдэг гэж ойлгож болохгvй л дээ. Вааран урлал бол урлагийн маш том салбар. Харин ваар бол энэ урлалын өчvvхэн нэг хэсэг нь байгаа юм. Энэ урлал нь дотроо керамик тоглоом, бэлэг дурсгалын зvйлс, эргvvлгэн ваар сав, ханын чимэглэл, чимэглэлийн баримал гэд олон төрөл байдаг.

-Вааран урлал хэзээ анх vvссэн юм бол. Энэ урлалын талаар арай дэлгэрэнгvй мэдээллийг өгөхгvй юу?
-Энэ урлал Хvй нэгдийн vед vvссэн. Ингэхдээ дэлхийн улс орнуудад нэгэн зэрэг vvссэн байна гэж судлаачид vздэг юм. Өөрөөр хэлбэл, хэн нь ч хэнээсээ сураагvй, өөрөө л vvссэн урлаг байгаа юм. Тухайн нутаг орныхоо шаврын онцлогоос шалтгаалаад хөгжил нь янз бvр байдаг. Ваар урлалыг дотор нь керамик урлал, ваар vйлдвэрлэл гэж ангилдаг. Vйлдвэрлэлийн хувьд барилгын сантехник, чийдэнгийн тусгаарлагч, машины мотор эд анги, vзэгний урд талын хэсгийг хийхэд ашиглаж байна. Харин керамик урлалыг ардын гар урлал, чимэглэх урлаг гэж хувааж vздэг. Ардын гар урлалд эрт дээр vеэс уламжилж ирсэн тоглоом, ваар сав, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зvйлс зэрэг багтана.Чимэглэх урлагт баримал, ханын чимэглэл, сервиз, эргvvлгэн ваар зэрэг ордог юм.

Монголд хийж байгаа керамикийн шавруудыг 1050-1100 хэмд шатаадаг

-Вааран бvтээл хийх их хэцvv гэл vv?

-Vнэхээр хэцvv шvv. Юуны өмнө шаврын технологи нь их нарийн. Мөн шатаах зуух нь vнэтэй бас ховор. Vvнээс болоод төгсөгчид энэ чиглэлээр ажиллах нь ховор байдаг юм. Керамикаар ваар хийхэд технологийн хугацаа гэж байдаг. Шавраа бэлдэх, хатаахад их анхаарал тавих хэрэгтэй. Тухайлбал, шаврәа хvчээр хатааж болдоггvй. Аясаар нь жигдхэн хатаана. Ингэхдээ дулаахан өрөө тасалгаанд нарны гэрэл шууд тусахааргvй газар хатаадаг. Дулаан паарны хажууд тавьчихвал нэг тал нь хэтэрхий хатаад хагарчихна шvv дээ.

-Шавраа хатаасны дараа шатаах зууханд хийдэг vv. Ямар дарааллаар бэлэн болдгийг нь сонирхоод байна л даа?
-Хатаачихаад эхний шатаалт хийж шавраа бэхжvvлнэ. Ингэхдээ 900 хэмд шатаадаг. Тэгээд тоосго шиг улаан өнгөтэй шавар гарч ирэхээр нь пааландах ажилдаа орно.

-Өнгө оруулна гэсэн vг vv?
-Яг тийм. Өнгөөнгийн шилний нунтгаар улаан тоосгоо пааландаад тэгээд дахин шатаана. Пааланг 900-1100 хэмд шатаадаг л даа. Бас хамаагvй шатааж болохгvй. 1150 хэмээс дээш гарах л юм бол шавар нь хайлчихдаг. Ингээд л бvх хөдөлмөр талаар болно шvv дээ. Ер нь манай Монголд хийж байгаа керамикийн шавруудыг 1050-1100 хэмд шатаадаг.

-Тэгэхээр технологи нь л хамгийн чухал байх нь ээ?
-Хамгийн гол зvйл нь технологи байгаа юм. Орчин vеийн ваар урлалд энэ техно¬логи нь өөрөө урлаг болтлоо хөгжөөд байгаа л даа. Керамикаар хийсэн мөртлөө цаас, төмөр модоор хийсэн мэт харагдах бvтээлvvдийг мэргэжилтнvvд урлаж байна.

-Тогтсон технологиор хийгээд байвал ижил загварын бvтээлvvд л гараад байх уу?
-Тэгэлгvй яахав. Манай шаазангийн vйлдвэрийн бvтээлvvд усны дусал шиг адилхан байдгийн учир нь олон жилийн турш нэг л технологиор хийдэгт байдаг.

-Ваар урлаачид өвөрмөц содон бvтээл хийхийн тулд олон туршилт хийдэг байх даа?
-Зарим уран бvтээлч янз бvрийн зvйл туршиж байх vедээ онцгой бvтээл гаргадаг. Тэгээд тvvнийгээ дахиж хийх гэхээр юу хольсноо, ямар дарааллаар, яаж шатааснаа сайн мэддэггvй. Ийм дахин давтагдашгvй бvтээлvvд ер нь олон гардаг шvv.

Энэ урлалын хөгжил vнэхээр хангалтгvй төвшинд байна

-Эргvvлгэн ваар гэдэг чинь гадны зарим нэг кинон дээр хийгээд байдаг ваар мөн vv?

-Япон, Энэтхэг, Хятадад эртнээс өв уламжлан хийсээр ирсэн. Одоо ч хийсээр л байгаа. Хvмvvс нь өөрсдийн гэсэн хэлбэр, өнгө зvстэй ваарнууд хийдэг болсон. Тэр овогтны ваар тийм өнгө зvстэй, тийм хэлбэртэй гээд л. Эдгээр орны уран бvтээлчид хэрэглээнээс илvv гоёл чимэглэлийн зориулалтаар вааран урлалыг хөгжvvлж байгаа л даа.

-Харин манай уран бvтээлчдийн хувьд?
-Манайд бол чимэглэх урлагийн талыг нь илvvтэй гаргах зорилготой байна. Хятад, Япон шиг ардын гар урлал гэсэн утгаар нь хөгжvvлж, урлан байгуулж, шавь нар тойруулан бvтээл хийж байгаа хvн өнөөдөр манайд алга.

-Яагаад манайд энэ урлал сайн хөгжихгvй байгаа юм бол?
-Вааран урлал өндөр хөгжсөн бусад орны уран бvтээлчидтэй харьцуулахад, манайд энэ урлалын хөгжил vнэхээр хангалтгvй төвшинд байна. Энэ нь манай орны газар шорооны онцлогоос шалтгаалаад керамик бvтээл хийхэд асар их хөдөлмөр, нарийн технологи шаардлагтай холбоотой.

-Социалист нийгмийн vед манайд вааран урлал их сайн хөгжсөн гэж сонссон юм байна?
-Бvх зvйлийг хvчээр хөгжvvлсэн шvv дээ. Аңхны шаазангийн vйлдвэрийг Хятадын тусламжтайгаар байгуулж, дараа нь Германы технологиор орчин vеийн vйлдвэр байгуулсан. Гэхдээ өндөр vнэтэй vндсэн тvvхий эдvvдийг нь дандаа гадаадаас авч байсан юм билээ. Тэгээд л зах зээлийн нийгэмд шилжихэд хөөрхийлөлтэй байдалд орсон доо. Яг л хувьсгалаас өмнө вааран бvтээл хийдэггvй байсантай адил байдалд өнөөдөр орчихоод байна. Өөрсдөө хийж байна гэж асар их зардал гаргаж байхаар урдаас зөөсөн нь дээр гэж хvмvvс vзэж байгаа байх л даа. Vнэндээ ч Монголд олноор нь vйлдвэрлэх хэрэг байхгvй.

-Ингэхэд манайд vйлдвэрлэсэн нэг аяга хэдэн төгрөгөөр vнэлэгдэх бол?
-Зах дээр Хятадаас авчирсан нэг аягыг 500-1000 төгрөгөөр худалдаалдаг. Гэтэл манайд хийсэн аяга мянган төгрөгөөр босох жишэээтэй. Материалаасаа болоод тэр шvv дээ. Тиймээс л бид шавь нартаа чимэглэх урлагийн талыг нь тvлхvv барьж хичээлээ зааж байгаа. Монголын vндэсний ХЭЙ шинжийг илэрхийлсэн бvтээл хийж байж л бид дэлхийн төвшинд хvрнэ шvv дээ.

-Гол материал нь шавар байх аа. Манай орны шавар вааран бvтээл хийхэд хэртохирдог бол?
-Ваар урлалыг хуучны өгөршсөн шавраар хийдэг. Чулуу байгалийн шалгарлаар бутарч шороо болоод улмаар шороо нь бvр бутарч нанги шавар болдог. Энэ vедээ өөр агуулагдаж байсан металл, эрдэс бодисуудаас салдаг. Ингэж чулуу багаллийн шалгарлаар бvтээл хийх шаврыг бэлэн болгодог юм. Хятад, Япон, Солонгосын нутаг дэвсгэрт байдаг шавар нь газраас аваад шууд бvтээл хийхэд тохирсон байдаг.

-Харин манайх ямар гэж?
-Монголын нутаг дэвсгэр дээрх газар шороо бусад орныхтой харьцуулахад. харыдангуй шинэ vеийнх болохоор нанги шавар сайн vvсээгvй байдаг. Тиймээс шавранд агуулагдаж буй илvv дутуу бодисуудыг салгах, дутуу зvйлийг нь өөр шавраар орлуулах гээд баяжуулалт их шаарддаг.

-Илvv дутуу бодисуудыг салгахгvй бол яах вэ?
-Ер нь Монгол шаврыг судлахад тугалга, металл их байдаг. Шавар доторхи металлын орц их байвал илvv улаан өнгөтэй болчихдог юм.

Дэлхийн ваар судлалын академийн дэд ерөнхийлөгч миний багш байсан

-Ингэхэд хэзээнээс багшилж эхлэв ээ?

-1986 онд Чехийн Прага хотын Урлаг vйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсч ирснээсээ хойш л энэ сургуульдаа багшилж байна. Би өөрийгөө их азтай хvн гэж боддог. Учир нь Германд суралцах vед Дэлхийн ваар судлалын академийн дэд ерөнхийлөгч Отто Экирт манай багш байсан юм. 80 настай энэ чиглэлээрээ дэлхийд нэрд гарсан профессор байсан л даа.

-Багшлахын хажуугаар уран бvтээлээ туурвисаар байв уу?
-Тэгэлгvй яахав. Байнга л бvтээл туурвисаар ирсэн.
-Хэд хэдэн vзэсгэлэн гаргасан гэл vv?
-1999 онд "Мелоди-2" vзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт зураач Ч.Болдбаатартай хамтран гаргаж байсан. Дараа нь 2003 онд "Хvлэг мину" гэсэн анхны бие даасан vзэсгэлэнгээ гаргаж байлаа.

-Нэрнээс нь сонсоход морины тухай vзэсгэлэн байжээ дээ?
-Бvх бvтээл нь морины тухай сэдэвтэй байсан. Миний бодлоор их өвөрмөц vзэсгэлэн болж байсан шvv.
-Эмэгтэйчvvдийг магтан дуулсан бvтээлvvдээрээ vзэсгэлэн гаргаж байсан байх аа?
-2005 онд зураач З.Уянгатай хамтарч гаргасан vзэсгэлэнг хэлж байна уу. Бvтээлvvдээ vзсэн чинь эмэгтэйчvvдийн сэдэвтэй зvйл нэлээд олон болсон байсан. Тэгээд зураачтайгаа ярилцаж байгаад хоёулаа ийм vзэсгэлэн гаргахаар шийдсэн юм даа.

-Хамгийн сvvлд хэзээ бvтээлvvдээ дэлгэсэн бол?
-Сургуулийнхаа 60 жилийн ойд зориулан багш Я.Оюунчимэгтэй хамтран Монгол vндэстний угсаатны зvйн сэдэвтэй бvтээлvvдээ дэлгэн vзvvлсэн. Ер нь миний хувьд чимэглэлийн баримал талыг нь тvлхvv барьж бvтээлээ туурвидаг. Сургуулиас ирсэн дороо ваар урлалаар олон бvтээл хийсэн.

-Гадныхан Монголын вааран урлагийг хэр сонирхдог бол?
-Их дэмждэг шvv. Өөрсдийнх нь нутагт энэ урлал их хөгжсөн байдаг. Гэтэл манайд байдал хэцvv байгааг мэдрээд их тусалдаг. Сургуулийн захиргаа, гадны байгууллага, хувь хvмvvсийн дэмжлэгээр манай анги жил бvр 15-20 хvvхдээ сургаад л явж байна. Одоогийн байдлаар миний бие нэг туслах багшийн хамт хичээлээ зааж байна. Цаашид энэ сургалт маань улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

Тэвчээртэй, аливаад vнэн сэтгэлээсээ ханддаг хvн л хийж чадна

-Ваар сав хийлгэхээр хvмvvс захиалга өгдөг vv?

-Нэлээд олон хvн хандана шvv. Гэхдээ тэд бидний ажлыг сайн ойлгодоггvй юм. Их л амархан хийчих юм шиг боддог бололтой. Захиалгаа өгөөд болж өгвөл маргааш нь авъя гэдэг. Тийм амархан гараас гарчихңа гэж байхгvй шvv дээ. Гэтэл зураг, баримал болон бусад урлагийн төрлийн бvтээлийг хийхэд цаг хугацаа харьцангуй бага ордог.

-Нэг бvтээл хийхэд хэр зэрэг хугацаа ордог вэ?
-Хамгийн багаар бодоход 14 хоног зарцуулдаг. Вааран урлалын хvчээ авч хөгжихгvй байгаа бас нэг шалтгаан нь энэ л дээ. Технологи нарийн, дээр нь технологийн хугацаа урт болохоор хvмvvс халшраад хийдэггvй юм.

-Маш тэвчээртэй хvн л хийх юм байна даа?
-Тэвчээртэй, дээр нь аливаад vнэн сэтгэлээсээ ханддаг хvн л хийж чадна. Юмыг аргацааж сурсан "хулхи" хvн хийсэн тохиолдолд хатаалт эсвэл шатаалтын vед л баригдана шvv дээ.

-Вааран бvтээлийн нэг дутагдалтай тал нь амархан хагарчих гээд байдаг. Ер нь хаанахын бvтээлvvд хамгийн олон жилийн настай бол?
-Чехийн керамикууд их сайн. Бvр дээр vеийнх нь одоо ч байж л байдаг. Одоогийн бvтээлvvдийн чанар тэр хэмжээнд хvрч чадахгvй л байна. Ер нь вааран урлал бол мөнхийн бvтээл биш л дээ. Их эмзэг, юм л бол хагарчихаад байдаг. Хvнд захиалгаар хийгээд өгнө. Гэтэл дараа нь тэр нь хагарчихсан гэж сонсохоор их эвгvй байдаг юм.

-Ингэхэд бvтээлийн vнэ ханш ньхэр вэ?
-Гаргасан хөдөлмөр, цаг хугацаагаа бодохоор бусад урлагийн бvтээлтэй харьцуулахад хямдхан.
-Хэр олон шавьтай болж байна даа. Мэргэжлийн ангид багшлахаас гадна сурах сонирхолтой хvмvvст багшилдаг уу?
-Мэргэжлийн бус сурч судалъя гэсэн хvмvvс олон байдаг. Хэд хэдэн тийм шавьтай болсон. Гэхдээ тэсвэр хатуужил, сонирхол, эдийн засгийн чадвар,vнэнч сэтгэл нь дутдаг бололтой. Олонхи нь замын дундаас салаад явчихдаг юм.

-Нэг зvйлийг тодруулж асуумаар байна л даа. Маш том хэрнээ гоёмсог ваарны vзэсгэлэн худалдаа гардаг шvv дээ. Ийм ваарнуудыг яаж хийдэг юм бол?
-Технологи, бас багаж хэрэглэл сайтай бол ямар ч бvтээл хийж болно. Дэлхийн бусад орны урлаачид тэр дундаа Азийнхны хувьд зөвхөн том ваар л хийдэг хvмvvс олон байдаг. Ийм хvмvvс жижиг ваар хийе гэхээр чаддаггvй. Олон жилийн турш нэг л төрлийн ваар хийсээр байгаад тэр нь гарт нь орчихсон, тvvнийгээ маш сайн хийдэг болсон байдаг. Энэ нь тэдний хувьд олон зуун жилийн удам дамжсан уламжлал болж тогтсон байдаг юм билээ.

-Вааран урлалаар дэл¬хийд хамгийн өндөр төвшинд хvрсэн орон нь Хятад гэж ойлгож болох уу?
-Өмнө нь тийм байсан. Харин одоо хятадууд хэдэн зуун саяар vнэлэгдэх ваараа хийж чадахгvй байгаа.

-Яагаад тэр юм бол?
-Эртний мэргэжилтнvvд нь өндөр чанартай ваар хэрхэн хийдэг нууцаа хуваалцалгvй, хойч vедээ өвлvvлж vлдээлгvй нvд аньж байгаатай л холбоотой байх. Тиймээс энэ чиглэлийн сургуулиуд нь Япон, Герман зэрэг вааран урлал сайн хөгжсөн улс орнуудаас мэргэжилтнvvд урьж авчран оюутнууддаа номын дуу сонсгож байгаа юм билээ.

-Ингэхэд маш vнэтэй ховор ваарнууд хаана олон байдаг юм бол
-Хятадад олон бий. Ийм vзэсгэлэнгvvд ч олон гардаг.
-Хамгийн vнэтэй ваар нь хэдээр vнэлэгддэг бол?
-Асар өндөр vнэтэй байдаг. Хэдэн зуун саяар vнэлэгдэх ваарнуудч байдаг.

Р. Сарангэрэл
Монголын мэдээ

Сэтгэгдэл:


ogoojtei saihan yariltslaga boljee bayrlalaa.muuhan nomnoos deer sanagdlaa.hairt bagshdaa amjilt,az jargaltai buhniig husye.
Бичсэн: Odmaa (зочин) цаг: 10:46, 2012-03-19 | Холбоос | |


сайн байна уу?
Сайхан ярилцлага болжээ.Би Сэрээтэр багшын 2003 оны төгсөлтийн шавь байнаа.Үнэхээр керамикийн урлаг хүний тэвчээр хатуужил,ямарч зүйлд сэтгэлээсээ ханддаг хүний хийдэг урлаг.Би багшынхаа ачаар өдийг хүртэл керамикаар бүтээлээ туурьвиж яваа.Багшаараа их бахархдаг.Багшдаа эрүүл энхийг хүсье.Өшөө олон керамикын урлагыг хөгжүүлэх шавьтай болоорой.Г.Ганчимэг
Бичсэн: Ганчимэг (зочин) цаг: 00:16, 2010-11-09 | Холбоос | |


Sereeter bagsh bna shu de bagshtaigaa uulzaagui nileed heden jil boljee. Saihan yariltslga boljee ih todorhoi goy yrijee bagshaa. 2004 ondi togsolt zorigoo.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 23:51, 2010-02-10 | Холбоос | |


saihan yaiiltslaga boljee
Бичсэн: Гэрэлт Найзууд цаг: 13:17, 2009-01-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax