2009-01-12
Д. Энхцэцэг: Бөртэ-Yжин тулган дахь галаа бөхөөх дорой эмэгтэй байсан бол Чингис хаан ертөнцийн талыг эзлэх байсан гэж vv

Монголын тvvхэнд нэрээ дуурсгасан баатарлаг эрс олон боловч тэдний байгуулсан гавьяанаас дутахааргvй чухал vvрэг гvйцэтгэсэн хацар гоо хатад, эмэгтэйчvvд цөөнгvй. Тэд эх оронч, уужим тэнvvн ухаан бодолтой, хvнлэг энэрэнгvй ёс журмыг сахигч, өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хvндлэн дагагч байснаас тvvх шаштирт тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Монголын тvvх судар, төрт ёсонд эерэг vvрэг гvйцэтгэж, нэр хийгээд мөрөө vлдээсэн хатдын тухай тvvхч Ж.Урангуа. Д.Энхцэцэг нар судалгаа хийж "Монгол хатад" бvтээлээ туурвижээ. Нэр цуутай хатдын нийгэмд гvйцэтгэсэн vvрэг болон сонирхолтой баримтуудын талаар МУИС-ийн Тvvхийн тэнхмийн ахлах багш Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

Эмэгтэй хvн болохоороо л энэ сэдвийг сонирхон судалсан

-Таны судалгааны ажил vнэхээр сонирхолтой санагдлаа. Хэзээнээс эхэлж тvvхэнд мөнхөрсөн хатдын талаар судалж эхлэв дээ?

-Миний хувьд тvvхч, бас дээр нь эмэгтэй хvн болохоор энэ сэдвийг сонирхон барьж авсан юм. Мөн миний багш Д.Чимидцэрэн эмэгтэйчvvдийн тvvхийг дагнан судалдаг байсан нь ч нөлөөлсөн. 1983 онд тvvхч мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш Монголын хатдын тухай мэдээ мэдээлэл цуглуулж эхэлсэн.

-Номоо гаргахын тулд их л мэдээлэл цуглуулсан байх даа?
-"Монгол хатад" бол ижил сонирхол, цуглуулгатай тvvхч эмэгтэйчvvдийн гаргасан ном л доо. Ганцаараа бие дааж гаргана гэвэл дахиад нэлээд мэдээлэл цуглуулах байлаа. Харин тэнхмийнхээ багш, доктор Ж.Урангуатай хамтарч энэхvv номыг бvтээсэн болохоор илvv дэлгэрэнгvй мэдээлэлтэй, хvнд өгөөжтэй бvтээл болж чадсан болов уу гэж найдаж байна.

-Эртний ном судар их vзэв vv?
-Домогт хатдын тухай мэдээлэл цуглуулахдаа бид тvvхэн сурвалжуудад байгаа мэдээ баримтыг ашигласан, Мөн "Монголын нууц товчоо", "Алтан товч", "Юань улсын судар" болон өрнө дорнын сурвалж бичгvvдэд хатдын тухай тэмдэглэн vлдээсэн бvхий л баримтыг шvvж, тvvнд тулгуурлан номоо бичсэн. Тvvхэн сурвалжид тулгуурласан болохоор энэ бvтээл уран зохиолын номоос ихэд ялгаатай, танин мэдэхvйн шинжтэй болсон болов уу.

-Хэчнээн хатны тухай мэдээллийг багтаасан бэ?
-Алангуа хатнаас эхлээд наймдугаар богд Жавзундамбын хатан Дондогдулам хvртэлх нийт 20 хатны тухай мэдээллийг багтаасан. Өс өвөрлөн ирсэн дайсны өөдөөс ассан тэмцэл, хvлгийн амгай амрааж, төрийг төвхнvvлэх их vйлсийн аль аль нь халуун vнэнч хайр сэтгэл, уужим тэнvvн ухаан бодол бvхий эмэгтэйчvvдийн шууд ба дам оролцооноос хэзээ ч ангид байгаагvй. Vvнийг л бид энэ бvтээлдээ гаргахаар зорьсон юм.

-20 гаруй хатны тvvхэнд гvйцэтгэсэн vvргийг тодорхойлж, тэдний тухай дэлгэрэнгvй мэдээллийг хvргэнэ гэвэл сонины маань зай талбай хvрэлцэхгvй л дээ. Тиймээс тэдний зарим нэгийг онцолж, тvvхэнд байгуулсан гавьяаг нь дурьдахгvй юу?
-"Өvлэн эх хэрэв vр хvvхдээ хvмvvжvvлэх эв дvйгvй байсан бол хөдсөн манцуйд vнэгчилж байсан тэр хөвгvvн хожим нь талын олон нvvдэлчдийн тулгар их төрийг vvсгэн байгуулж чадах ухаан төгс эр болох байсан гэж vv. Бөртэ-Vжин хэрэв нөхрийн эзгvйд тулган дахь галаа бөхөөчихөөр дорой эмэгтэй байсан бол Чингис хаан ертөнцийн талыг эзэлж чадах нь юу л бол. Чин Тайхал хатан хэрэв хайуун эх оронч сэтгэлгvй, хvнлэг ёс суртахуунгvй, билиг оюунгvй нэгэн байсан бол тvvний хvv Цогт хунтайж Дуутын хад чулуунд vлэмж сонсголонт шvлгээ сийлэхгvй байсан нь лавтай" гэж Урангуа багш маань номынхоо оршилд бичсэн. Vvнийг л дурьдахад хангалттай болов уу.

Эмэгтэйчvvдийн нийгмийн байр суурь уулнаас ч өндөр байсан юм

-Хатад бvхэн өөрсдийг нь алдаршуулсан онцгой шинж чанартай байсан байж таарна. Тэдний дундаас хамгийн vзэсгэлэн гоо нь хэн байсан юм бол?

-Олон зуун мянган эмэгтэйгээс нарийн шилж сонгон хааны хатан болгодог байсан болохоор бvгдээрээ л гоо vзэсгэлэн төгс байсан байж таарна. Гэхдээ тэдний дундаас Монголын тvvхийн сурвалжид гоо vзэсгэлэн эмэгтэй хvний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болон олонтаа тэмдэглэгдсэн хvн бол Чингис хааны бага хатан Хулан юм. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, vнэхээр vзэсгэлэн гоо, ариун нандин тул Чингис хаан тvvнийг соёрхон таалж, улмаар их хатан Бөртийн удаахь байрыг эзлэн суух болж.

-Тэгэхээр энэ бvсгvй гоо vзэсгэлэнгээрээ дэлхийн хамгийн агуу хvнд тооцогддог их хааныг байлдан дагуулж байжээ?
-Цагийг эзэлж бvхнийг байлдан дагуулсан их эзэн Чингисийг өвдөг дороо сөхрvvлсэн гоо vзэсгэлэн бол Хулан хатан байсан.

-Хубилай хааны хатан Чимбайг ч бас гоо vзэсгэлэн бvрдсэн эмэгтэй гэж сонссон юм байна?
-Vзэсгэлэн гоогоороо алдаршсан өөр нэгэн эмэгтэй бол яах аргагvй Хубилай хааны ёсыг нэвтэрхий ухагч хувилгаан гэж алдаршсан Чимбай хатан юм. Тэрбээр vзэсгэлэн гоо төдийгvй сэргэлэн, өрөвч энэрэнгvй, хөдөлмөрч уран эмэгтэй байсан гэдэг.

-Энэ хатан хувцасны олон загвар бvтээдэг байсан гэж vнэн vv?
-Тэрбээр хаандаа зориулан саравчтай малгай урлан өгч, тvvнийг нь өмссөн хаан гялбах зовлон vзэлгvй олз омогтой ан ав хийж байжээ. Vvнээс vvдэн бvх цэргийн малгайг саравчтай болгосон байна. Чимбэй хатан мөн дөрвөн оноотой, ар хормой нь урт, морь унаж явахад зохицсон шинэ загварын дээл урласан нь хаанд ихэд таалагдаж, тухайн vед энэ хувцас ихэд дэлгэрсэн тvvхтэй.

-Мандухай цэцэн хатнаас эхлээд эрэлхэг зоригтой, дайчин хатад олон байсан гэлцдэг?
-Vзэсгэлэнт монгол эмэгтэйчvvд эрэлхэг зоригтой, чадвартай, тэсвэр хатуужилтай, ухаалаг, дайчин эрсийг өсгөн хvмvvжvvлэгч төдийгvй төр цэргийн хэрэгт биечлэн оролцож, гавьяа зvтгэл байгуулж байсан тухай тэмдэглэн vлдээсэн бий. Богд Чингис хааны хайрт охин Алаха Бэхи тухайн vеийн нийгэм, улстөрийн амьдралд идэвхтэй оролцож, цэрэг удирдан, төр тvшилцэж явсан байна.

-Чингис хааны бусад охид нь дайн тулаанд оролцдог байсан болов уу?
-Алаха Бэхи бол Чингис хааны таван охиноос цэцэн мэргэн холч ухаанаараа тодорч, хожим нь төр захирагч гvнж гэж алдаршсан гэдэг. Тvvний тухай сурвалж бичигт "Аливаа дайн гарах аваас цавчих алалдах явдлыг биеэр шийдвэрлэнэ" гэж дурьдсан байдаг.

-Тvvнээс өөр цэрэг дайны vйл хэрэгт нэрээ дуурсгасан ямар эмэгтэй байдаг бол?
-Мөн Өгөдэй хааны ач хvv нэгэн vе Монголын баруун хэсгийг захирч байсан ноён Хайдугийн охин Аюуруг гvнжийн тухай сонирхолтой баримт тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Тvvнийг бас "Хосгvй кvчтан" гэж тvvхэн бичигт өгvvлжээ. Тэрбээр 15 наснаасаа эцгээ даган дайн тулаанд тэргvvлэн оролцож, дайсны жагсаалд дайран орж, морьт цэргийг нь сугавчлан амьдаар нь олзлон авчирдаг самбаа ихтэй, дийлдэшгvй хvчтэй, мохошгvй зоригтой байсан тухай олон домог яриа байдаг.

-Монголын тvvхэнд хааныгаа насан эцэслэсний дараа төр барьсан хатад цөөнгvй. Хамгийн анх ямар хатан төрийн vйл хэргийг захирсан юм бол?
-Өгөдэй хааны хатан Туракина буюу Дөргэнэ хатан нөхрийгөө нас эцэслэсний дараа 1242-1246 он хvртэл Их Монгол Улсын төрийг барьсан. Энэ нь Монгол эмэгтэйчvvдийн дотроос анх удаа төр барьсан хvн юм. Тvvнийг төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил, хямралыг цэгцлэхийн төлөө хатуу ширvvнээс халшралгvй тэмцсэн шантрашгvй зоригт хатан, хаант төрийн шадар зvтгэлтэн гэж тооцдог.

-Өөр ямар хатад төрийн vйл хэргийг жолоодож байсан юм бэ?
-Сорхопани, Огул Хаймиш, Мандухай гээд хэд хэдэн хатан төр захирч байсан удаатай.

-Гэвч хатад төр барьснаас болж, Монголын дотоодын эрх мэдэл суларч, хагацал самуурал гарчээ гэж vзсэн эрдэмтэд ч байдаг?
-Тухайн vеийн нийгэм тvvхийн vндэс шалтгааныг шинжин vзэж, асуудлыг иж бvрнээр нь авч vзэлгvй, харин төрийн хэргийг гардан барихад эмэгтэй хvний богино жолоо дутсан мэтээр тайлбарласан нь зvйд нийцэхгvй болов уу. Тvvхэнд ач гавьяа байгуулсан эмэгтэйчvvд, тэр тусмаа эх хvн хэр олон байсныг тvvх гэрчилнэ.

-Дэлхийн зарим оронд эмэгтэйчvvдийн эрх чөлөө хязгаарлагдмал. Манай орны хувьд харин харьцангуй гайгvй шиг байгаа юм. Нэлээд дээхэн vед ямар байсан юм бол?
-Энэ талаар Японы дорно дахины судлаач Отахи Мацувогийн "Хубилай хаан" номд, "Эрх чөлөөнд дуртай монголчуудын хувьд эмэгтэйчvvдийн нийгмийн байр суурь уулнаас ч өндөр байсан юм. Эхнэр нь эр нөхөртэйгөө эрх тэгш болохоор vр хvvхдийнхээ нvдэнд адилхан эрх сvртэй байдаг байв. Тухайлбал, Өгөдэй хааныг нас нөхцсөний дараа тvvний зургадугаар хатан төрийн эрх эрхэлж байсан бол Тулуйг нас барсны дараа бэлэвсэн хатан Сорхогтани хааныг төлөөлж байсан явдлууд эмэгтэйчvvд хэр эрх чөлөөтэй байсны жишээ юм" гэсэн байдаг.

-Эзэн Чингис хаан хvртэл ээж Өvлэнийхээ vгнээс гардаггvй байсан гэдэг байх аа?
-Монголын хаант улсын эзэн Чингис хаан төрсөн эхийнхээ өмнө толгой өндийж чаддаггvй байсан. Дэлхийг төвшитгөгч 50 настай Чингис хаан нэг удаа эхдээ загнуулаад "Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив" гэж өгvvлэв гэснээс vзэхэд эмэгтэйчvvдийн эрхийн асуудал ямар байсан нь ойлгомжтой байх.

Одооч эмэгтэйчvvд тvvхийг чимээгvй бvтээж байна

-Эмэгтэйчvvдийн олон байгууллагад очиж лекц уншсаныг тань мэдэх юм байна?

-Тvvхэнд тэмдэглэгдсэн эмэгтэйчvvдийн тухай бvтээл гаргасныхаа дагуу урилгаар олон газарт очиж лекц уншсан. Vvнийхээ vр дvнд "Монголын нууц товчоо ба эмэгтэйчvvд" сэдэвт бvтээл туурвиж байна. Энэ бvтээлээ он гарахаас өмнө амжиж хэвлvvлэх төлөвлөгөөтэй байгаа. XIH-XIV зууны vеийн Монголын эмэгтэйчvvд нийгмийн амьдралд ямар vvрэг гvйцэтгэж байсныг ил гаргахыг зорьж байна. Ингэхдээ зөвхөн хатдын тvvхээр нийт эмэгтэйчvvдийн тvvхийг бvрхэгдvvлэхийг хvсээгvй л дээ.

-Энэ цаг vеийн эмэгтэйчvvд тvvхэнд, нийгэмд чухам ямар vvрэг гvйцэтгэж байсан юм бэ?
-Юуны өмнө хvvхэд төрvvлж өсгөх, эх байх байгалиас заяасан vvргээ гvйцэтгэж байсан. Мөн сурган хvмvvжvvлэх, соён гэгээрvvлэх болон материал баялгийг vйлдвэрлэх vvрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчvvд тvvхийг чимээгvй бvтээж байсан гэсэн vг. Өрх эр, мал аж ахуйтай холбоотой бvх зvйлийг монгол эмэгтэйчvvд бvтээж байсан.

-Одоо бас бvтээсээр байгаа шvv дээ?
-Тэгэлгvй яахав. Гэхдээ тухайн vед Монголын эмэгтэйчvvд эдийн засгийн талаар өндөр байр суурьтай байсан. Нийгэмд эзэлж байсан байр суурь нь лалын шашинтан болон Азийн зарим орны эмэгтэйчvvдээс харьцангуй дээгvvр байсан нь тэдний эдийн засгийн байдалтай холбоотой байсан байх л даа. Мөн эмэгтэйчvvд цэргийн амьдралд ч vvрэг гvйцэтгэж байсан. Монголын нэгдсэн тулгар төрийн гол хууль болох "Их засаг"-т ",.,Дайн тулалдаанд хамт мордсон эмэгтэйчvvд эрчvvдийгээ дайлалдахаар одоход эрчvvдийн хийх ажлыг бvтээх vvрэг хvлээсvгэй..." гэсэн байдаг. Эндээс vзэхэд, төр улсын аливаа хэрэгт эрчvvд амжилт олвол тэр нь тэдний ар гэр болсон эмэгтэйчvvдийн хvчин зvтгэл, халуун дэмжлэгээс эхтэй гэдгийг зөвшөөрсөн хэрэг л дээ.

-Өөр энэ бvтээлдээ ямар сэдвийг хөндөж байгаа вэ?
-"Монголын нууц товчоо"-нд ёс заншилтай холбоотой хэсгvvд их байдаг. Ялангуяа ураг барилдахтай холбоотой ёс заншлуудыг сонирхуулахаар бэлтгэж байгаа. Мөн монгол эмэгтэйчvvдийн төрх байдал, хувцас хэрэглэлийн талаар ч номдоо багтаана. Нэг сонирхолтой зvйл нь "Монголын нууц товчоо"-нд тухайн vеийн эмэгтэйчvvд ямар хувцас өмсгөлөөр гангардаг байсан тухай мэдээлэл ерөөсөө байдаггvй юм билээ.

-Тэгээд энэ тухай мэдээллийг хаанаас олсон хэрэг вэ?
-Тvvхэнд эх сурвалжууд болон хэвлэгдон тухайн vеийн хөрөг зургууд, жуулчдын тэмдэглэл зэргийг vзэж судалсны vндсэн дээр дээрх мэдээллийг цуглуулаад байна. Мөн архелогичдын олдвор ч судалгааны ажилд минь чухал хувь нэмэр болсон.

-Нэг зvйлийг сонирхмоор байна л даа. XIII-XIV зууны vеийн монгол эмэгтэйчvvдийн зvс царай одоогийн бvсгvйчvvдийнхээс хэр өөрчлөгдсөн бол?
-Уламжлалт антрополийн хувьд гойд өөрчлөгдсөн зvйл байхгvй. Өөрөөр хэлбэл, монгол эмэгтэйчvvдийн vндсэн дvр төрх хэвээрээ байгаа. Гэхдээ vе vеийн эмэгтэйчvvдийг vнэлэх гоо сайхны хэмжvvр өөр л дөө.

-Тухайн vеийн эмэгтэйчvvдийн нvvр царайны нийтлэг дvр төрхийг тодорхойлохгvй юу?
-XIII-XIV зууны vед бол өргөн цагаан царайтай, жижигхэн нvд, ам, хамартай эмэгтэйг хамгийн сайханд тооцдог байсан юм билээ.

-Өнөөдрийн нөхцөлд гуалиг туранхай биетэй, өндөр хvvхнvvд хамгийн сайханд тооцогдож бай¬на. Тухайн vеийн хvvхнvvд бие бялдрын хувьд ямар байсан бол?
-Махлагдуу биетэй, дунд зэргийн нуруутай эмэгтэйчvvд одоогийн яриагаар бол моодонд орж байсан. Тухайн vеийн эмэгтэйчvvдийн дунд өндөр нуруулаг хvн цөөхөн байсан юм билээ.

Дугаар 227(2259)

Сэтгэгдэл:


HI. NUUTSLAGHATAN. bi OOROO ENE YARILTSLAGIIG AVSAN SETGUULCH NI BGAA YMAA. OORIINHOO MATERIALUUDIIG ARHIVLAJ HADGALAH UUDNEES ENE BLOGIIG AJILLUULDAG YMAA. ENE BLOGT BGAA YARIA MEDEE BICHLEGUUD BUGD MINII HIISEN ZUILS BUM L DA
Бичсэн: SARAAHAI (зочин) цаг: 18:06, 2012-04-25 | Холбоос | |


ene nom chin ali 2000 onii nom . neg site-naas nogooruu medeeleliig huulj tavij baihdaa on sar odriig nyagtalj baimaar um. enehuu yariltslaga ni ch nom garsanii daraahan hiigdsen um shuu.miimees blog hotlogch nar maani anhaaraarai.
Бичсэн: nuutslaghatan цаг: 21:43, 2012-04-03 | Холбоос | |


сайхан мэдээлэл бна шүүү гоё шүү
Бичсэн: amanjinka цаг: 02:47, 2010-10-11 | Холбоос | |


neted tawigdsan ym uu tsuvral baidlaar
ene nomiin medeeleliig yaj olohuu nom ni haana haana hudaldaalagdah we
Бичсэн: sarangerel (зочин) цаг: 00:47, 2010-10-11 | Холбоос | |


ene buteeliig yaj olj unshahuu
Бичсэн: sarangerel (зочин) цаг: 00:44, 2010-10-11 | Холбоос | |


Маш сонирхолтой санагдлаа big grin Сайхан ярилцлага байна.
Бичсэн: xvv цаг: 21:50, 2009-01-12 | Холбоос | |


Shn yariltslaga bn, ter nomiig unshij bsiin bna, happy
Бичсэн: Boloroo цаг: 13:54, 2009-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax