2009-01-16
Ж. Батсуурь: Генетикийн судалгаа хийж буй эрдэмтдийг хангалттай цалинжуулдаг болсон vед л Монголдоо ир гэж би шавь нартаа хэлсэн


Энэ удаагийн "Алаг шагай"-н зочноороо Монголын хvн судлалын vндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Батсуурийг урилаа. Тэрбээр Мосвагийн Улсын их сургуулийг хvн судлаач, хvний генетикч мэргэжлээр төгссөн энэ салбартаа анхдагчдын нэг юм.

Багш, инженер, эмч бололгvйгээр өөртөө тохирсон мэргэжлийг олсондоо
vний генетикч гэдэг монголчуудын хувьд цоо шинэ мэргэжил байж. Гэтэл та яагаад энэ мэргэжлийг сонгох болов оо?
-Намайг Өвөрхангай аймгийн Хужирт сумы,н арван жилийн сургуулийг төгсөх
vед ар, өврийн хаалга гэсэн ойлголт огт байдаггvй байлаа. Төгсөгчдийг сурлагынх нь дvнгээр жагсаачихна. Тэгээд л дээд сургууль, техникум, тусгай мэргэжлийн сургуульд хэнийг сургахыг нь хэлээд өгчихнө. Миний хувьд аравдугаар ангиа онц дvнтэй төгссөн. Тиймээс МУИС-ийн Механик инженерийн сургуулийн математикийн ангид хуваарилагдсан юм. Гэтэл Дээд боловсролын хорооноос намайг гадаадын дээд сургуульд сургахаар томилдог юм байна. Тусгай шалгалтыг нь амжилттай өгч тэнцээд л Эрхvvгийн бэлтгэлийг зорьсон доо. Эрхvvгийн бэлтгэлээ төгсөх vед багш нар нь намайг химийн чиглэлээр явбал амжилтад хvрнэ гэж зөвлөөд Москвагийн Улсын их сургуулийн химийн ангид оруулсан.
-Химийн ангиа төгсөөд дараа нь х
vн судлалаар мэргэшсэн хэрэг vv?
-Химийн ангид 45 хоног суралцаад л гарчихсан. Эр
vvл мэндийн шалтгаанаар тэнцээгvй гэх vv дээ. Химийн бодисын vнэрийн мэдрэмж муутай, будгийн хордлоготой, хамар нь шvvлтvvрийн vvрэг гvйцэтгэхээ больсон учир эрvvл мэндийн хувьд та энэ ангид суралцах боломжгvй гэж тодорхойлсон.
Учир нь ийм оноштой х
vн химийн бодистой орчин нөхцөлд ажиллавал урт насалж чаддаггvй, амь насанд нь аюултай байдаг юм билээ. Ингээд сургуулиасаа хасагдах vед манай ЭСЯ-ны зvгээс нутаг буц гэдэг юм байна. Уйлаад л сууж байсан. Гэтэл Москвагийн УИС-ийн зvгээс "Нутаг буцаад хэрэггvй. Өөрийг чинь сургуулийнхаа аль нэг факультет руу шилжvvлж өгнө" гэсэн. Тэгээд Биологийн факультетэд хvн судлаач мэргэжлээр суралцахыг"санал болгосон л доо. Багш нар маань "Энэ төрлийн мэргэжилтэн танай улсад хэрэгтэй. Чи сайн суралцах ёстой шvv" гэж захиж билээ.

-Эзэмших гэж буй мэргэжлийнхээ талаар ямар нэг ойлголттой байв уу?
-Ямар ч төсөөлөл байхг
vй байсан. Өмнө нь би орос хэлний багш, автын инженер, эсвэл эмч болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ цаг хугацааны явцад эдгээр мэргэжлийг сонголгvйгээр жинхэнэ өөртөө тохирсон мэргэжлийг олсон доо.
-Мэргэжлийнхээ амтад хэдийнээс орсон бэ?
-Нэгд
vгээр дамжаанаасаа эхлээд л мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, дурлаж, амтанд нь орсон.

Монгол бол индианчууд болон Монгол төрхтн
vvдийн гентикийн өлгий нутаг

-Сургуулиа төгсч ирээд хаана ажилласан бэ. Судалгааны ажлаа ямар сэдвээр эхэлж байв даа?
-1973 онд сургуулиа төгсч, х
vний генетикч буюу хvн судлаач мэргэжлийг эзэмшсэн. Надтай хамт доктор Д.Тvмэн энэ ангийг төгссөн юм. Биднээс хойш тав, зургаан монгол залуу энэ мэргэжлийг эзэмшсэн дээ. Одоо бvгдээрээ мэргэжлээрээ ажиллаж, эрдмийн цол зэрэг хvртээд байна. Миний хувьд төгсч ирээд ШУА-ийн Биологийн хvрээлэнд ажилд орсон. Эрдэм шинжилгээний ажлаа Увс аймгийн Тариалан сумын хотон ястны удамшлын тогтолцоо сэдвээр эхэлсэн. Энэ ажлаа vргэлжлvvлсээр бvх монголчуудын удамшлын тогтолцоог судлах болсон.
-Энэ судалгаагаараа ямар
vр дvнд хvрэв дээ?
-Монголчуудын улбаа гарлын т
vvхийг удамшлын судалгааны ухаанаар мөшгөн босгох оролдлого хийсэн. Бидний улбаа гарлын тvvх энэ судалгаагхvртэл тодорхойгvй байсан юм шvv дээ.
vннv нарыг монголчуудын өвөг гэлцдэг биз дээ?
-Ингэж ярьдагч х
vннv нарыг монголчуудын өвөг vнэхээр мөн vv, эсвэл тэд ямар нэг нутгаас нvvж ирсэн vv гэдгийг мэдэх арга байгаагvй. Тиймээс генетик аргаар мөшгөсний vр дvнд "Хvннv нар Монгол нутагт vvссэн нь vнэн. Хvннvчvvд өнөөгийн монголчуудын өвөг мөн" гэдгийг тогтоосон. Мөн Монгол нутаг бол Америкийн индианчууд, Ази тивийн монгол төрхтнvvдийн генетикийн өлгий нутаг болохыг олж тогтоосон. Энэхvv vндэслэлvvдээ баталж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Vvнээс хойш монголчуудын тvvх, соёл иргэншил, байгаль, уур амьсгалын онцлогийг мөшгөн судалж, онолоо улам бvр бататгасан даа.
-Монголыг х
vн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутаг гэх хvн ч байдаг. Энэ яриа хэр vнэний ортой вэ?
vн төрөлхтний соёл иргэншлийн vvслийн дэлхийн нэг голомт яах аргагvй мөн. Нэг голомт болохоос өлгий нутаг нь ч биш юм аа. Ийм голомтууд Африк, Европ, Төв Ази, Австралид байсан гэж vздэг.

Сайн муу ген гэсэн ойлголт байдагг
vй

-Монголчуудыгген сайтай. Генийнхээ хувьд еврейчvvдийн дараа ордог гэсэн яриа байдаг?
-Муу, сайн гэсэн ойлголт генд байдагг
vй. Энэ талаар тайлбарлахын тулд рубикэн шоон дээр жишээ авч хэлье л дээ. Шооны зургаан талыг өнгөөр нь ижилсvvлчихвэл хvний генийн сан болно. Дэлхийн хvн амыг нэгдмэл генийн сантай гэж vздэг. Энэхvv нэгдмэл генийн сан нь өөр өөрийн сонгож авсан газар нутаг дээр идээших vед тогтолцоо vvснэ. Ер нь тухайн байгаль, уур амьсгалын орчинд эхлээд генийн сан нь идээшин зохицох ёстой байдаг. Шооны өнгийг хувиргах бvр шинэ хоршлууд vvснэ. Хvн амын генийн сан генvvдийн хоршлоор дасан зохицож, улмаар тодорхой чадварууд бий болдог. Ийм чадвар өндөртэй учир л монголчуудыг ген сайтай буюу генийн идээшин зохицох чадамж сайтай гэж яриад байгаа юм шvv дээ.
-Монголчуудын генийн сан муудаж байна гэлцэх болж. Ингэхэд генийн сангийн талаар уншигчдад маань тодорхой ойлголт өгөхг
vй юу?
vн бvхэн эцэг, эхээс өвлөж авсан генийн системтэй байдаг. Тэр утгаараа ижилхэн хоёр хvн ертөнц дээр байдаггvй. Монгол Улс 2.5 сая хvн амтай гэж vзэхэд 2.5 сая генийн сан байна гэсэн vг. Энэ бvгдийг нийлvvлснийг хvний генийн нэгдсэн сан гж vздэг. Аливаа vндэстэн угсаатны генийн сан оршин амьдарч буй орчин нөхцөл, байгаль, цагуурт нь дасан зохицохын тулд олон мянган жилийг туулдаг.
-Таныг шинээр хоёр ген нээсэн гэж сонссон юм байна?
-Дэлхийд урьд өмнө нээж тогтоогоог
vй цоо шинэ хоёр төрлийн генийг шавь нарынхаа хамт нээсэн.
-Ямар учиртай ген юм бэ?
vний дархлалын тогтолцоог зохицуулдаг генийн системийн дотор хоёр ген нээсэн юм. Одоогоор эдгээр генийн vvрэг, функцийг гvнзгийргvvлэн судалж байна. Мөн манай нэг шавь тарваганы тахлын генетикиин судалгаа хийон. Ямар гентэй тарвага өвчилдөг, ямар гентэй нь өвчилдөггvй вэ гэдгийг генетикиин аргаар судалсан нь их сонирхолтой болсон.
-Монголчуудын өвчлөлийг генетикиин аргаар судалсан судалгаа байдаг болов уу?
-Манай улсын хувьд х
vн амын өвчлөлиин генетикиин судалгаа эхлэл төдий л байдалтай байна. Миний хувьд монголчуудын улбаа гарлын тvvхийг генетикиин vvднээс судласан нь амжилттай болж, vр дvнгээ өгсөн. Тиймээс одоо судалгаагаа улам бvр гvнзгийрvvлэн шавь нарынхаа хамт хvн амын өвчлөл, удамшил, уур амьсгал гурвын хам холбоЬг судалж эхлээд байна.

-Ямар
vр дvнд хvрээд байна даа?
-
Vvнийг одоо хэлэхэд эрт байна. Ойрын 2-3 жилд тун дорвитой vр дvн гарна гэдэгт итгэлтэй байна. Тоног төхөөрөмж, мөнгө төгрөг дутсанаас ажил удааширч л байна. Гэхдээ бид чадлынхаа хэрээр ажлаа ахиулж л байна. Нэрт зохиолч М.Горький "Худалдагчийн дvрийг гаргая гэвэл 50 худалдагчтай уулз" гэж хэлсэн байдаг. Vvн шиг бид судалгаагаа хийхийн тулд маш олон хvнтэй уулзаж, байгаль цагуурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тогтоож байна. Мөн өвчлөлийн байдлыг, удмын сангийн тогтолцоог нь гаргах судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хvний өвчлөлт, удамшлын онцлог, байгаль цаг уурын дарамт, хорт зуршил тус бvр хэдэн хувийг эзэлж байна гэдгийг тооцоолж гаргах жишээтэй.

Х
vнийг хувилж болно. Гэхдээ энэ нь аюултай

-Монголчуудын хувьд генийн хольцолдолгоо буюу цус холилдох явдал тvvхийн аль ч vед байсаар ирсэн гэл vv?
vн төрөлхтөн эхлээд нэг эцэг, эхээс vvссэн гэж vздэг. Дараа нь олон салбарлаж, гадаад төрхөөрөө янз бvр болсон. Энэ нь байгаль, экологийн хvмvvст тавьсан тамга юм л даа. Байгалийн орчинд дасан зохицох явцад хvмvvс янз бvрийн дvр төрх, бас бялдар, царай зvстэй болсон. Улмаар дотроо төрөлжин, vндэстэн, ястан, угсаатан болж, улам бvр өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдсөн хvмvvс даяаршлын vр дvнд эргээд хоорондоо хольцолдож байна. Байгаль, хvн хоёрын дунд амьдрах орчны зохицол бий болдог. Энэхvv зохицол тэнцвэрийг генийн хольцолдолгоо л алдагдуулдаг юм шvv дээ. Тухайлбал, Африкийн иргэд ирээд монголчуудтай хольцолдоход генийн сан эвдрэх жишээтэй.
-Генийн аргаар колонинг хийж, х
vн хувилах тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Тодорхой нэг ашигтай ургамал, амьт
ңыг хувилах аргыг хөгжилтэй орнуудад олон жилийн өмнө нэвтрvvлсэн. Малыг хувилсан нь амжилттай болсон. Гэхдээ энэ аргыг ердийн хэрэглээ болгох болоогvй л байна. Энэ аргаар хvнийг хувилж болно л доо. Гэхдээ энэ бол маш аюултай. Нийгмийн, ёсзvйн асуудлууд босч ирнэ шvv дээ.
-Генийн допинг гэсэн яриа с
vvлийн vед сонсдох болж. Энэ ямар учиртай юм бол?
-Энэ талаар сонссон з
vйл алга. Хэлж мэдэхгvй байна. Ер нь аливаа уралдаан, тэмцээн шударга л байх ёстой. Хvн өөрийн нөөц, чадавхиа л ашиглах ёстой. Илvv хvчтэй нь ялдаг нь жам. Тамирдсан бие махбодийг допинг хэрэглэн сэргээх талаар нэг зvйлийг ярья л даа. Биологийн хуулийн дагуу амьд организм, мөнхийн нөөцтэй байдаг. Тvvнийгээ онцгой нөхцөлд дайчилдаг. Эцсийн мөчид гэсэн vг л дээ. Хvн бvхэнд ийм нөөц байдаг. Энэ нөөцөө хvссэн vе бvхэнд гаргаад байдаггvй. Жишээ нь, "Таван метрийн өндөртэй хашаан дээгvvр ганц харайгаад гар. Арван сая ам.доллар өгнө" гэхэд хvн харайж чаддаггvй. Тэгсэн мөртлөө өлсгөлөн галзуу арслан араас нь хөөвөл өнөөх өндөр хашааг өлхөн харайгаад л гарчихна. Амин чухал vед ашиглагдах тэр нөөцийг маш хvчтэй бодисоор нээж өгч байгаа хэрэгслийг л сэргээш гээд байгаа юм.

Би өөрөө зэврээд дуусч байна. Энэ л хангалттай

-Ген судлалаар манай улс дэлхийд дээгvvрт жагсдаг гэсэн байх аа?
-Бид онолын хувьд бусад орны эрдэмтдээс хоцроог
vй ээ. Хvн амын генийн сан, байгаль, уур
амьсгал, өвчлөлийн судалгаагаар дэлхийд тэрг
vvлж явна. Улбаа гарлын тvvхийг генетикиин аргаар судалсан судалгаан дээр ч айргийн тав дотор давхиж явна.
-Тэгвэл генетикиин хувьд хийж чадахг
vй байгаа судалгаа байна уу?
-Өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж дутагдалтай болохоор молекул генетикиин төвшний судалгаан дээр хоцрогдож байна.
-Таны шавь нараас олон х
vн Америкт ажилладаг гэл vv?
-Тав, зургаан шавь маань Америкийн "
Vндэсний эрvvл мэндийн хvрээлэн" гэх том байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Зарим нэг нь лаборатори толгойлох хэмжээнд хvрээд байна. Тэд маань Монголдоо ирвэл ихийг хийж бvтээх байх. Гэхдээ би ирээд хэрэггvй гэдэг юм.
-Яагаад?
vрэн тоноглосон тоног төхөөрөмжтэй лабораторитой, ийм судалгаа хийж байгаа хvнийг хангалттай цалинжуулдаг болсон vед л Монголдоо ирж ажилла гэж хэлсэн. Монголд ирээд гандаж зэвэрч дуусна шvv дээ. Би өөрөө зэврээд дуусч байна. Энэ л хангалттай.

Монголын мэдээ 138 (2170)
Сэтгэгдэл:


  smug 

Зассан: SARAAHAI хэзээ: 2010-7-4 06:53
Бичсэн: Зочин цаг: 23:36, 2010-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax