2009-01-27
Д.Тvмэн: Өнөөгийн монголчуудын нvvрний төрх хэлбэр, биеийн бvтцийг Хvннvгийн vед тогтсон гэж vздэг
 “Зөвхөн монголчууд төдийгvй дэлхийн бусад орны хvмvvс ч их таргалж байна. Таргалалт бараг “XX зууны тахал” болчихсон юм биш vv. Хvн судлаачид хэт таргалалтыг хөдөлгөөний хомсдол, хэрэглэж буй хоол хvнс, нийгэм эдийн засгийн байдал болон бодисын солилцооны гажигтай холбон тайлбарладаг” гэж профессор, шинжлэх ухааны доктор, Аризонагийн их сургуулийн судлаач профессор Д.Тvмэн ярьсан юм. Тvvнтэй уулзаж, Монгол дахь хvн судлалын тvvхэн vеvд болоод орчин vеийн хvмvvсийн дvр төрх, биеийн бvтцийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
Бие бялдрынх нь өсөлт тvргэсч, бэлгийн бойжилт нь хурдтай хөгжиж байна
-Сvvлийн vед монголчуудын бие бялдарт их өөрчлөлт орж байна. Ялангуяа, хvvхдvvд өндөр, бас тарган болж байна. Энэ талаар танай тэнхмийн багш нарыг судалгаа хийсэн гэж сонслоо?
-Орчин vеийн монголчуудын дvр төрх, бие бялдар өмнөх vеийнхтэй нь харьцуулахад тэгтлээ өөрчлөгдсөн нь vгvй. Өндөр, эсвэл намхан болох vзэгдэл тvvхийн аль ч vед давтагддаг гэж хvн судлаачид vздэг юм шvv дээ.
-Гэхдээ сvvлийн vеийн хvvхдvvд их өндөр, биерхvv болоод байна шvv дээ?
-Манай тэнхмийн багш нар сvvлийн гучаад жилийн турш хvvхдvvдийн биеийн өсөлтийг ажиглаж, судалгаа хийж байна. Ингэхдээ 10 жилийн хугацаатай тандсан. 1980-аад оны эхээр хийсэн судалгаагаар монгол хvvхдийн бие бялдрын хөгжилд “эртсэн тvргэсэх” vзэгдэл ажиглагдаж байгааг тогтоосон.
-”Эртсэн тvргэсэх” гэдгээ тайлбарлахгvй юу?
-Бие бялдрынх нь өсөлт тvргэсч, бэлгийн бойжилт нь хурдтай хөгжихийг хэлж байгаа юм. Энэ vеийн хvvхдvvд нийтээрээ биерхvv, өндөр болж ирсэн.
-Харин ерээд оныхны хувьд?
-Хvvхдvvдийн өсөлт их тогтвортой болж эхэлсэн. Энэ нь тухайн vеийн нийгмийн байдал, хvмvvсийн амьдрал ахуйтай холбоотой.
-Тэгвэл 2000 оны судалгаагаар ямар vр дvнд хvрэв?
-Саяхан манай судлаач Уранчимэг энэ талаар судалгаа хийсэн л дээ. Судалгааны дvнгээр 80-аад оны vеийнхтэй адил хvvхдvvдэд дахин эртсэн тvргэсэх хандлага ажиглагдаж байгааг таамаглаад байна.
-Судалгаанд ямар бvс нутгийн хvvхдvvдийг хамруулсан бол?
-Алтайн уулархаг муж, Дорнодын тал хээр болон хотжилт идэвхтэй явагдаж байгаа Улаанбаатар хот орчмын бvс нутгийн хvvхдvvдийг хамруулсан.
-Мэдээж хот, хөдөөгийн хvvхдvvдийн биеийн бvтцийн хувьд ялгаа байна биз?
-Тэгэлгvй яахав. Хотын хvvхдvvд өндөр, биерхvv, харин хөдөөгийнх нь намхан, бадриун, эрvvл чийрэг байх жишээтэй. Мөн бид гэр хороолол, орон сууцны хvvхдvvд, траншейны гэгддэг хvvхдvvдийн ялгааг ч судалсан. Мэдээж, орон гэргvй хvvхдvvд бие бялдрын хувьд жижигдавжаа, өвчин хуучтай, өсөлт хөгжилт муутайгаараа судалгаанд хамрагдсан бусад хvvхдээс ялгарч байсан. Судалгаагаар хvvхдvvдийн амьдралын нөхцөл, нийгэм эдийн засгийн байдалтай нь холбож хийсэн л дээ.
-Эртсэн тvргэсэх vзэгдэлд чухам юу нөлөөлж байгааг ч судалсан байх?
-Хэрэглэж буй хvнс тэжээл, амьдралын нөхцөл байдал, генийн солилцоо, нарны идэвхжил, амьдралын хэв маяг гэх зэрэг олон хvчин зvйл нөлөөлдөг.
-Тарган хvмvvс олширч байна. Энэ юутай холбоотой юм бэ?
-Олон улсын хvн судлаачид таргалалтын шалтгааныг хөдөлгөөний хомсдол, хэрэглэж буй хоол хvнс, нийгэм, эдийн засгийн байдал болоод бодисын солилцооны гажигтай холбон тайлбарладаг. Манай монголчуудын таргалж буй гол шалтгаан нь идэж буй хоол хvнстэй нь холбоотой. Хvн төрөлхтөн хувьсал хөгжлийнхөө явцад өөрсдийн гэсэн хоол хvнсний дасан зохицолтой болдог. Манайхны хувьд эрс тэс уур амьгалыг давж гарахын тулд өөх тостой, тарган мах, сvv цагаан идээгээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Гэхдээ эдгээр хоол тэжээлээ нарийн горим журмын дагуу хэрэглэж, байгальтайгаа зохицож амьдарч ирсэн тvvхтэй. Гэтэл одоо энэ бvх зохицолдолгоо vгvй болж, нvvрстөрөгч ихтэй, таргалуулах vйлчилгээтэй хоол хvнсийг их хэмжээгээр хэрэглэх болсон байна.
-Сvvлийн vед европчууд өндөр, америкчууд намхан, тэгээд бас тарган болж байна гэсэн судалгааны дvн гарсан байна билээ?
-Судлаачид энэ vзэгдлийн шалтгааныг хөдөлгөөний дутагдал, гамбургер, пицца идэж, хийжvvлсэн ундаа ууж байгаатай холбон тайлбарласан байна билээ.

500 гаруй олдвор ясанд судалгаа хийсэн
-Ингэхэд Монголд хvн судлалын шинжлэх ухаан хэзээнээс vvсч хөгжсөн юм бол?
-1960 оны эхэн vед Шинжлэх ухааны академид ажиллаж байсан Н.Найдан гуай энэ шинжлэх ухааны vндсийг тавьсан. Харин 1995 онд хvн судлалын чиглэлээр МУИС-д бие даасан тэнхим байгуулагдсан тvvхтэй.
-Бусад шинжлэх ухааныг бодвол харьцангуй шинэ салбар юм аа даа?
-Тийм шvv. Москвагийн их сургуулийг төгссөн анхны мэргэжлийн боловсон хvчин нь Хvн судлалын vндэсний төвийн захирал Ж.Батсуурь, бид хоёр юм шvv дээ.
-1960-аад оноос өмнө хvн судлалын чиглэлээр судалгаа хийж байгаагvй юм уу?
-Оросын эрдэмтэн Золотарева, Моманова нар өмнө нь хvн судлалын чиглэлээр манай улсад судалгаа хийж байсан.
-Харин Таны хувьд?
-Оюутан байхаасаа монголчуудын гарал vvслийг эртний хvн судлалын чиглэлээр судалсан. Ингэхдээ манай нутаг дэвсгэрээс олдсон эртний хvмvvсийн олдвор ясыг судалсан л даа. Vvний vр дvнд өнөөгийн монголчуудын антропологи хэв шинж, гарал vvслийг тайлбарлаж, нэгтгэн дvгнэсэн. Энэ сэдвээрээ зөвлөлтийн ШУА-ийн угсаатны зvйн тэнхимд дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа. Харин дараа нь Монголын нутагт олдсон эртний хvмvvсийн олдворын судалгааг гарын хээ, шvд болон антропологийн vvднээс нь судалсан. Тэгээд “Өнөөгийн монголчуудын гарал vvслийн асуудлыг хvн судлалын ухааны vvднээс тайлбарлах нь” сэдвээр Москвагийн их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
-Тэгэхээр судалгаандаа эртний хvмvvсийн олдвор ясыг хэрэглэдэг байх нь ээ?
-Малтлагаар хvний яс элбэг олддог. Хөрсөнд хадгалагдцаг болохоор яс чанар нь ч хэвээрээ. Эрдмийн зэрэг хамгаалах vедээ би шинэ чулуун зэвсгийн vеэс эхлээд орчин vеийн хvнд хамаарагдах 500 гаруй олдворт судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Зөвлөлтийн /хуучнаар/ ШУА-ийн Ленинградын салбарын музейд хадгалагдаж буй Оросын эрдэмтдийн цуглуулсан 100 гаруй олдворыг нэгтгэж, Азийн эртний хvн амын олдворуудтай харьцуулсан. Монголчуудын гарал vvслийн асуудлыг Азийн соёл иргэншилтэй холбож нэгтгэн дvгнэсэн гэх vv дээ.
-Судалж vзэхэд тvvхэн vеvдэд хvмvvсийн бие бялдар хэр зэрэг өөрчлөгдсөн байх юм?
-Шинэ чулуун зэвсгийн vеэс эзэнт гvрний vе хvртэл манай нутаг дэвсгэрт амьдарч байсан хvмvvс асар их нvvдэл суудал хийсэн. Vvний vр дvнд хvн амын хольцилдлогоо буюу цус холилдох процесс ихэссэн байгаа юм. Хvн судлалын шинжлэх ухаанд “Эрин зууны өөрчлөлт” гэсэн нэр томъёо байдаг л даа. Тvvхийн бvхий л цаг vед хvн төрөлхтөн өөрчлөгдсөөр ирснийг хэлж буй хэрэг л дээ.
-Тухайлбал?
-Шинэ чулуун зэвсгийн vеийн хvмvvс том биетэй, өндөр, байхад XIII зууны vеийнхэн намхан, бахим биетэй болсон байх жишээтэй. Энэ vед хvмvvсийн мөр нь нарийсч, цээж нь богиносон, хөл гар нь урт болж ирсэн байгаа юм.
-Тэгвэл өнөөгийн монголчуудын нvvрний хэв төрх чухам аль vед нь тогтсон гэж vздэг бол?
-Хvннvгийн vед тогтсон болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ vед л нvvр царай,төрх хэлбэр, биеийн бvтэц нь ерөнхийдөө тогтсон гэсэн vг.
-Монголчуудаас гадна биеийн хөгжилд нь өөрчлөлт орсон vндэстэн олон байдаг биз?
-Япон, Хятад, Европын орнуудын эртний хvн судлаачдын судалгааны материал дээр тvvхэн vеvдийн өөрчлөлтийн талаар тэмдэглэсэн нь бий.

ДНК-ийн судалгааны урьдчилсан дvнгээр энэ таамаглал маань бvрэн батлагдсан

-Сvvлийн vед ямархуу ажил амжуулж байна даа. Судалгааны шинэ мэдээ хэлж чадах уу?
-Шавь нартайгаа хамтарч шинэ чулуун зэвсгийн vеэс Эзэнт гvрний vе хvртэлх хvмvvсийн биеийн бvтэц, хэл, өсөлт, хөгжилтийг дахин нарийвчлан судалж байна. Мөн Солонгосын судлаачидтай хамтран эртний хvний олдвор дээр ДНК-ийн шинжилгээ хийж байгаа. Энэ ажлыг Солонгосын их сургуулийн магистрантурт суралцаж байгаа манай төгсөгч Лхагвасvрэн гардан хийж байгаа л даа. Нарийн тоног төхөөрөмжтэй лабораторид Монголоос явуулсан дээж олдворыг судалж байгаа юм.
-Судалгааны дvн нь гарсан болов уу. Өмнө нь хэмжилзvйн vvднээс хийсэн таны судалгаатай ДНК-ийн судалгааны дун хэр тохирох бол?
-Морфологийн буюу хэмжилзvйн судалгаагаараа би Хvннvчvvд маш их хольцолдсон буюу хvмvvсийн ярьдгаар цус холилдсон болохыг тогтоосон л доо. Харин Солонгост хийж буй молекулын буюу ДНК-ийн судалгааны урьдчилсан дvнгээр энэ таамаглал маань бvрэн батлагдаад байна.
-Зөвхөн Хvннvгийн vеийн монголчуудын олдворыг судалж байгаа хэрэг vv?
-Шинэ чулуу, хvрэл, төмөр зэвсгийн vе, Хvннvгийн vе, МЭ I мянган жил, Монголын Эзэнт гvрний vе гээд тvvхийн бvхий л цаг vеийн олдворыг судалгаандаа хамруулж байгаа. Одоогоор судалгааны дvн эцэслэн гараагvй байгаа. Vр дvнг нь цэгцлэх шатандаа явж байна.
-Мэргэжлийн хvний хувьд Азийн болоод дэлхийн бусад орны тvvхэн олдворуудад хийсэн ажлуудыг судалж vзсэн байлгvй?
-Яг одоо шавь нартайгаа хамтран эфигенетик буюу ажиглалтын судалгааг хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголын судалгааны материалуудыг Ази болон дэлхийн хэмжээнд хийсэн судалгааны материалуудтай холбож vзэж байна. Энэ судалгаа нь Монгол төрхтнvvдийн гарал vvслийн холбоог судалж, он цаг, орон зайнд хувьд нь нэгтгэх зорилготой юм.
-Нэг зvйлийг сонирхмоор байна л даа. Эртний. хvмvvсийн дунд өвчлөл хэр байсан юм бол?
-Бид Америкийн судлаачидтай хамтран энэ талаар төсөл хэрэгжvvлж байгаа л даа. Ясан дээр судалгаа хийж vзэхэд монголчуудын хувьд өвчлөл харьцангуй бага байсан нь ажиглагдаж байна. Ахуйн гэмтэл болон хvнс тэжээлтэй холбоотой өвчлөлvvд их байж. Харин шvдний өвчлөл тун бага байсан юм билээ.
Эртний хvмvvсийн олдвор олдохыг vгvйсгэх аргагvй
-Монголын 20 гаруй угсаатанд генийн судалгаа хийсэн гэл vv. Энэ талаараа сонирхуулаач?
-1997-2001 онд Аризонагийн Их Сургуулийн молекулын антропологичидтой хамтарч Монгол угсаатны 15 бvлэгт “У” хромосомын буюу эцгийн талаар удамшдаг генетикийн судалгааг хийсэн юм. Эртний хvмvvсийн хувьд маш их хольцолдсон байдалтай байдаг тухай дээр ярьсан. Тэгвэл орчин vеийн монголчуудын хувьд ч энэ байдал ажиглагдсаар байна.
-Тэгвэл бусад улс оронд ямар байдаг бол?
-Япон, Солонгос, Хятадын Хан угсаатан болон Сибирийн олон угсаатантай харьцуулахад монголчууд харьцангуй их хольцолдолдсон нь судалгаагаар тогтоогдсон.
-Энэ нь юутай холбоотой гэж?
-Тvvхийн бvхий л цаг vед монголчууд нvvдэл суудал хийсээр ирсэн нь ген солилцоо ихсэх гол шалтгаан болсон гэж vздэг. Дайн байлдааны vед хvмvvсээ харийн нутаг дэвсгэрт аваачин суурьшуулж, эргээд хvмvvсийг авчирч нутагтаа суурьшуулж байсан нь vvнд ихээр нөлөөлсөн байх.
-Монголыг хvн төрөлхтний өлгий нутаг гэж зарим судлаачид ярьдаг. Та vvнтэй санал нийлэх vv?
-Мэргэжлийн хvний хуььд vгvйсгэсэн хариу өгмөөр байна. Хvний гарал vvслийн өлгий нутгийг Африк тив гэдгийг дэлхий нийтээрээ хvлээн зөвшөөрчихөөд байгаа шvv дээ. Манай орны нутаг дэвсгэрээс эртний хvмvvсийн олдвор олдохыг vгvйсгэх аргагvй юм. Гэхдээ vнэн хэрэгтээ хувьсал хөгжил нь Монголын нутаг дэвсгэрт явагдаагvй юм шvvдээ. Хоол тэжээлээ хайж яваад хvмvvс нvvдэллэж ирсэн байж болох талтай.
-Саяхан Америк яваад ирсэн гэл vv. Энэ удаа ямар ажил амжуулав даа?
-Эртний хvний өвчлөлийн талаар хийсэн хамтын судалгааны ажлынхаа тухай Калифорни, Охайяа, Торонтагийн их сургуульд лекц уншаад ирлээ. Харин өнгөрсөн жилийн хувьд АНУ-ын Ейле, Бринстон, Колумб, Индиан, Берклей, Станфордын их сургууль болон Канадын Торонтогийн их сургуульд очиж, Монголын антропологи, археологийн судалгааны талаар лекц уншсан.

Р.Сарангэрэл
2007.06.27 Монголын мэдээ
Сэтгэгдэл:


Mongol heleer iim sedev olj unshsandaa bayartai baina. Umnu n Baabriin niitleliig l unshij bsan. Gehdee mergejliin bus hun bolohoor n neeh itgeegui l dee.
Iim niitlel olniig bicheerei. GOOD LUCK
Бичсэн: Зочин цаг: 19:55, 2009-03-06 | Холбоос | |


саихан сонирхолтои бичлэг бна. манаи монголчууд бусад азийнхнийг бодвол биеэр том бадриун гэдэг ни үнэн болов уу. манаихан тэд нараас онцлог бж чаддаг болов уу.
Бичсэн: american boy цаг: 10:54, 2009-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax