2009-01-22
Д.Батсуурь: Унь, хана тооно нь эвхэгддэг гэрийг барихад 30 минут л хангалттай

Монголд vйлдвэрлэсэн онцгой содон бvтээгдэхvvний vзэсгэлэн саяхан Соёлын тов өргөөнд гарсан.
Vзэсгэлэнд дэлгэн vзvvлсэн бvтээлvvдээс "Аянчин" нэртэй монгол гэр олны сонирхлыг ихэд татсан юм. Өвөрмоц шийдэлтэй, эвхдэг гэрийг бvтээсэн инженер Д.Батсуурийг энэ удаагийн "Алаг шагай"-н зочноороо урьсан юм.

-Таны бvтээсэн эвхдэг гэрийг хvмvvс их сонирхож байна. Ийм гэр хийх санаа хэдийд төрөв?
-Нэлээд олон жилийн өмнө "Хөглөг Алтайн жавхаа" нэртэй баримтат кино олны хvртээл болсон юм. Энэ кинонд аавын минь бvтээсэн отрын зуухыг малчид хэрэглэж байгаа тухай гардаг. Отортавч явах зориулалттай, эвхчихээр гар цvнх шиг хэмжээтэй болчихдог зуух бәйсан л даа. Аавынхаа хийсэн зуухыг зурагтаар харсан тэр vvнтэй адил эвхдэг гэр бvтээж болох юм байна гэсэн бодол төрсөн. Тvvнээс хойш хэрхэн, яаж хийх төлөвлөгөөгөө гаргаж, хэрэгжvvлэх гэж явсаар өнөөдрийг хvрлээ.

-Хийхэд хэр зэрэг хугацаа зарцуулсан бол?
-Хоёр cap орчим болсон шvv. Давхар ажил хийдэг болохоор ажлын зав чөлөөгөөрөө л амжуулж бvтээсэн.

-Яагаад заавал эвхдэг гэр хийсэн юм бол гэж хvмvvс сонирхож байгаа байх?
-Монгол гэрийн уламжлалт технологи гэж бии. Энэ технологи нь өөрчлөгдөхгvй их удсан. Морь, тэмээнд ачаад нvvчихэж болдог болохоор технологийг нь өөрчлөх ч хэрэггvй байсан. Гэтэл өнөөдөр цаг vе, нийгмийн байдал өөрчлөгдөж, тэр хэрээр хvмvvсийн амьдрал ахуйд өөрчлөлт орж байна. Тиймээс суудлын тэрэгний тэвшинд багтахуйц хэмжээтэй хэрнээ уламжлалт технологийг хадгалсан ийм гэр хийхээр зориг шулуудсан юм.

-Аяны майхантай төстэй юм aa
-Бага дөрвөн ханатын хэмжээтэй энэ гэрийг майхан шигэвхээд суудлын тэрэгнийхээ ард хийгээд явах боломжтой. Гэхдээ майхан хэдийгээр тохилог ч гэсэн ая тухаараа монгол гэрийг гvйцэхгvй шvv дээ. Бороо, салхинд хийсч дэрвээд хэцvv биз дээ.

-Тэгвэл таны бvтээсэн гэр салхи, шуурганд их тэсвэртэй байх нь ээ?
-Ямар ч салхи, шуурганд хийсч унахгvй гэдгийг нь энэ зун туршиж нотолсон. Суудлын машинтай голын эрэгдээр очсон хэрнээ гэр барьчихаад ойр орчинд байсан хvмvvс ихэд гайхаж ирж сонирхож байсан.

-Эвхэхэд хэдэн хэсэг болох вэ?
-Нийтдээ 50-иад кг жин татна. Зуны улиралд аялах зугаалах хөдөө гадаа рашаан сувилалалд явах vед жижиг бащмайханы оронд гэрээ ачаад явахад их амар юм билээ. Дээр нь зайтай тав тухайт дулаан сэрvvнийг нь тохируулж болно.

-Гэрийн унь, хана, тооно бугдийг эвхэж болно гэсэн vг vv?
-Унь, хана, тооныг нь цуулбар модоор хийсэн. Тооныг нь задалж эвхээд уутанд хийх боломжтой. Унийг нь угсарчихдаг. Нэг унь хоёр хэсгээс бурдэхээр хийсэн.

-Хананы хувьд?
-Ханыг нь уламжлалт аргаар хажуу талаас нь эвхэж хийгээгvй. Харин босоогоор нь давхарлан нугалж эвхэхээр бvтээсэн. Тиймээс хәмжээний хувьд овор багатай болсон.

-Хаалгыг нь бас эвхэж болох уу?
-Хаалга нь ч бас эвхэгдэнэ. Ханатай адил эвхэгдэхээр хийсэн л дээ.

-Гэрийн бvрээс, дулаалгын хувьд?
-Цагаан бvрээсийг ус нэвтэрдэггvй материалаар хийсэн. Ноосон даавуун давхар дулаалгатай. Бvгдийг нь угладаг маягаар хийсэн.

-Эвхдэг гэрийг босгоход нэлээд төвөгтэй байх болов уу?
-Хамгийн удлаа гэхэд 30 минут л хангалттай. Vvнээс хурдан ч барих боломжтой.

-Яагаад "Аянчин" гэр гэж нэрлэсэн юм бэ?
-Аяны зориулалтаар бvтээсэн болохоор "Аянчин" гэж нэрлэсэн эвхдэг гэсэн.

Утгаараа анхдагч болов уу
-Өмнө нь ийм гэр бvтээсэн хvн байдаг болов уу?
-Гурвалжин, дөрвөлжин жижигрvvлсэн, дотроо хэд хэдэн өрөөтэй гэхчлэн монгол гэрийг янз бvрээр хийсэн байдаг юм билээ. "Аянчин" гэр маәнь эвхдэг гэсэн утгаараа анхдагч болов уу.

-Vзэсгэлэнд тавих vед хvмvvс захиалга өгч байна уу?
-Хэд хэдэн захиалга өгсөн шvv.

-Гадныхан сонирхох юм уу?
-Нэг хvн захиалсан. Жуулчдад их тохиромжтой юм байна гэсэн.

-Өнөөдрийн байдлаар хэдэн гэр хийгээд байна вэ?
-Vзэсгэлэнд сонирхуулсан ганцхан гэр л хийсэн. Одоо захиалгуудаа хийж эхэлнэ.

-Нэг гэрийг хэд хоногт хийх бол?
-14 хоногт багтаад гарчихна.

-Хэрэв олон захиалгатай бол цаг хугацаа их шаардагдах нь ээ?
-Гар аргаар хийж байгаа болохоор цаг хугацаа их шаардаж байна. Зориулалтын суурь машинтай болчихоод vйлдвэрлэж эхэлвэл богинохон хугацаанд гаргах боломжтой л доо. Гэхдээ ажлын байр, ажилчид, тоног төхөөрөмж гээд нэлээд хөрөнгө мөнгө шаардагдана.

-Одоохондоо гэртээ хийж байгаа юу?
-Тийм. Гэхдээ олон захиалга ирвэл ажлын байртай болох хэрэгтэй л дээ.

-Хэн нэгэнтэй хамтарч хийсэн vv, эсвэл?
-Хvv Тулгаатайгаа хамтарч хийсэн. Хvv маань одоо есдvгээр ангид сурдаг. Багаасаа л аавынхаа хийж буй ажилд тусалсаар ирсэн.

-Хөдөө гэрээ барьчихаад сууж байхад хvмvvс хэр сонирхох юм?
-Их таалагддагбололтой. Vзэж сонирхоод худалдчих гээд л байдаг юм.

-Материалын олдоцын хувьд хэр вэ?
-Бvгдээрээ манайд элбэг болохоор энэтал дээрсанаа зовох асуудалгvй байдаг. Хатаасан мод элбэг шvv дээ.

-Томсгож эсвэл бага хэмжээтэй хийж болно гэл vv?
-Бvрэн боломжтой. "Аян¬чин" врийн нэг ололттойтал нь ханыг нь эвхэж, овор багатай болгож болдогт байгаа юм. Хvмvvс жижиг гэр хийдэглдээ. Ингэхдээ тооныг нь жижигсгээд, ханыг нь намхан болгочихдог. Ийм тохиолдолд vvдээр нь ороход их хэцvv. Мөлхөж орох шаардлага гардаг. Мөн гэрт орсон хойно зогсох боломжгvй. Харин миний хийсэн гэрийг жижигсгэсэн ч гэсэн хаалга, хана, тооно нь эвхэгддэг болохоор хvний стандарт хэмжээнд тохирохоор байна гэсэн vг.

-Ингэхэд та гэрээ хэдэн төгрөгөөр vнэлж байгаа вэ?
-400ам.доллар.

-Арай vнэтэй юм биш vv?
-Vнэтэй сонсдох байх л даа. Гэхдээ нэг авчихсан байхад хэрэгцээг нь бvрэн хангаж чадах болохоор vнэндээ нийцнэ гэж бодож байна. Хамгийн гол нь материалаа л сайн сонгох хэрэгтэй.

-Тэгвэл та эвхдэг гэртээ хэдэн жилийн баталгаа өгөх вэ. Олон дахин эвхэж угсраад байхаар амархан эвдэрчих юм биш биз?
-Насны гэр гээд хэлчихвэл хэтрvvлсэн болохгvй байх аа. Жилийн дөрвөн улирал бариатай байхгvй болохоор удаан эдлэх боломжтой, Надаар гэр хийлгэсэн хvмvvст би эвдрэл гэмтлийг нь засч сэлбэх зөвшөөрөл өгчихнө. Хэрэв ямар нэг алдаа дугагдал гаргасан бол тvvн дээрээ туршлагажина шvv дээ.

-Эвхдэг гэрээ хийхийн тулд та хэр судалгаа хийсэн бэ. Ижил сонирхол, мэргэжилтэй хvмvvстэй уулзаж зөвлөгөө авсан уу?
-Монгол гэр хийдэг зарим нэг хvнтэй уулзаж, сонирхсон. Гэхдээ эвхдэг гэрээ өөрийнхөө бодож төлөвлөснөөр л хийсэн. Миний хувьд монгол гэрийг их сонирхож судалдаг л даа. Манай нэг судлаач "Монгол гэрийг оросууд юрта гэдэг. Энэ нь өртөө гэсэн утгатай vг" гэж тайлбарласан байдаг юм билээ.

-Энэ нь ямар учиртай юм бол?
-Хубиләй хаан морин өртөөг санаачлан байгуулж, ингэхдээ өртөөн дээр олон гэр байрлуулсан. Тэдгээр гэрийг нь өртөө гэж нэрлэдэг байж. Харин vvнийг нь оросууд юрта гэж эрхлэх болсон гэж таамагладаг юм билээ. Ер нь гэр гэдэг маань монголчуудын амьдрал ахуйд нийцтэй, тайван дулаан орчныг бурдvvлж чадахаар сууц юм шvvдээ.

Эвхдэг зуух, тулга хийх төлөвлөгөөтэй байгаа
-Гэр дотроо ямар нэг эвхдэг тавилга хийх vv?
-Эвхдэг зуух, тулга хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Аавынхаа урласан шиг зуух уу?
-Яг аавынхаа хийж байсан технологиор зуух хийнэ. Аав маань дархан хvн учраас аливаа зvйлийг хийхдээ хэлбэр хийцийг нь их гоё хийдэг.
Тиймээс зарим хvний болхи хийсэн зvйл санаанд нийцдэггvй юм.

-Холбооны инженер мэргэжлийнхээ дагуу эвхдэг гэртээ шинэ дэвшилтэт зvйл хийх төлөвлөгөө бий юу?
-Нарны зай ашиглах, хананаасаа халдаг болгох, гэрэлтvvлгэд нь сэргээгдэх эрчим хvчийг ашиглах бодол бий.

-Шинэ бvтээлийнхээ патентыг авсан уу?
-Тун удахгvй авах гэж байгаа. Миний хувьд аливаа шинэ зvйлийг, ШБОС буюу Шинэ бvтээл оновчтой саналыг хийж бvтээснийхээ дараа өөртөө ихэд сэтгэл хангалуун байдаг.
Харин тvvнийгээ цаашид дэлгэрvvлэх, тvгээх, олны хvртээл болгох тал дээрээ учир дутагдалтай ажилладаг хvн байгаа юм. Тиймээс энэ удаа эвхдэг гэр дээрээ ихэд санаачилгатай ажиллая, хvмvvст хvргэе гэж бодоод байгаа л даа.


Хөдөлмөр хөнгөвчилсөн, гоё шийдэлтэй зvйл бvтээх нь миний хообий
-Патентыг нь авчихсан хэрнээ олны хvртээл болгож чадаагvй тийм бvтээл бий юу?
-1992 онд бие засах өрөөний гэрлийг автоматаар асдаг аргыг сэдэж, патентийг нь авсан. Тухайн vед хvv маань хоёр гуравхан настай байлаа. ОО-д орохдоо заавал хvнээр гэрэл асаалгаж, унтраалгана. Тиймээс бодож байгаад хvний алхааг мэдэрч автоматаар асдаг унтраалга хийсэн юм. Энэ маань манай найз нарт ихэд таалагдаж, улмаар хэд хэдэн айлд хийж өгсөн. Аль болохоор зардал багатай, хямд төсөр аргаар хийхийг хичээсэн. Хvмvvсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн, гоё шийдэл, хэлбэр хийцтэй зvйл санаж, сэдэх, бvтээх нь миний хообий гэж хэлж болно. Ер нь зав чөлөө нь гарвал нэг юм оролдоод суучихдаг зантай,

-Бусдын бvтээлийг их шинжинэ биз?
-Сонжилгvй яахав. Шинийг санаачилсан, хийсэн арга нь шинэлэг байвал их сонирхдог. Гадна, дотно явах vедээ шинэ бvтээлийн vзэсгэлэн гарсан байвал алдахгvй vзэхийг хичээдэг. Санаа авчихмаар, амьдралд хэрэгжvvлж болохуйц зvйл байна уу, vгvй юу гээд л vзээд зогсчихно.

-Таны эвхдэг гэрээ сонирхуулсан vзэсгэлэнд олон шинэ содон бvтээл тавигдсан байсан. Энэ vзэсгэлэнгийн тухайд юу хэлэх вэ?
-Хэрэглээний халуун ус гаргах шатдаг хийн халаагуур, хувийн дохиоллын систем, эрчим хvч хэмнэдэг чийдэн, шинэ тvлш, дулаан тусгаарлагч, Монголд vйлдвэрлэсэн троллейбус, мах орлуулагч хvнсний бvтээгдэхvvн гээд олон төрлийн шинэ содон бvтээлvvдийг дэлгэн vзvvлсэн нь ихэд таалагдсан.

Цаашдаа зохион бvтээх чиглэлээрээ дагнаж ажиллана
-Эвхдэг гэрээс гадна хийхээр төлөвлөөд байгаа бvтээл бий юу?
-Одоогоос хэдэн жилийн өмнө ОХУ-дуснаас устөрөгч ялгаруулэх замаар гал гаргаж болдгийг нотолсон. 1995 оны vед vvнийг дуурайлгаж туршиж vзэх гэсэн боловч зарим төрлийн материал нь олдоогvй учраас энэ бодлоо орхисон. Харин одоо материалын олдоц элбэг болсон болохоор дахин туршиж vзэх төлөвлөгөөтэй байгаа.

-Vvний ашиг тус нь гэвэл?
-Цахилгаан зуух, пийшингийн оронд мөн металлыг гагнахад ашиглаж хэрэглэж болно. Гэхдээ vvнийг хийхэд нэлээд хэмжээний мөнгө, цаг хугацаа шаардагдана л даа. Цаашдаа зохион бvтээх чиглэлээрээ хvмvvсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр тvлхvv ажиллана гэсэн бодолтой байна.

-Таны зохион бvтээх сонирхол, хообийд аавын тань нөлөө их байсан биз?
-Миний аав Даваа Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Дархан Даваа гээд нутгийнхан нь анддаггvй хvн байсан. Шинэ бvтээл олныг гаргаж, хvмvvст хэрэгцээтэй олон зvйл хийсэн. Аавын маань багш уран Монхоон гэдэг алдартай дархан байсан. 1930-1940 оны vед Алтай нутагтаа төмөр савыг паалэндсан, орос цэргvvдийн явж өнгөрөхдөө хаясан манвелиэр буу хийсэн, тэр бууныхаа гол төмрийг салхины хvч ашиглан өрөмдөж байсан, 12 тvлхvvртэй цоож, уламжлалт бусаргаар эсгий хийсэн гээд тvvний тухай аав маань олон сонирхолтой зvйл ярьдаг байсан. Монхоон гуайн тухай яриаг сонсч, аавынхаа хийж буй бvтээлvvдийг харж өссөн болохоор би өөрийн эрхгvй ийм хообий сонирхолтой болчихсон юм.

(Монголын мэдээ 211/1987)

Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 10:05, 2009-11-19 | Холбоос | |


Оо гайхалтай, харин энэ үзэсгэлэн хаана болсон юм бол оо, тэр эвхэгддэг гэрийн зургийг харах юмсаан. Сонирхолтой бас хэрэгтэй нийтлэл гаргасанд баярлалаа!
Бичсэн: Melody цаг: 22:42, 2009-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax