2009-01-10
З.Түмэн- Өлзий: Есөн эрдэнийн 108 ширхэг үнэт чулуун тоногтой, яст мэлхийн хөлөг бүхий шүрэн шатар, оньсоор бүтээсэн ертөнцийн долоон гайхамшиг манай музейд бий
Дэлхийн бүх улс орны оюун ухааны дахин давтагдашгүй бүтээлүүдийг агуулсан Оюун Ухааны Олон Улсын Музей Монголд бий. Энэхүү музейг үүсгэн байгуулагч  нь Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн- Өлзий юм. Тэрбээр 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент аваад байна. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Оюун Ухааны Олон Улсын Музейн талаар уншигчдад маань сонирхуулаач?
-1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын анхны хувийн музей байгаа юм. Нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11000 бүтээл тавигдсан. Тэдгээрийг үндсэн 15 зүйл ангид хуваан хүмүүст ойлгогдохоор байршуулаад байна. 1955 оноосэхлэнсудалж,хийжбүтээсэн, олжцуглуулсанбүтээлүүдээрээ энэ музейг байгуулсан.Үзмэрийн ихэнх нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар хялбаршуулан ойлгуулсан бүтээлүүд байдаг. Тухайлбал, математикийн, оптикийн, тэнцвэрийн, галактикийн, төвөөс зугтах хүчний, чөлөөт уналтын, илбийн, химийн гээд шинжлэх ухааны олон хуулийн зарчмыг болон мөнхийн хөдөлгүүр бүтээж болох эсэхийг музейгээс харж, хялбархан ойлгож болно. Хүн төрөлхтөний оюун ухааны болон нийгмийн хөгжилд тоглоом наадам асар их үүрэг гүйцэтгэж ирснийг, цаашид ач холбогдол нь улам өргөжихийг музейн үзмэрүүд ойлгомжтойгоор харуулна. Ер нь тоглоом бол шинжлэх ухаан, соёл урлагийн бүтээл, албадлагын биш сургалт хүмүүжлийн хэрэгсэл, ард түмний соёл иргэншил бөгөөд бүх насны хүмүүсийг хамардаг бөгөөд хүний математик, техник, философи сэтгэлгээг  хөгжүүлж, хэвшмэл сэтгэлгээнээс гаргаж, хүний нуугдмал авъяасыг илрүүлдэг онцлогтой.
-Монголд ганц гэсэн тодотголтой олон үзмэр танай музейд байх юм аа.  Зарим нэг үзмэрийг онцолж дурьдахгүй юу?
-Хоёр ширхгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньс байдаг.
Хоёр модны оньсийг задлаж угсрахад нэг хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог байх жишээтэй. Мөн урлагийн бүтээлүүдийг оньсоор хийсэн нь зөвхөн Монголд л байдаг. Ертөнцийн долоон гайхамшгийг оньсоор хийснээс эхлээд оньсон сансрын хөлөг, оньсон гэр, оньсон хүн, оньсон сүм хийд байшин барилга гээд гайхамшигт бүтээлүүд бий. Дэлхийн хамгийн жижиг буюу 4 мм дүрстэй 10 см хөлөгтэй ясан шатар бий. Мөн хамгийн том шатар хөлөг нь 7,6 м хэмжээтэй ромбо хэлбэртэй, хөлөг болон дүрсүүд нь оньсоор угсрагдан задарч эвлүүлэгддэг. Хар талыг нь Монгол улсын түүх, түүхэн бодит хүмүүс болох Чингис хаан, Цогт тайж, Мандухай цэцэн хатан зэргийг танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монголын нэрт хүмүүсээр сийлбэрлэн бүтээсэн.
-Илбийн үзүүлбэрүүд, хүүхэлдэйнүүд, эртний монгол гэр гээд сонирхолтой үзмэрүүд их байна шүү?
-Энэ музейд дэлхийд гайхагдсан, аль ч оронд байдаггүй ховор нандин үзмэрүүд байдаг. Тухайлбал: Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар, оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 200 гаруй шатар, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Пирамид, Маугли, сүм дуган, орд харш, Далайн бяцхан гүнж, 5000 гаруй үйлдэл хийж угсардаг 673 ширхэг модны сансрын оньсон хөлөг, Мики Маус, Том  Жерри хоёр, Муур багш, хүүхэлдэй зэрэг оюуны гайхамшиг болсон оньсон үзмэрүүдтэй. Хамгийн жижиг монгол шатрын дүрсүүд 5-10 мм бол хамгийн том шатрын дүрсүүд 35 см суурьтай 55 см-ийн өндөртэй бөгөөд хөлгийн урт 7м 60см болно. Мөн физикийн энерци, оптикийн хууралт, тэнцвэр, чөлөөт уналт зэрэг олон хуулиар бүтээгдсэн хэдэн зуун бүтээлүүд бий. Илбийн 30 гаруй үзүүлбэр үзүүлдэг. Дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй хүүхэлдэй байдгаас 3000 гаруй жилийн өмнөх булшнаас олдсон хүүхэлдэй ч бий. Мөн том, жижиг эртний Монгол гэрүүдийг цэвэр алт, мөнгө, үнэт чулуунуудаар бүрэн тоноглосон.
-Таны бүтээл АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Бушид байдаг гэл үү?
-АНУ-н Ерөнхийлөгч Ж. Бушийг  2005 онд Монголд айлчлах үеэр миний зарим бүтээлийг тусгай өргөөнд тавьж сонирхуулсан юм. Оньсоор бүтээсэн Эрх чөлөөний хөшөөг Ж. Буш ихэд сонирхсон тул бэлэглэсэн. Ерөнхийлөгч Ж. Буш 2006 онд хамт авахуулсан зургийнхаа дор мэндчилгээ дэвшүүлэн гарын үсгээ зурж, надад ирүүлж байсан шүү.
-Ингэхэд оньсон бүтээлүүдээ дэлхийн хэчнээн оронд сонирхуулаад байна вэ?
-52 орны 80 гаруй үзэсгэлэн яармаг үүний дотор АНУ-ын Нью-Йорк,  Лос-Анжелос, Чикаго, Бостон хотуудад болсон арга хэмжээнд амжилттай оролцож, олон улсын Гран при, алт, хүрэл медаль, хүндэт жуух гээд олон улсын 10-аад шагнал хүртсэн.
-Музейд байгаа дэлхийд хосгүй урлаг соёлын бүтээлүүдээрээ ном гаргах бодол бий юу?
-Тийм төлөвлөгөө бий.  Ном бүтээж, дэлхийн хүн төрөлхтөнд хүргэх нь Монголчууд бидний гол зорилт гэж бодож байна. Ялангуяа оньсон бүтээлүүд болон Монгол шатараар ном хийж, залгамж хойч үед мөнхлөн үлдээх шаардлагатай байна. Тухайлбал, оньсон бүтээлүүдээс 303 ширхэг модноос бүтсэн 9 давхар оньсоор бүтсэн сүм, 375 ширхэг модноос бүтсэн орчин үеийн оньсон барилга, Шаалуу хүү Маугли, Микки Мауз, Том ба Жерри  зэрэг хүүхдийн зохиолын сэдвээр бүтээсэн бүтээлүүд, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Египетийн пирамид зэрэг улс орнуудын симбол, оньслох ухааны гол аргуудыг оруулж,  673ш мод, сансрын 7 станцаар зохиомжлон бүтээсэн сансрын хөлөг,  24ш мод, оньслох аргаар бүтээсэн сансрын нисгэгч, оньслох 15-н арга 101ш модноос бүтсэн 2 метр өндөртэй оньсон хүн, 2м-3м–ийн хэмжээтэй 5-9 оньс бүхий 18-24ш модноос бүтсэн эр, эм динозавр болон 2 өөр оньсоор бүтсэн динозаврын өндөгнүүд, бодит хэмжээ бүхий оньслох  аргаар бүтээсэн үхэр тэрэгний иж бүрдэл /Сарлагийн шар, тэрэг нь оньсоор бүтсэн/, Монгол цаг тооны бичигийн дагуу 12 жилийн бодит сийлбэр, оньслох аргаар бүтээсэн оньсон бүтээлүүд болон ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэт эдлэлийг хадгалах оньсон хайрцагнууд, оньсон яст мэлхий зэргийг номонд оруулах хэрэгтэй байна.
-Энэ яст мэлхийг 10 минутанд угсарсан хүнд та өндөр шагнал өгнө гэж ярьдаг байх аа?
-100 мянган ам. доллар өгнө гэж 1997онд дэлхий даяар зарласан боловч одоогоор бооцоог авсан улс орон алга л байна. Энэ мэлхийгээ 5кг цэвэр мөнгөөр, Монгол Улсын соёмбыг нь алтаар шарж, бүтээн музейдээ байрлуулсан. Мөн сийлбэртэй оньсон Монгол шатарын зөвхөн ноёныг 10 минутад угсарсан хүнд 10000  Америк доллар өгнө гэж 1992 онд зарласан. Дэлхийн 177 улс орны төлөөлөгчид оролцсон ч  одоогоор амжилтанд хүрээгүй байна. Энэ монгол шатрынхаа иж бүрдлийн, модоор бүтээсэн нэг хувийг 1998 онд Олон улсын шатрын холбоонд бэлэглэхэд ерөнхийлөгч К.Илюмжинов сая  доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн ховор бүтээл гэж үнэлээд, Олон улсын  шатрын хөдөлгөөний хөгжилд том хувь нэмэр орууллаа  хэмээн “Хүндэт жуух”-аар шагнаж байлаа.
-Музейн үзмэрт байгаа Монгол шатарууд аргагүй хараа булааж байна шүү?
ахин давтагдашгүй 560 гаруй шатар манай музейд байдаг.300 гаруй Монгол шатар мөн гадаадын 100 гаруй орны шатрын цуглуулга бий. Эдгээрээс 5-10 мм-ийн хэмжээтэй ясаар бүтээсэн хамгийн жижиг монгол шатар, 7,6м урт ромбо хэлбэрийн 34 хэсгээс бүрдэх оньсон хөлөг /ширээ/ бүхий Чингисийн үеийн  түүхэн баатрууд болон  орчин үеийн Монголын эрийн гурван наадам, бодит хүмүүсийг танигдахаар сийлж оньслох аргаар бүтээсэн хамгийн том Монгол шатар, Есөн эрдэнийн 108 ширхэг үнэт чулуун тоногтой, оньсолж угсрагддаг, Яст мэлхийн хөлөг бүхий Шүрэн шатар,  Сийлбэртэй оньсон  ширээ, сандалтай хөлөг бүхий алт мөнгөөр шарж, 18-н төрлийн 1022 ширхэг үнэт чулуугаар тоноглосон  сийлбэртэй оньсон Монгол шатар, 2мх2м –ийн хэмжээтэй оньсоор угсрагддаг сумо бөхийн дэвжээн хөлөг бүхий  Монгол сумочид Япон сумочдыг танигдахаар бодит дүрээр нь үхэр, хонины далны ясан дээр сийлж, 145 ширхэг үнэт чулуугаар тоноглон бүтээсэн шатар, Хөгжмийн хаан төгөлдөр хууран хөлөг бүхий Монгол үндэсний болон Сонгодог хөгжмөөр бүтээсэн ясан шатар, Эр, эм амьтдаар бүтээсэн уран сийлбэр бүхий том, жижиг үнэт чулуун шатарыг онцолж дурдмаар байна.
-Дэлхийн олон оронд оньсон бүтээл туурвидаг хүмүүс байдаг. Тэгвэл Монгол оньс тэдний бүтээлүүдээс юугаараа ялгардаг бол?
-АНУ-ын Лос Анжелос хотод төвтэй Оньслох ухааны олон улсын академийн удирдлагууд  2001 онд манай музейг үзэж сонирхсон. Ингээд Монголын оньс угсардаг арга нь үнэхээр хүнд бөгөөд дэлхийн улс орнуудынхаас хол тасархай түрүүлсэн байна. Оньсны дүрсийг нь бодит байдлаар сийлбэрлэн мод, чулуу, алт, мөнгө, металл гээд бүхий л материалыг ашиглан бүтээдэг нь соёл урлагийн бүтээлийн хэмжээнд хүрсэн байна. Тоглоом наадмаа шинжлэх ухаанчаар 15 ангилж, музей байгуулсан нь дэлхийн тоглоомын түүх үүсэл хөгжлийг тодорхойлох хэмжээнд хүрчээ хэмээн өндрөөр үнэлж, 30 минутын баримтат кино хийж, гишүүн 170 орны оньс зохион бүтээгчдэд үзүүлж, хувилж тараасан. Мөн тус академи 2004 онд 42 орны төлөөлөгчдийг оролцуулсан том арга хэмжээг манай музейд зохион байгуулсан.
-Музейд тавигдсан бүтээлүүдээс худалдан авах боломжтой юу?
- Манайх Монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ нэлээд хэсгийг гадаадын орнуудад нийлүүлдэг. Улс орондоо төдийгүй дэлхийн олон оронд нэр алдартай уран дархчууд Монгол уламжлал, Ноу-хау, оюуны өмчид хамаарах хэдэн мянган хуудас техникийн шугам зураг, тодорхойлолт, томъёоллыг ашиглан, урлан бүтээх үйл ажиллагаагаа явуулж байна. Музейн дэргэд нэрийн барааны дэлгүүр бий. Эндээс сонирхсон тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйлээ заалгаж, мэдлэгээ арвижуулан, хямдарсан үнээр шууд худалдан авах буюу захиалгаар хийлгэж болно.
-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандан юу гэж хэлэхсэн бол?
-Бизнесийн амжилтаа дээшлүүлье, албан тушаал дэвшье, онц суръя гэвэл оюун ухааны тоглоомоор тогло гэсэн ухаантны үгийг бүү март! Өөрийг чинь, улмаар эх орныг тань хөгжүүлэх гол хэрэгсэл бол тоглоом. Учир нь улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог юм шүү. Монголын ард түмний уламжлалт ур ухаан шингэсэн оньсон болон төмөр утсан тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйл, мод, чулуу, метал, алт мөнгөөр урласан төрөл бүрийн хэлбэр загвар бүхий шатар танд хэрэгтэй бол, оюуны гайхамшиг болсон нэн ховор олон мянган тоглоом наадам үзэж сонирхон алжаалаа тайлъя гэвэл Оюун ухааны олон улсын музейд зочлоорой гэж хэлэх байна.



Сэтгэгдэл:


vneheer aguu
negen hichel dr maani uurin orni uran bvtelchdes bichij angiinhanda taniltsuulah daalgavar uguhud heni talaar yriha bodoj bodoj mongoloo arai uur untsguus ymar aguu IQ undurtei uls bolohoo haruulahig hvsed netees haital onison togloomiinho talaar olon ynzin medeelel olod ymar aguu mundag bolohig ni unshaad margashiinha iltgeliig tesen ydan hvleej bn. uug ni bi iltgel tavihdurgvilde kkk. vneher gaihaltai baharhmaar heleh ch vg alga
Бичсэн: Зочин цаг: 23:06, 2014-04-07 | Холбоос | |


bi cheh ulsad surdag hicheel deeree ymar neg zuiliig yrih daalgavartai bgaa nadad neg jijig onison togloom baidag teriigee vzvvlj onison togloomiin talaar yrihaar beldej baigaa uuriin ornii neg ch gesen gaihaltai zuiliig yrih gej baigaadaa bayartai bna unshij bgaa hvmvvs ch bas iim zvil hiigeerei
Бичсэн: Зочин (зочин) цаг: 02:15, 2012-01-28 | Холбоос | |


wonderfull
ene bol yahiin argagui gaihamshig umaa
Бичсэн: Зочин (зочин) цаг: 22:13, 2010-04-22 | Холбоос | |


uuu nice
yunii umnu iim gaihamsgiig urlan bvteej mongol ornoo delhii dahind gaihuulj bui tand bayarlalaa. heleh uggui uneheer gaihamshig ta hoich vedee zalgamjilj vldeehiin tuld shavtai bizdee tand shavi ormoor bna
Бичсэн: chimgee (зочин) цаг: 09:54, 2010-03-30 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:59, 2010-01-09 | Холбоос | |


Mongoliin onison togloom bol uneheer gaihamshigtai
Ene onison togloom chin bur heden zuun jiliin umnuus mgliin huuhed bagachuud togloj irsen, ter ch baitugai Chinggis khan hurtel bainga toglodog bsan. Zarim orond oninson togloomiig Chinggis Khn's puzzle gj nerledeg yum bnalee. /huuhed bagachuudaa baga ahui nasnaas n onison togloomnii horhoiton bolgotsgooy manaihan...
Бичсэн: Зочин цаг: 14:03, 2009-06-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax