2009-01-16
Ш. Батмөнх: Дэлхийн зах зээлд нэг килограмм царцаа 2-4 ам доллар хvрдэг
Миний хамгийн дуртай хоол бол царцаа. Амт шимтийн хувьд ярих юмгvй. Би удийн хоолондоо 60 ширхэг царцаа иддэг. Зарим vед царцаа олдохгvй бол амьтны дэлгvvрээс худалдаж авдаг. Нэг царцаа 30 центийн vнэтэй ч дуртай хоолондоо мөнгө хайрладаггvй” гэж Сингапурын иргэн Чэн Жун Шэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. “Ер нь Өмнөд Африк, Алжир, Филиппин, Хятад зэрэг оронд царцааг хvнсэнд хэрэглэх нь хэвийн vзэгдэл”гэж ургамал судлаач, эрдэмтэн Ш.Батмөнх ярьсан. Тэрбээр 40-өөд жилийн турш царцаа судалж, тэдгээрийг цуглуулан, боловсруулах төхөөрөмж зохион бутээжээ. Царцааны ашиг тус, хор хөнөөлийн талаар тvvнтэй ярилцсанаа сонирхуулья.

-Хэзээнээс царцаа судалж эхлэв ээ. Энэ амьтныг онцлон судлах болсны учир юу байна?
-Би 1961 онд Москвагийн ХАА-н академийг төгссөн. Сургуулиа төгсч ирснийхээ дараа нэг хэсэг эрдэм шинжилгзэний ажил хийгээд, 1969 оноос эхэлж царцаа судлах
болсон. Судалгааны ажлаа Ховд аймгийн Мөстсумын II бригадад хийж байлаа. Судалгааныхаа vр дvнд манай оронд тархсан царцааны дотроос харьцангуй жижигхэн биетэй дээвэр далавчит царцааны таван төрөл Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг аймгийн 20 орчим сумын Лэлхийн зах зээлд нэг килограмм иариаа 2-4 ам.доллар хvрлэг нутагт уулын vет ургамал зонхилон ургасан газруудад орогномол байдлаар амьдарч байгааг тогтоосон. Энэ нь дэлхийн ямар ч улс оронд байдаггvй, зөвхөн дээрх газар нутагт л амьдардаг царцаа байгаа юм. Дээвэр далавчитийн төрөлд хамаарах Мөнххайрханы царцааны тархалт, хөнөөл, биологи, экологи, тэмцэх аргын судалгааг 10 гаруй жил хийсэн дээ.

-Энэ төрлийн царцаа манай орны нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг эзэлдэг юм бол?
-Алтайн нурууны өндөр уулын бvсийн 3.8 сая га бэлчээрт тархсан байдаг. Харин хөнөөлийн бvс нь 2.8 сая талбай байдаг.

-Их хор хөнөөлтэй амьтан байх нь ээ?
-Дээвэр далавчит царцаа биеийн хэмжээнээсээ 1.22 дахин их тэжээл хэрэглэдэг. Бэлчээрийн ам метрт 100-564 бодгалийн нягтралтай тархсан vед тухайн газар нутгийн мал идэх ногоогvй болж, газрын өнгөн хэсэг нvцгэрч, ургамалгvй болох нь бий. Мөн энэ төрлийн царцааны 400 бодгаль бэлчээрийн нэг ам метр талбайд тархсан vед ургамал ногоо vгvй болж, хоосон цөл болон хувирсан тухай эрдэмтэн А.С.Кудряшовын тайланд дурьдсан байдаг. Баян-Өлгий аймгийн Дэлvvн, Толбо, Алтай, Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Дуут сумдад царцаа ихээр тархсан жилд өвс ногоогvй болж, улмаар царцаа гэрийн бvрээс, угаагаад хатаахаар тавьсан хувцас, ааруул, хуруудыг хvртэл идсэн тохиолдол бий. Тэр ч байтугай хомоол, тэмээний хорголыг хvртэл идэж устган, өвс ногоогvй болгосноос өвсөн тэжээлтэн тарвага, аргаль, янгир, бөхөн өлбөрч vхэх, эсвэл нутаг орноосоо дайжсан байдаг. Тvvнчлэн Мөнх-хайрханы царцаа Алтайн нурууны өндөр уулын хөнөөлийнхөө бvсэд 1970-аад оны ханшаар жилдээ 52.5 сая амдоллартай тэнцэх 42 мянган тонн мах vйлдвэрлэхэд хvрэлцэх хэмжээний есөн сая центнер өвсийг идэж хөнөөсөн баримт бий. Ялангуяа, vй олноороо vрждэг vед нь бэлчээрийн ургац 2-3.9 центнерээр буурч, малын хээл хаялт 2.63, сувайралт 1.7, төлийн хорогдол 2.4, зvй бусын хорогдол 1.6 хувь нэмэгдэж, тураалаар vхон малын тоо 18 дахин өсдөгийг судалгаагаар тогтоосон. Зуны улиралд нэг бодгаль 0.3-0.5 кг ногоо идэж устадаг. Харин нэг царцааны удам зуны улиралд 3.75 кг ногоог идэж цөлмөдөг. Энэ нь хоёр хонины зуны гурван сард идэх ногоотой тэнцдэг юм.

-Царцааны vй олноороо vржих vе нь хэзээ байдаг юм бол?
-1924,1948 онуудад царцаа хэт олширсон гэж тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Ер нь хоёр жил тутамд нэг удаа царцаа vй олноороо өсдөг гэж vздэг.

-Сvрэглэсэн vй олон царцаа их хэмжээний хохирол учруулсан тохиолдол дэлхийн улс орнуудад байдаг болов уу?
-Ийм мэдээ баримт цөөнгvй бий. МЭӨ1490-904 онд Ливи, Алжирт нvvдлийн царцаа их хэмжээгээр сvрэглэн тархаж, тус орны хөдөө аж ахуйд гамшиг учруулснаас болж 200 мянган хvн өлсгөлөнгөөр vхсэн тухай баримт улджээ. Харин МЭ-ий 25 онд Ромын эзэнт гvрний буудайг царцаа цөлмөн идсэнээр 800 гаруй хvн өлсгөлөнгөөр vхсэн байдаг. Монгол судлаач эрдэмтэн Л.М.Гумилёв МЭ-ий 40-өөд оны vед Хvннv улсад царцаа vй олноор тархаж, бэлчээрийн ургамлыг цөлмөн идонээр мөн л хэдэн зуун хvн өлсч vхсэн гэж бичжээ. Мөн 1901 онд Өмнөд Казахстаны 41 мянган гад тариалсан хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг царцаа устгасан нь тухайн vеийн ханшаар нэг сая рублийн хохирол учруулсан байдаг. Vvнтэй тэмцэхийн тулд хоёр сая хvн бvтэн өдөр ажилласан гэдэг. Сvvлийн жилvvдэд Казахстан, Киргиз улсад жил дараалан нvvдлийн царцаа хохирол vзvvлсээр байна. Нvvдлийн царцааны сvрэг нь хэдэн зуун км газрыг бvрхдэг. Сvргийн нягтрал нь шоо км талбайд 40-80 сая бодгалийн нягтралтай байдаг. Ийм сvрэг өдөрт 130 км замыгтуулдаг. Сvргийн зууны нэг хувь буюу нэгтонн царцаа 2500 хvний нэг өдөр идэх хvнс тэжээлийг идэж цөлмөөд цаашаа нvvдлээ vргэлжлvvлдэг.

-Ингэхэд манай оронд хэчнээн зvйлийн царцаа байдаг юм бол?
-140 орчим зvйлийн царцаа илэрсний 30 гаруй нь хөдөө аж ахуйд хөнөөл учруулж байна. Царцаа нь шулуун далавчтаны бvлэгт багтдаг л даа. 28 vетэй, богино сахалтай, гурван vет сарвуутай, хэвлийнхээ нэгдvгээр цагирагт сонсох эрхтэнтэй, дэгээ хэлбэрийн хоёр хос өндөг булагчтай байдаг. Царцаа өндгөө бvлгээр нь бортогонд хадгалдаг онцлогоороо голио, хvрэлзгэнэ мэтийн бусад шулуун далавчтанаасялгардаг. Царцааг ургамлын хортон шавьж болохыг одоогоос 3000 гаруй жилийн өмнө олж тогтоосон.

-Манай орны аль хэсэгт царцаа их хэмжээгээр тархсан байдаг вэ?
-Тархаагvй нутаг бараг байхгvй. Биологи, экологийн өвөрмөц онцлог, амьдрах орчин, байгаль цаг уур, тархалт зэргээс шалтгаалан учруулах хөнөөлийн хэмжээ нь харилцан адилгvй. Бидний судалгаагаар Мөнххайрханы царцаа нь Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт, Сибирь, цайвар судалт тоонолжит, бараан далавчит царцаа Баянхонгор аймгийн Баянбулаг,’” Гурванбулаг, Заг, Архангай аймгийн Төвшрvvлэх, Хотонт, Хашаат, Өгийнvvр, Батцэнгэл, Цэнхэр, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Зvйл, Бvрд сумын нэг сая орчим га талбайд vй олноороо vржиж, бэлчээр, хадлан vр тарианы гагийн ургацыг 20-50, зарим жил 60-100 хувиар бууруулж байна. Мөн Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт vе vе олноороо vржиж, хөнөөл учруулсаар байна.

-Царцаатай тэмцэх ажлыг манай орон хэзээнээс эхэлсэн юм бол?
-1920-иод оны vеэс эхлэн тэмцэж эхэлсэн юм билээ. 1926 онд 2000 га, 1927-1929 онд 3000 га, 1966-1970 онд 21 мянган га, 1971-1975 онд 144.3 мянган га, 1977-1980 онд 182.6 мянган га бэлчээрийн талбайн царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар явуулж, IY таван жилд 567.1 мянган төгрөг, V таван жилд 3983.4, YI таван жилд 3706.7 мянга бvгд 7257.2 мянган төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байгаа юм. Царцаатай механик, хими, агротехник, биологи, физикийн аргаар тэмцэж байна. Өмнө нь царцааг цуглуулж, бяцлах, нvvдэллэж буй царцааг металл хашлагаар тодорхой нэгзvг рvv хөөж, гvн ухсан суваг шуудуу руу шахаж оруулан булах, малаар гишгvvлж устгах, царцаатай талбайг булдах, царцаа бөөнөөрөө цуглардаг газрыгтэслэх, шатах материал, цэргийн галтзэвсгийн тусламжтайгаар шатаах зэрэг механик аргыг хэрэглэж байсан. Гэвч эдгээр арга нь их хэмжээний хөрөнгө, ажиллах хvч шаардахаас гадна байгаль хамгаалах асуудалд харш байсан учраас өнөөдрийн нөхцөлд хэрэглэхээ бараг болиод байгаа юм.

-Химийн хороор цацаж устгахыг байгаль орчин болоод мал, амьтанд муу нөлөө vзvvлдэг гэдэг байх аа?
-Дэлхийн олон оронд царцаатай тэмцэх ажилд химийн аргыг хэрэглэж байна. Энэ арга нь өргөн уудам нутагт тархсан царцааг богинохон хугацаанд, техникийн дээд зэргийн vр дvнтэй уотадаг сайн талтай. Гэхдээ сvvлийн vед царцаа, vлийн цагаан оготнотой тэмцэх технологи алдагдаад байна л даа. Уг нь тав, зургадугаар сард царцааг авгалдайн хөгжлийн vе шатандаа байхад нь тэмцэх ёстой. Гэтэл сvvлийн жилvvдэд наймдугаар сард химийн хор цацан тэмцэж байгаагаас болж ургамлын vрэнд хор шингэж, улмаар мал амьтан хордож байна. Тав, зургадугаар сард бол ургамал соёолох vе учир энэ vед нь хор цацвал аюулгvй байдаг. Энэ жилийн тухайд царцаатай тэмцэхэд 300 сая төгрөг төсөвлөсөн байна билээ. Энэ мөнгөө аймгуудад тараагаад өгчихсөн. Гэтэл тэнд нь мэргэжлийн хvн байхгvй юм чинь яаж тэмцэх вэ дээ. Хувийн хэвшлvvдэд мөнгийг нь олговол мэддэг, чаддаг хvмvvс нь царцаатай тэмцэнэ биз дээ. Мөн тендер зарлаад ялсан пvvс компани, хувь хvмvvст царцаа устгах химийн хорт бодис, техникийг оруулж ирэх эрх олгож байна. Гэтэл эрх авсан хvмvvснь мэргэжлийн бус байгак”нь харамсалтай.

-Одоо хоёулаа царцааны ашиг тусын талаар ярих уу?
За тэгье. Царцаагаар эм бэлтгэх vндэслэлийг Дорно дахины анагаах ухаанд анх тавьсан. Малын уушигны төрлийн өвчин, төрөл бvрийн шарх болон морины туурай хагарах, ясны цууралтад царцааг эмчилгээнд хэрэглэх уламжлал ард тvмний дотор тархсан байдаг. Мөн ханиад, уушигны сvрьеэ, мэнгэрт эрvvл газрын бэлчээрээс тvvсэн царцаа идэх, хандалж шvvсийг нь уух, vнэрлэх, хиншvvгээр нь утах зэргээр хэрэглэсээр ирсэн тухай Монгол хар домын сударт тэмдэглэон байдаг. Царцааны толгой орсон эмийгяр, шарх, усан хаван болон судас гэмтэхэд хэрэглэх нь бий.

-Гадаадын зарим оронд царцааг хvнсэнд хэрэглэдэг гэх юм?
-Өмнөд Африк, Алжир, Филиппин, Хятад, Сингапур зэрэг оронд царцааг хvнсэнд хэрэглэдэг. Зарим оронд уургийн дутагдлаас болж vvсдэг квашиокор гэх өвчнийг эмчлэхэд царцаа чухал тvvхий эд болдог. Орлогдох, vл орлогдох шvвтэн хvчлvvдээс эх сурвалжтай уургийн бодис царцааны эд эрхтэнд агуулагддаг. Тайландад царцааны жижиг аж ахуй эрхлэн килограмм царцааг 4-10 ам.доллараар зардаг юм билээ.

-Тэгэхээр царцааг хvн малын эрvvл мэндэд тустайгаар ашиглаж болох нь ээ?
-Бололгvй яахав. Хvнс, тэжээл ч vйлдвэрлэж болно. Миний хувьд Шинийг бvтээгч санлачлагч ахмадуудын нийгэмлэгийн захирлын албыг хашиж байгаа л даа. Нийгэмлэгийнхэн маань энэ талаар төсөл боловсруулаад байгаа. Бидний зорилго бол бэлтгэсэн тvvхий эдийн нөөцдөө тулгуурлан царцааны бие дэх 22 шvвтэн хvчлийн найрлагаас треопин, аналин, ваналин зэрэг шvвтэн хvчлийг ашиглан хvн, малын тэжээл, эм болон эмийн тvvхий эдийг бэлтгэх явдал юм. Мөн явуулын vйлдвэрлэлийн технологиор хvнс ба эмчилгээ сувиллын хагас болон бvрэн боловсруулсан бутээгдэхvvнийг vйлдвэрлэх арга,загварыг ашиглан vйлдвэрлэл явуулах боломжтой.

-Ингэхэд царцаагаар хооллодог ямар амьтад байдаг юм бол?
-Ягаан тодол, хар хэрээ, цахлай, элээ, ятуу, тоодог зэрэг олон арван шувуу, vнэг, хярс, тарвага заримдаа хонь, ямаа ч царцаагаар хооллодог.

-Царцаагаар хийсэн ямар нэг эм бэлдмэл манайд байдаг болов уу?
-ХХААЯ-ны Мал эмнэлгийн хvрээлэнгийн эм хор судлалын лабораторийн эрдэмтэн, доктор Ганболд царцааг хандлан “Акритракт” гэх эмийг vйлдвэрлэж, эмнэлгийн практикт нэвтрvvлсэн. Энэ нь хvний бронхит астмын төрлийн өвчнийг анагаахад сайн нөлөө vзvvлж байгаа. Гэхдээ энэ эмийн vйлдвэрлэл бага учраас олдоц муутай байдаг. Тиймээс хvмvvсийн олонхи нь мэдэж, хэрэглэж чадахгvй ардын аргаар царцааг тvvж, гэрийн нөхцөлд хандалж хэрэглэхээс хэтрэхгvй байна.

-Бэлтгэсэн нөөцөөрөө хvнс тэжээл, эм бэлдмэл хийх боломжтой гэж та тvрvvнд ярьсан. Ингэхэд царцааг ямар аргаар бэлтгэж нөөцөлдөг юм бэ?
-1980 онд царцааг цуглуулах зориулалттай машиныг бусад эрдэмтдийн хамт бvтээж байлаа. Саяхан энэ төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж, шатахуун бага хэрэглэдэг, дөрвөн дугуйтай мотоцикль шиг хэлбэртэй болгож өөрчиллөө. Энэ төхөөрөмжөөр өдөрт нэгтонн царцаа цуглуулах боломжтой.

-Төхөөрөмжийг чинь худалдаж авъя гэвэл та зарах уу?
-10 сая орчим төгрөгт царцаа цуглуулагч машин босчихно шvv. Хэрэв царцаа цуглуулж, цаашид хvн амьтны эрvvл мэндэд ашигтай бvтээгдэхvvн vйлдвэрлэхээр шийдсэн бол бид чадлынхаа хэрээр тусална. Царцаа, голионы тархцын мэдээллvvдийг ч өгнө.

-Царцааны аж ахуй байгуулж ажиллах нь манай орны нөхцөлд хэр ашигтай бол?
-Дэлхийн зах зээлд нэг килограмм царцаа 2-4 ам. доллар хvрдэг гэж би дээр хэлсэн. Тэгвэл хамгийн хямдаар килограммыг нь 50 центээр Хятад, Тайланд руу гаргаж болно шvv дээ. Зуны улиралд буюу жилийн 120 хоногт л ажиллахад хангалттай орлого олох боломжтой. Гадаадад гаргалгvй Монголдоо хvнс тэжээл, эм бэлдмэл хийсэн ч болно шvv дээ.

-Тоног төхөөрөмж, мэдлэг, мэдээлэл, туршлага гээд л царцааны аж ахуй эрхлэхэд шаардлагатай бvх зvйл танд байна. Яагаад энэ салбарт хуч сорихгvй байгаа юм бэ?
-Тодорхой хэмжээний хөрөнгө чинээтэй хvн л ийм ажлыгхийж амжуулна шvv дээ. Би төслийг нь боловсруулчихлаа. Ивээн тэтгэх байгууллага, иргэн байвал хамтарч ажиллалгvй яахав.

-40 гаруй жил эрдэм шинжилгээний ажилд зvтгэсэн хvнд хийж бvтээсэн зvйл олон л байж таарна?
-ХААЯ-нд Ургамал газар тариалангийн, бэлчээр тэжээлийн гэсэн гурван эрдэм шинжилгээний хvрээлэнг vvсгэн байгууллаа. Бэлчээр тэжээлийн хvрээлэн нь татан буугдаж, МАА-н хvрээлэнтэй нэгдсэн. Нөгөө хоёр хvрээлэн нь vйл ажиллагаа явуулж байна. ХАА-г хөгжvvлэх, хvн амын хvнсний хангамжийг сайжруулах зорилготой ургамал хамгааллын хуулийг зохиоход хувь нэмрээ оруулсан. Мөн ХААЯ-ны ургамал хамгаалах, хорио цээрийн албыг өргөжvvлж, албаны харьяанд Ургамал комбинатын vйлдвэрлэлийн станцыг таван отрядтайгаар, Ургамлын хорио цээрийн улсын төв лабораторийг Сvхбаатар, Замын-Vvдийн салбартай нь, ИНЕГ-ын дэргэд ХАА-н эскадрилийг байгуулж байлаа. Тvvнчлэн УМХГ-т зургаан хvний бvрэлдэхvvнтэй ХАА-н хяналтын албыг шилжvvлж өгсөн. Гэтэл одоо хоёрхон хvн л тэнд ажиллаж байна. Хэнийг хянадаг юм бvv мэд. Суурийг нь тавьж, байгуулж байсан станц,
лаборатори, эскадрилийг бvгдийгустгачихлаа. Өнөөдөр ургамал хамгааллын хvрээлэнд нарийн мэргэжлийн бус хvмvvс ажиллаж байна. Ийм нөхцөлд ургамал хамгаалах, хорио цээрийн алба сайн ажиллана гэж байхгvй шvv дээ. 1996 онд Ургамал хамгааллын хууль батлагдсан. Гэвч хууль хэрэгжvvлэх байгууллагуудыг нь устгачихсан юм чинь экологийн цэвэр хvнсээр ард тумнээ хангана гэсэн ойлголт байхгvй л болчихоод байна. Би vvнд л их харамсч сууна даа.

(Монголын мэдээ 162/2189)
Р.Сарангэрэл

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax