2009-01-10
Д.Суран: Монгол орны ашигт, ховор ургамлын судалгааг хийлээ
 
Биологийн ухааны доктор, дэд профессор, МУИС-ийн Биологийн факультетийн Ургамал судлалын тэнхмийн эрхлэгч Д.Сурантай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголын ховор ургамлын генийн санг хамгаалахын төлөө ажиллаж байгаа манай цөөхөн эрдэмтдийн нэг юм.
 
Р.САРАНГЭРЭЛ
 
-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Биологичийн мэргэжлийг хэзээ эзэмшив ээ?
-Би 1977-1982 онд МУИС-ийн Биологийн факултьетийг биологич, биофизикч мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь энэ сургуулийнхаа аспирантурт 1992-1997 он хүртэл суралцсан. Суралцахын хажуугаар Ховд аймгийн УБДС-д 15 жил багшилсан. Харин 1996 онд “Залаархаг хаврагийн биологи, экологи, биохимийн судалгаа” сэдвээр зэрэг хамгаалсан даа.
-Монголын ховор ургамлуудыг судлах ажлаа хэзээнээс эхлэв?
-Ховдод ажиллаж байх үедээ Монголын нутаг дэвсгэрийн хэсэгхэн газар тодруулж хэлбэл, Ховдын Булганы тухайлсан нэг л зурвас газар ургадаг залаархаг хавраг гэх ургамлыг судалж эхэлсэн юм.
-Яагаад энэ ургамлыг онцолж судлах болов. Ховроос гадна их л ид шидтэй ургамал бололтой?
-Энэ ургамлын шинжлэх ухааны нэр нь залаархаг хавраг. Харин нутгийн ардууд чийр гэж нэрлэдэг юм. Хүмүүс эртнээс чийрийн үндсэнд агуулагдаж буй давирхайлаг бодисыг эмчилгээнд ашигласаар ирсэн түүхтэй. Мөн энэхүү давирхай нь дорно дахины олон эмийн найрлаганд ордог. Эдгээр нь миний сонирхлыг их татсан болохоор онцолж судлах болсон.
-Судалгааны үр дүнг сонирхмоор байна?
-Монголд ховор ургамал болохыг нь тогтоож, 1997 онд Улаан номд оруулсан. Гэхдээ энэ ургамлыг судлахын тулд 10 гаруй жил зүтгэсэн л дээ. Учир нь энэ ховор ургамал амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэдэг юм. Бидний тооцоолж байгаагаар 9-12 жил болоод нэг удаа ийнхүү цэцэглэдэг. Цөлийн бусад ургамлаас харьцангуй өвөрмөц амьдралтай ургамал байгаа юм. Цэцэглэснийх нь дараа үр үндсийг нь авч судалгаа хийдэг. Тийм болохоор хэзээ цэцэглэхийг нь сайтар тогтоох нь чухал. Үүнийг мэдэхгүй бол тухайн жил судалгаа хийхээр очоод хоосон буцаж ирнэ л гэсэн үг. Зөвхөн үрээр үрждэг онцлогтой ургамал.
-Ингэхэд ямар өвчинд давирхайг нь ашигладаг юм бэ?
-Дорно дахины эмийн сударт тэмдэглэснээр бол энэ ургамал 105 орчим эмийн жоронд ордог юм билээ. Хамгийн гол нь амьсгалын замын өвчин, ханиад, томуу болон цусны даралт, ил задгай шарх зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. Нутгийн ардууд эрт дээр үеэс аян замд мордохдоо эмээлийнхээ хавтас эсвэл дөрөөний тавганд давирхайлаг бодисыг нь шавдаг байсан байгаа юм. Гоё тансаг үнэрт нь элдвийн нян устахаас гадна ханиад шуухинаа хүрвэл түүнээсээ авч хэрэглэдэг. Тиймээс ч нутгийн ардууд энэ ургамлаа их хүндэлж, цэцэглэснийх нь дараа үндэснээс нь гоожиж буй хэсэгхэн давирхайг л авч ашигладаг юм билээ.
-Манайхаас өөр оронд ургадаг юм болов уу?
-Сүүлийн үед энэ ургамлын судалгаа өргөжиж байгаа. Химийн бодисуудынх нь талаар саяхан нэг эрдэмтэн цол хамгаалсан. Мөн эфирийн тос, бусад байгалийн нэгдлийг нь судалдаг хүмүүс ч байдаг. Одоогийн байдлаар эрдэмтэд 10 орчим шинэ нэгдлийг илрүүлж, нэрлэж, бүтэц, байгууламжийг нь тогтоогоод байна. Залаархаг хавраг нь манайхаас гадна Хятадын Шинжань, Уйгар, Баруун Сибирь, Эрчис мөрний эх, Дундад Азийн Арал, Каспийн тэнгис, Балхааш нуурын орчим тархсан байдаг. Харин манай орны хувьд дэлхийн тархалтын зүүн цэг нь болж байгаа юм.
-Сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол орны ашигт, ховор ургамлын судалгааг МУИС-ийн Ургамал судлалын тэнхим болон Биологийн факультетийн багш нар хийж байна. Судалгааны үр дүнд “Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах” нэртэй хоёр боть номыг туурвиад байна.Үүнд нийтдээ 450 орчим ургамлын өнгөт зураг, ургах орчин, Монгол оронд тархсан байдал, дорно дахины бусад оронд ямар эмчилгээнд ашигладаг зэргийг багтааж өгсөн. Цаашдаа энэ номоо үргэлжлүүлж, цуврал байдлаар гаргахаар төлөвлөөд байгаа.
-Ингэхэд манайд хэчнээн зүйлийн ургамал байдаг юм бэ?
-Монгол орны нутаг дэвсгэрт 2500 орчим зүйлийн цэцэгт дээд ургамал байдаг. Ургамлын дээд, доод гэсэн хоёр том бүлэгтэй. 1942 онд МУИС байгуулагдаж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн үеэс ургамал судлал манайд эрчимтэй хөгжих болсон түүхтэй. Харин 1974 онд Монгол Зөвлөлтийн биологийн иж бүрэн экспидици байгуулагдсанаар энэ төрлийн судалгаа улам бүр идэвхжсэн. Зөвхөн ургамал гэлтгүй амьтан, эрдэс баялаг гээд л бүр төрлийн судалгаа энэ үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн л дээ. Одоогийн байдлаар эрдэмтдийн тогтоогоод байгаагаар Монголд 650 орчим зүйлийн замаг, 900 орчим зүйлийн мөөг, 750 гаруй зүйлийн хаг, 400 гаруй зүйлийн хөвд байна гэсэн тооцоо байна.
-Эдгээр ургамал нийлээд Монгол орны ургамлын генийн санг бүрдүүлж байгаа байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Ургамлуудын ялгарах төрөл зүйлийн судалгааг хийж, генийн санг нь бүрдүүлэх нь эрдэмтэн судлаачид бидний гол зорилго юм шүү дээ. Ургамлуудын судалгааг нарийн хийж, ямар түвшинд байгааг нь тогтоосноор нэн ховор, ховор, харьцангуй гэсэн ангиллыг гаргадаг. Монгол улсын байгалийн ургамлын хуулиар нэн ховор 113, ховор 380 ургамал бүртгэгдсэн байдаг.
-Харин Улаан номд?
-1997 онд шинэчилсэн Улаан номд 100 гаруй зүйлийн дээд ургамал, зургаан замаг, 12 хаг, зургаан мөөгийг тэмдэглэсэн байдаг юм. Эдгээр ургамал Монгол оронд ховор, унаган, завсрын, үлдэгдэл гэсэн үнэлэмжээр энэ номд багтсан байдаг л даа.
-Олон улсын хэмжээнд дархлагдсан ургамлууд ч манайд олон байдаг байх аа?
-Ургамал амьтны ховор төрөл зүйлүүдийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци гэж байдаг. Энэ конвенцид манай улс 1996 онд 133 дахь улс нь болон нэгдэж орсон. Гурван хавсралттайгаас нэг, хоёрдугаарт нь манай орноос олон зүйлийн ургамал, амьтан бүртгэгдсэн байдаг.
-Монголын ховор ургамлын генийн санг хамгаалах талаар хийж байгаа ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Хамгаалах, нөхөн сэргээх төслийн хүрээнд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа газрын ургамлууд дээр түлхүү ажиллаж байна. Мөн ойн түймэр ихээр гарч байгаа учир ойн ургамлуудыг ч судлахад анхаарлаа хандуулж байгаа. 2002 онд Дэлхийн байгаль хамгаалах холбооноос ховор ангилалд багтах төрөл зүйлүүдийг хэрхэн тогтоох талаар тодорхой шалгуур гаргасан. Энэ шалгуурын дагуу Монгол орны нутаг дэвсгэрт байгаа бүх байгалийн төрөл зүйлийг тогтоох ёстой байгаа. Бусад оронд байхгүй, манайд байгаа тэр ургамлаа нэн тэргүүнд шүүж хамгаалах хэрэгтэй байна. Ховор ургамлуудаа хамгаалахгүй бол бид дэлхий нийтийн ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ сайн бодох ёстой.
   
 
Сэтгэгдэл:


sain bnuu
ajiliin amjilt husie tsaashdaa emiin urgamalaas em gargaj awhad sudalgaagaa hiij bolhuu odoonii em bol hor bolchood bn mongolchuud hergelwel yanz burii urgamal zunduu l ih bdag ym shig bnlee dotoodoo emee uildwerleed ehlchuul ih sahan l bn
Бичсэн: tumuruu цаг: 23:20, 2015-06-07 | Холбоос | |


маш гоё
хэн нэгэн ургамал хайрлаач
Бичсэн: Баянаа (зочин) цаг: 07:12, 2012-05-20 | Холбоос | |


лЮсу
гшыаЮдаэрыдболраоыблроылбрЮлобырЮбылрлобырЮлыролыблыобрЮолыбдрЮолыбрЮлоыбрЮолыблоЮролыбрЮлоыбЮрлуырлоЮрыблорЮлорЮррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррррй хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 19:53, 2011-05-11 | Холбоос | |


хаир
би чамд хаиртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 09:50, 2011-01-09 | Холбоос | |


bayrlalaa bey daaltaaa hiihed mash ih tus bollooo үнсэлт баярлах алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:59, 2010-10-01 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 16:06, 2010-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax