“Монголын анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансvрэнгийн амьд ахуйдаа хэрэглэж байсан шагайнууд надад бий. Энэ шагайнаасаа би Монголын болоод Оросын нэр хvндтэй олон хvнд бэлэглэсэн” гэж шагай судлаач Ө.Сvхээ гуай ярьсан юм. Хvvхэд ахуй vеэсээ шагай сонирхож, судалж, мэргэлж, ном бvтээл туурвиж ирсэн тvvнийг энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо урьсан юм.
Хvмvvс намайг “Мэргэн хvvхэд” гэдэг байлаа
-Шагай сонирхож, судлах болсон дурсамжаар хоёулаа яриагаа эхлэх vv?
-Би 1930 онд Өвөрхангай аймгийн Ханхөгшин хошуунд төрсөн. Гvннарийн сумын бага сургуульд сурдаг байлаа. Манайх мал малын захтай айл байсан л даа. Манай аав Дамбадаржаа бичиг соёлын өндөр мэдлэгтэй, бас мэргэлдэг байсан. Зоос, шагай, далны ясаар мэргэлнэ. Шагай цуглуулсан хvн өөдөлж, дэвждэг, хөрөнгөждөг гэж vздэг байсан.
-Тэгэхээр таныг шагайтай нөхөрлөхөд аав тань нөлөөлжээ дээ?
-Тэгэлгvй яахав. Аав надад шагайн мэргээ зааж өгсөн. Ааваас гадна манай аймгаас төрсөн анхны гавьяат багш болох “Рааш онолт” Сvхээ багш бидэнд шагайн тухай vлгэр, домог, хууч яриа олныг ярьж өгдөг байлаа. Миний хувьд шагайн мэргийг их сонирхдог байсан. Арван настай байхдаа анх шагайн мэргэ vнэн болохыг мэдэрсэн шvv.
-Яаж тэр вэ?
-1940 оны улсын баяр наадмыг нийслэл хотод их өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Аймаг бvрээс хамгийн сайхан морьдыг сонгон аваачиж, vзэсгэлэн гаргасан. Энэ vзэсгэлэнд оролцохоор манай сумын Сангивандан гуай гоё морио аваад явсан. Гэтэл буцаж ирэх замдаа нутгийн зах руу ороод морио алдчихсан юм билээ. Тэгээд богцоо ч задлалгvй манайд сандран гvйж ирээд ааваар мэргэлvvлсэн юм. Манай нутгийнхан cop болсон морио алдсанд нь их харамсч, хайран морь гэцгээж байсан. Аав шагайгаар мэргэлээд “Морь чинь удахгvй хvрээд ирэх юм байна” гэлээ. Гэтэл Сангивандан гуай vнэмшсэнгvй. Өөр хvн дээр очиж зоосоор мэргэлvvлэхэд мөн л адилхан хариулт өгсөн. Тэгэхээр нь манай нутгийн Чимэддорж гэдэг шагайгаар мэргэлдэг хvн дээр очтол адилхан хариулсан юм билээ. Гэтэл vнэхээр маргааш нөгөө морь нь хvрээд ирсэн шvv. Яг энэ vед манай ах Дундговь аймагт явсан юм л даа. Тэгээд нэг айлын гадаа очтол танил морь зогсч байх юм гэнэ. Тэгзхээр нь орж учир байдлыг нь олж тунгаагаад морийг нь хөтлөөд ирсэн юм даа. Сангивандан гуай ч аавын мэргэ vнэн байсныг хэлж, морио тэвэрч vнсээд сvйд болсон шvv.
-Та хvvхэд ахуйдаа шагайгаар мэргэлдэг байв уу?
-Хvмvvс намайг “мэргэн хvvхэд” гэдэг байлаа. Гол төлөв алдуул мал л мэргэлнэ. Зарим нэг нь гар цайлгаж, тавтын зоосон мөнгө өгдөг байлаа. Харин нэг удаа мэргэлснийхээ хариуд гурван янчаан, гурилтай шөлөөр шагнуулж байлаа.
-Юу мэргэлээд ийм шагнал хvртэж байв даа?
-Манай аймагт энгэртээ vзэг зvvдэг дөрөвхөн хvн байсан юм. Сургуулийн захирал, сумын дарга, Дотоод яамны төлөөлөгч, тэгээд манай багш. Гэтэл хоёрдугаар ангид байх vед захирал, багш хоёр намайг дуудлаа. Багш “Vзгээ алдчихлаа. Олдох нь уу, vгvй юу. Мэргэлээд өгөөч” гэлээ. Би мэргэлж vзээд “Олдох юм байна” гэчихээд л гараад явчихсан. Гэтэл тун удалгvй багшийг дуудахаар нь очтол “Багш нь vзгээ олсон. Гэрийн хажууд байж байна” гэдэг юм байна. Тэгээд надад гурилтай шөл хийж өгч, гурван янчаанаар шагнаж билээ. Тухайн vед гурван янчаанаар төлөг худалдаж авдаг байлаа шvv дээ. Бас дайны vе байсан болохоор бараа таваар тун хомс. Гурилтай шөл гэдэг олддоггvй хоол байлаа.
-Хvмvvсийн гар цайлгаж өгсөн мөнгийг юунд зарцуулдаг байв?
-Би нэлээд хатуу айлд амьдардаг байсан. Тиймээс мөнгөө модны дор нуучихдаг байлаа. Харин дараа нь багшдаа хадгалуулаад, хэрэгтэй vедээ авдаг болсон. Гэхдээ нэг явдлаас хойш мэргэлэхээ больсон.
-Юунаас болоод больчихсон гэж?
-Нэг удаа захирал дуудлаа. Яваад ортол Дотоод яамны төлөөлөгч сууж байна. Надаар ганц хоёр зvйл мэргэлvvлчихээд “Шагайгаа надад өг. Чи vvнээс хойш мэргэлж болохгvй шvv. Хэрэв мэргэлээд байвал хотод аваачаад шоронд хийчихнэ шvv. Тэнд чи өлсч “vхэх болно” гэж хэлсэн. Ингээд шоронд орохгvйн тулд мэргэлэхээ больсон доо.
Айлд 300 шагай байх учиртай
-Мэргэлэхээ больсон ч шагайгаа сонирхсоор л байсан биз дээ?
-20 орчим жил шагай гэдэг зvйлийг мартсан. Тэгээд 1960-аад оноос шагайгаа эргэж сонирхох боллоо. Шагайн холбогдолтой хоёр гурван ном гаргасныг олж авсан. Шагайг тоглоом талаас нь судалж, цол хамгаалсан Сарантуяа гэдэг эмэгтэйтэй уулзтал “Та шагайн мэргээ vргэлжлvvлэн судал” гэж зөвлөсөн. Ер нь би шагайг бvх талаас нь сайтар судалсан шvv.
-Таныг маш олон шагайтай гэдэг юм билээ?
-2000 гаруй шагай бий.
-Шагайгаа хаанаас олж цуглуулдаг юм бэ?
-Зах дээрээс худалдаж авдаг. Мөн цайны газар, рашаан сувиллынхнаас авдаг. Зах дээр шагайны ченжvvд олон байдаг. Нэг шагайг 15-20 төгрөгөөр худалдаж авдаг.
-Таван хошуу малынхаас өөр амьтны шагай байдаг уу?
-Чоно, буга, гөрөөс, янгир, цаа буга, баавгай, гахай зэрэг 30 гаруй төрлийн амьтны шагай байдаг.
-Хамгийн vнэтэй шагай гэвэл?
-3000 төгрөгөөр янгирын шагай худалдаж авч байсан юм байна.
-Айл бvхэнд шагай байх ёстой юу?
-Заавал байх ёстой. Ер нь айлд 300 шагай байвал билэг дэмбэрэлтэй гэж vздэг. Мөн хязаалан vхрийн шагай айлд байвал бvр сайн байдаг. Дээр нь монголчууд хvж хатгадаг юм шvv дээ. Нэмж хэлэхэд, шагайгаа маш сайн цэвэрлэх ёстой. Тэгвэл унага сайхан гарна, хvvхэд хөөрхөн төрнө гэж vздэг.
-Манайхаас өөр орны хvмvvс шагайгаар нааддаг юм болов уу?
-Археологийн судалгаагаар 5000 жилийн өмнөх vеийн шагайнууд ч гарч ирсээр байна. Зөвхөн Монгол гэлтгvй ОХУ, Турк, БНХАУ, ӨМӨЗО, Казакстаны нутгаас ч эртний тvvхтэй шагайнууд олдсоор байна. Шагайгаар 100 гаруй төрлийн тоглоом тоглож болдог. Мөн цагаан сарын vеэр заавал алаг мэлхий өрж, морь уралдуулдаг учиртай.
Юрий Никулинд шагайнаасаа бэлэглэж байлаа
-Сайн ноён хан Намнансvрэнгийн хvvхэд ахуйдаа тоглож байсан шагайнууд яаж яваад таны гарт ирэв ээ?
-Анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансvрэн шагай судалдаг, тоглодог хvн байсан юм билээ. Тvvнийг нас эцэслэсний дараа хэрэглэж байсан эд зvйлсийг нь дуудлага худалдаагаар арилжсан гэсэн. Тэгээд тоглож байсан хоёр тулам шагайг нь хvмvvс өндөр уулын оргил дээр асгахаар шийдээд байж. Энэ vед Уянгын хvрээний лам байсан Цэрэндулам гэдэг хvн “Би шагайг нь авъя” гээд зургаан янчаанаар худалдаж авсан гэдэг. Тэр лам манай ээжийн эгчтэй суусан юм. Тэгээд сvvлд нь надад 500 гаруй шагайг нь өгсөн.
-Эдгээр шагайнаас та хvнд өгсөн vv?
-Алдар цуутай олон хvнд тарааж өгсөн.
-Тухайлбал?
-Би нэг хэсэг Москва дахь Монголын ЭСЯ-нд жолоочоор ажилласан юм. Энэ vедээ Казакстаны нэрт дуучин Роза Ренбаев болон алдарт алиалагч Юрий Никулин нартай танилцаж, тэдэнд Сайн ноён хан Намнансvрэнгийн шагайнаас бэлэглэсэн. Мөн Монголын нөлөө бvхий улстөрчид болох Ц.Шаравдорж, У.Хvрэлсvх, Д.Туяа, Д.Арвин, Р.Раш, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун, Т.Ганди, Б.Жаргалсайхан, сайд Б.Эрдэнэбат, Ерөнхий сайд М.Энхболд нарт номоо бэлэглэсэн. Тэд их баярлаж, “Номоо улам төгс сайхан болгоорой” гэж ерөөсөн.
-Номынхоо талаар сонирхуулахгvй юу. Гадуур огт харагддаггvй юм билээ?
-”Дөрвөн бэрхийн мэргийн ухаан” нэртэй ном байгаа юм. Энэ номыг гаргахад сэтгvvлч А.Даваасамбуу их тусалсан гэдгийг онцолмоор байна. Шагай гэж их утга учиртай зvйл гэдгийг ойлгосон гадаадын нэртэй их сургуулиуд тухайлбал, Харвард, Стэнфорд, Колумб, Калифорнийн их сургууль, Америкийн Конгрессийн номын сан, Бээжин, Тайвань, Улаан-Vд, Хөх хотын номын сангууд энэ номыг маань авсанд их баярлаж явдаг. Миний энэ ном одоо зарагдахгvй байгаа л даа. “Интер ном”-ынхон дахиад номоо зарахгvй юм уу гэж асуугаад байгаа. Хөдөө орон нутгаас ном авах хvсэлтэй хvмvvс ч захидал бичиж байна. Тиймээс номоо дахин баяжуулж, хэвлvvлэх гэж байгаа. Одоо ивээн тэтгэгч л хийж байна даа. Номоо гаргасны дараахан “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо надад зориулж, “Хийморийн шагай” нэртэй шvлэг бичиж өгсөн.
-Шагайн судар байдаг гэл vv?
-СГЗ Данзан гэж мундаг лам байлаа. Тэр надад “Шагайны судар ганц хоёр л байдаг юм. Одоо бурханч лам Г.Пvрэвбатад байгаа” гэж ярьж байсан. Пvрэвбат лам тэр судрыг надад өгнө гэж амлаад байгаа.
-Бас шагайн баримал байдаг гэж сонссон юм байна?
-Өвөрхангай аймгийн Хятрууны рашааны дэргэд морь, хонь, тэмээ, vхэр, нохойн шагайны баримал байдаг. Би багадаа очиж vзэж байсан. Гэхдээ одоо ганц, хоёр нь л vлдсэн байна лээ.
-Таныг шагайн бvжгийн зохиол бичсэн гэх юм?
-Өвөрмонголчууд шагайн бvжигтэй. Монгол ардын дуу эгшиглэсэн их сайхан бvжиг байдаг. Ийм бvжиг манайд ч байх ёстой. Тиймээс шагайн бvжгийн зохиол бичиж, тvvнийгээ Төрийн соёрхолт, бvжиг дэглээч С.Сvхбаатарт өгсөн л дөө. Удахгvй бvжиг дэглэнэ гэж байсан. Мөн шагайн тайлбар их товч байсныг өөрчилж дэлгэрvvлсэн.
-Монголд шагайн холбоо байгуулагдах гэж байгаа гэл vv?
-”Шагайг эрхэмлэх зан vйл, уламжлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Даваацэрэн гэдэг залуу бий. Тэр энэ холбоог санаачлан байгуулах гэж байгаа. Хот, хөдөөгийн шагай сонирхдог хэн боловч энэ холбоонд элсэх боломжтой. Сvvлийн vед шагай сонирхдог хvмvvс их олширч байна. Намайг Эрдэнэтэд явах vед радиогийнхон нь зар өгч, шагай цуглуулж байсан. Учрыг нь асуутал “Монгол vндэсний уламжлалаа сэргээж, хvvхдvvдийг шагай тоглодог болгох гэж байгаа юм гэж байсан. Тэд цуглуулсан 2000 гаруй шагайгаа цэцэрлэгvvдэд тарааж өгсөн гэхээр нь их баярласан шvv.
-Ингэхэд та хэдэн хvvхэдтэй вэ. Хvvхдvvд тань мөн л шагай сонирхдог уу?
-Зургаан хvvхэдтэй. Бvгд шагайгаар мэргэлдэг. Бас надад шагай цуглуулж өгдөг. Нэг охин маань Сингапураас ирэхдээ надад Тайланд хонины 30 орчим шагай авчирч өгсөн.
Айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хvндэтгэдэг
-Шагайг хvндэтгэх ёсны талаар сонирхуулахгvй юу?
-Монголчууд өнө эртнээс малын шагайг ёсчлон сvсэлж, биширч шvтсээр ирсэн уламжлалтай. Малын буян хишгийг хvртэж явдаг монгол хvн шагайг чөмөгнөөс нь заавал салгаж авдаг. Богийн шагайг гэмтээлгvйгээр салган авч, засч цэвэрлэн, цуглуулан хурааж, арвижуулж, айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хvндэтгэн, хvvхэд багачуудаа тоглуулдаг. Хээр гадаа явж байхад шагай тааралдвал замаас өшиглөн холдуулдаг. Ямар ч шагайн дээгvvр алхаж, гишгэж гарах, чөмөгнөөс нь салгалгvй хог руу хаяхыг ихэд цээрлэдэг. Эрт дээр vед ихэс дээдэс алс холын аян жин болон алба хvндэтгэлээр зорчих элч төлөөлөгчдөд шагай өгч явуулдаг байж. Мөн төрийн туг хийморь, дарцаг, цэрэг эрсийн сум саадганд зvvдэг, авч явдаг сvсэг бишрэлийн ариун нандин ёсыг дээдэлж ирсэн байна. Эдгээр хvндэтгэлээс гадна нярайлсан эхэд хоонт шаантаар шөл хийж өгөн тэнхрvvлж, хvvхдийнх нь өлгий буюу тоглоомд нь шагай зvvж өгдөг.
-Шагай цуглуулдаг айлд буян хишиг тогтдог гэж vнэн vv?
-Яах аргагvй vнэн vг. Буян хишиг тогтож, төл мал нь өсч, идээ цагаа нь арвин баян болж, мөнгө төгрөг нь өсдөг.
-Шагайгаа хаана, яаж хадгалах ёстой вэ?
-Хvvхэд багачууд тоглож, наадсаныхаа дараа шагайгаа тулман уутанд хийж, хоймортоо тавих ёстой. Бурхантай бол бурхныхаа хаалт хөшигний доод vзvvрт тавьж, хоёр хос шагай торгон бvчээр хадаж хvндэлдэг. Шагайг бас цул мөнгөөр цутгуулан бэл, тамхины хvvдийний тээглvvр хийж билэгшээн зvvдэг хvмvvс ч байдаг. Энд нэг зvйлийг сонирхуулж ярья л даа. Богд Жавзандамба хутагтын танан шигтгээтэй сум модон ширээн дээр модон баавар дvvрэн шагай байдаг байж. Бас шагайн мэргэ орхидог байснаас гадна гартаа байнга шагай атган суудаг байсан гэдэг.
Хонь, зээр, ямааны шагайгаар мэргэлдэг
-Шагайн мэргэ гэхээр хvмvvс азын дөрвөн бэрхээр л төсөөлдөг?
-Эзэн Чингис хаан алс газар дайлаар мордохынхоо өмнө шагайгаар мэргэлдэг байсан гэдэг. Шагайгаар мэргэлэхэд орон зай, өнгө төрх, хvйсийг хэлж болдог. Адууг бараан, тэмээг шаргал, хонийг цагаан, ямааг хар өнгөөр зvсэлдэг. Эдгээр нь ертөнцийн зvгийн өнгөнд дvйцсэн билэг төгөлдөр өнгө юм. Мэргийн ухаанаар элдэв зvйлийг ялгаж таамаглаж, тодруулахад морь, тэмээ, хонь гурав тус бvртээ хоёр өнгийгт өлөөлдөг. Морь бараан ногоон, тэмээн улаан шар, хонь цагаан цэнхэр, ямаа хар өнгийг илэрхийлдэг. Мэргийн төрлөөр vндсэн энэ долоон өнгөнөөс эд зvйлс, хувцасны өнгийг ялгаж хэлэн мэргэ тайлдаг. Мөн морь, тэмээ эр хvйс, хонь, ямааг эм хvйсээр төлөөлvvлэн болгоож, эр эмийг ялгаж хэлдэг.
-Мэргийн шагайг яаж сонгодог юм бэ?
-Нарийн сонгож авдаг. Улаан шар, ногоон, цагаан өнгийн их цэвэрхэн, зөв хэлбэртэй, нас бие гvйцсэн эр хонь, ямаа, зээрийн шагайгаар мэргэлдэг.
-Шагайн мэргээр зvг чигийг яаж тодорхойлдог юм бэ?
-Дөрхөн бэрхийн мэргийн буултад мэргийн шагайн толгойн тал аль зvгийг чиглэн бууснаар нь мэргийн зvгийг шинжин тайлдаг.
-Мэргэлэх vед баримтлах ёс жаяг байдаг уу?
-Сангийн бойпорт арц, хvж уугиулж, тvvнд гар болон шагайгаа ариусгана. Дөрвөн бэрхийн толгой шагайнд юу мэргэлэх утга агуулгаа товч айлдаж, сэтгэлдээ санаж, сvсэглэн тарнидаад зоосны нэгэн адил атган дотроо зайлна. Ингээд зориулалтын зөөлөн олбог дээр сvv самрахын адил гурван баримын газраас зөөлөн орхидог учиртай. Ямар ч мэргийн эхнийх нь vнэн зөвийг зөгнөдөг. Дөрвөн бэрхээр мэргэлэхдээ өөрийн сvлд гарагт мэргийн төлгө тавибал од хийморьтой байдаг. Мэргийн төлгө буулгах сайн цаг нь могой, морь, хонь, нохой цагууд юм.
-Таны шагайнууд нь их гоё өнгөтэй юм аа?
-Мэргийн шагай ертөнцийн дөрвөн өнгөөр, харин тоглоомын шагайг хvрэн, шар, улаан, ногоон, ягаан өнгөөр буддаг. Харин шагайг тосон будгаар буддаггvй. Цэвэрлэсэн шагайг будгаар будаж өнгө оруулаад, шилэн саванд хийж таглан хэд хонуулахад будаг нэвчиж, жигд сайн болдог.
-Ингэхэд шагайнаас өөр сонирхдог зvйл танд бий юу?
-Чулуу их сонирхдог. Надад газар газрын чулуу бий. Бvр Антарктид тивийн гурван ч чулуу бий. Туйл судлаач Чулуунбат авчирч өгсөн юм. Өнгөрсөн жил би Майхан толгойн орчим байрлах Өндөр гэгээн Занабазарын vдэлж, хэд хоносон овоон дээр очиж газар газрын чулууныхаа дээжээс тавьсан. Vvндээ их билэгшээж явдаг даа.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих