2009-05-20
С. Цэдэнсодном: Хvvхэд бvхэнд нууц тvлхvvр байдаг. Тvvнийг нь олж тvлхvvрдэх л чухал
 

Хичээлийн шинэ жилийн энэ өдөр Монголын мянга мянган багш нарын төлөөлөл болгон Ардын боловсролын тэргvvний ажилтан С.Цэдэнсодномтой уулзаж ярилцлаа. Тэрбээр Д. Сvхбаатарын нэрэмжит нийслэлийн 11 жилийн II сургуульд тvvх газарзvйн багшаар 22 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Сургуулийнхан нь багш, сурагчгvй тvvнийг “Манай Цэсо багш ховорхон тохиох чадварлаг хvн шvv” хэмээн хvндлэн хайрлаж, бахархдаг юм билээ.

Багшлах хугацаандаа 23 мянган шавьтай болсон байна билээ

-Юуны өмнө танд шинэ хичээлийн жилийн баярын мэнд хvргэе?
-Баярлалаа. Хичээлийн жил эхлээд би гэдэг хvн хvvхдvvдтэйгээ адилхан хөөрч баярлаадл явжбайна.
-Өнгөрсөн жилийн өдийд Сvхбаатарын талбай дээр vзэсгэлэнгээ гаргаж байсныг тань мэдэх юм байна?
-Нийслэлийн багш нарт зориулсан бие даасан анхны vзэсгэлэнгээ гаргасан минь тэр л дээ.
-Багш нар тэр дундаа залуу багш нар олноороо цугласан байсан байх аа?
-Сургалтын кирриклюм буюу төлөвлөгөөнvvд, тэр дундаа бvлэг сэдвийн кирриклюмыг хэрхэн хийх зөвлөмжийг бичиж, нийслэлийн сургуулиудын шинэ залуу багш нарт зөвлөгөө өгсөн болохоор олон багш цугласан л даа. Дараа нь vзэсгэлэн маань Хvvхдийн ордонд vргэлжлэхэд ч маш олон багш ирж, надаас зөвлөгөө авсан шvv.

-Таны бvтээсэн олон номыг дэлгэсэн байсан. Ингэхэд та хэчнээн ном бvтээгээд байна вэ?
-Нийгэм газарзvйн мэргэжлийн чиглэлээр 10 гаруй ном бичсэн нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их дээд сургуулиудын оюутан сурагчдын гарын авлага болж байна.
-Тухайлбал?
-”Монголын vзэсгэлэнт байгаль” номыг их дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнууд, газарзvйн мэргэжлийн багш нар төдийгvй гадныхан ч их сонирхож байна. Энэ ном маань одоогоор дэлхийн хэд хэдэн оронд тараад байгаа. Мөн “Нийгмийн тухай мэдлэг”, Монгол Улсын ундсэн хуулийн цомог”, “Монгол орны эдийн засаг”, “Дэлхий дахины соёл иргэншил” зэрэг 10 гаруй ном туурвиад байна.

-Энэ жил хэддvгээр анги дааж байгаа вэ?
-Дааж авсан ангийнхан маань энэ жил аравдугаар ангиа төгсөнө.
-Ингэхэд багшлах хугацаандаа хэчнээн анги төгсгөв дөө?
-Аравдугаар анги дөрвөн удаа, наймдугаар анги гурван удаа төгсгөсөн. Бодоод vзсэн багшлах хугацаандаа 23 мянган шавьтай болсон байна лээ.

“Би Цэсо багш шигээ л хvн болмоор байна”

-Ингэхэд багш болох гараагаа хэзээ эхэлсэн бэ?
-Би 1967 онд Багшийн дээд сургуулийг тvvх газарзvйн багш мэргэжлээр дvvргэсэн. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн төвийн сургуульд очиж ажилласан юм. Тэндээ 16 жил ажилласан. Хожим нь 1982 онд УБИС-ийг дvvргэсэн. Хөдөө ажиллах хугацаандаа туйлын идэвхтэй багшийн тоонд ордог байлаа. 1972 онд манай сургууль дээр Боловсролын яамнаас шалгалт ирсэн юм. Энэ vед би бага анги дааж байсан л даа. Шалгалтаар анги маань бvх vзvvлэлтээрээ 100 хувьтай гарч байлаа. Энэ бол тун ховор тохиолдол юм шvvд ээ. Тэгээд ч би 23 настай байхдаа ажил бvтээлээрээ шалгарч, аймгийн депутат хvртэл болж байлаа.

-Одоо ч гэсэн та хот, дvvрэг, нийслэлийн хэмжээнд манлайлагч багш нарын тоонд ордог юм билээ?
-Vvнд эцэг эх, багш нарын маань нөлөө их бий. Тэднийхээ хvмvvжлээр л би өдий зэрэгтэй явна.Тэд л биднийг ажилсаг, хичээнгvй, хөдөлмөрч, идэвхтэй нийгмийн гишvvн болгож хvмvvжvvлсэн. Ер нь хvний суурь хvмvvжлээс амьдрал, ажил байдал нь өөдрөг байх эсэх нь шалтгаалдаг юм шvv дээ.

-Багш нарын нөлөө vvнд хамгийн их байж таарна?
-Тэгэлгvй яахав. Хvн сайн явна гэдэг цаанаа их учиртай юм шиг ээ. Хvvхэд бvхэнд нууц тvлхvvр байдаг гэж би боддог. Тvvнийг нь олж тvлхvvрдэх л чухал. Ингэж чадвал тэр хvvхэд дорхноо сэргэж, сурлага, хvмvvжил нь дээшлээдл явчихдаг.

-Зөв тvлхvvрдсэн хvvхэд хэрхэн сэргэсэн тохиолдлоос сонирхуулахгvй юу. Ийм зvйл танд хэр олон тохиолдож байв?
-Олон тохиолдол бий шvv. Онцолж ганц жишээ ярьж өгье. Одоогоос долоон жилийн өмнө манай ангийг нэг охин төгссөн юм. Царайлаг, бие хаа сайтай сайхан охин. Харамсалтай нь хичээлдээ их муу. Байнга л базаахгvй дvн авна. Ажиглахаар нэг их урам хугарсан, гунисан, гутарсан байдалтай. Яаж энэ хvvхдийг сэргээх вэ гэж их бодсон.

-Тэгээд ямар арга хэрэглэв?
-Сорьж vзмээр санагдаад тусгайлан даалгавар өглөө. Яах бол доо гэж бодож байтал даалгавраа хийгээд ирдэг юм байна. Хийхдээ тун сайн хийсэн байсан. Чи өөрөө хийв vv эсвэл гэрийнхнээсээ тусламж авав уу гэтэл ганцаараа хийсэн гэж байна. Би тvvнийг магтаад чамайг яг ингэж хийж ирнэ гэж бодож байсан юм. Чи миний итгэлийг алдсангvй гэж хэлсэн. Ангийнханд нь ч даалгаврыг нь vзvvлж, тэдний дэргэд магтсан.Тvvнээс хойш нөгөө охин хичээл сурлагадаа эрс сайжирч эхэлсэн. Нэг өдөр ээж нь надтай ирж уулздаг юм байна. Тэгээд та миний охиныг яачихав аа. Яаж ингэж нөлөөлж чадав аа. Бид бvр гайхчихлаа. Өмнө нь гуйгаад, загнаад хичээлээ хийдэггvй байсан хvн одоо бvр хичээлээсээ салахаа болилоо. Юу хийх вэ, хийлгэх зvйл байна уу гэх боллоо. Ямар ч гэсэн хvvхдийг минь сэргээж, идэвхжvvлж, урам зоригтой болгож өгсөн танд баярлалаа гэж хэлж байсан шvv.

-Тэр охин тэгээд ямар мэргэжилтэй болсон бэ?
-Манай сургуулийнхан намайг Цэсо багш гэцгээдэг ю’м. Тэр охин маань гэрийнхэндээ “Би Цэсо багш шигээ л хvн болмоор байна” гэж хэлсэн байсан. Тэгээд сургуулиа төгсөөд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетэд орж суралцсан. Одоо нэг сургуульд нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа. Надтай байнга холбоотой байдаг.

-Тэгэхээр та “Хvн урмаар, морь ташуураар” гэдэг vгийг мөрдлөгөө болгодог байх нь ээ?
-Vнэхээр vнэн vг гэдэгтэй хvн бvхэн санал нийлэх байх. Ер нь хvvхдийн сайн сайн талыг л олж харах хэрэгтэй гэж би залуу багш нарт зөвлөдөг. Олоод харчихвал тvvн дээр нь тулгуурлаад хvvхдэд сайн нөлөө vзvvлж болно. Хvн бvрт л сайн чанар байдаг шvv дээ. Энэ бол миний ажилдаа баримталдаг арга барилын нэг л дээ.

-Залуу багш нарын хувьд энэ тал дээр огт анхаардаггvй юм шиг санагддаг л даа?
-Бид өнөөдөр ямар цаг vед амьдарч байгаа билээ. Амьдралын нөхцөл байдлаасаа шалтгаалаад хvvхдvvдтэйгээ тулж ажиллаж чаддаггvй гэм манай зарим багш нарт бий. Харин заримд нь ч ажлын туршлага дутдаг байх л даа. Миний хувьд маш олон залуу шавьтай болсон. Би 1992 оноос Багшийн сургуулийн Газар зvйн тэнхмийхэнтэй хамтарч ажиллаж байгаа л даа. Энэ хугацаанд 100 гаруй шинэ залуу багшийг бэлтгэсэн. Тэдний олонхи нь дvvрэг, сургуулийнхаа шилдэг залуу багшаар тодрои ажиллаж байгаа. Хөдөө орон нутгаас хуртэл сургалтын төлөвлөгөө хийхдээ тусламж авахаар намайг гэж зорьж ирдэг залуу багш нар бий. Ер нь залуу багш нар надад их хандана шvv. Одоо бvр сvлжээ маягийн зvйл бий болчихоод байна.

Ороо бусгаа энэ цаг vед бэрхшээлтэй тулгарах вий гэж эмээдэг

-Хvvхдvvдийн эвийг олж, тэдний итгэлийг олохын тулд багш хvн их ур чадвар, цаг хугацаа зарцуулна биз?
-Багш, сурагч хоёрын дунд итгэлцэл хамгийн чухал. Хэрэв бие биедээ итгэж чадвал маш сайхан орчин бvрддэг. Өөрт тохиолдсон бvх зvйлээ ярьдаг болно шvv. Хамгийн гол нь тэр нууцыг нь задруулахгvй байж, өөрт нь хэрэг болох зөвлөгөө өгөх хэрэгтэй. Жаргал, зовлонг нь хамтдаа хуваалцах тусам хvvхэд улам бvр ойртоод л байдаг юм.

-Багш хvн өөрөө vлгэр дуурайлтай байж л сурагчдыгаа сайн хvмvvжvvлж чадна. Vvнтэй та санал нийлэх vv?
-Тэгэлгvй яахав. Багш хувийн vлгэр жишээ сайтай байх ёстой. Хамгийн наад захын жишээ хэлэхэд л цагаа сайтар баримталдаг байх хэрэгтэй. Хэрэв багш нь товлосон цагтаа ирэхгvй бол хvvхдvvд нлэ яг л тийм хvн болж хvмvvжнэ. Өөрөөр хэлбэл, багш яаж зааж, сургаж, хvмvvжvvлж, vлгэр дуурайл vзvvлнэ. Хvvхэд яг л тийм хvн болж хvмvvждэг.

-Тэгвэл таны шавь нарын бусдаас ялгагдах онцлог гэвэл?
-Миний хvvхдvvд хvнд итгэмтгий, сайхан сэтгэлтэй, шударга, хөдөлмөрч, тусархуу хvн болж хvмvvждэг. Манай сургуулийн багш нар ч хvvхдvvдийг маань дандаа магтдаг. Гэхдээ би хvvхдvvдийнхээ өмнөөс нэг л зvйлд эмзэглээд байдаг юм.

-Юунд тэр вэ?
-Нийгмийн энэ ороо бусгаа vед эзэмшсэн хvмvvжлээсээ болж хvvхдvvд минь бэрхшээлтэй тулгарах вий л гэж эмээдэгдээ.

-Хvvхдийг зөв сайн хvмvvжилтэй, эрдэм боловсролтой хvмvvс болгохын тулд эцэг, эхийн нөлөө их байх ёстой. Гэтэл зарим эцэг эхчvvд энэ ажлыг багш нарт л даатгаад орхичихдог юм шиг ээ?
-Багш сайн бол хvvхэд аяндаа сайжраад л явчихдаг. Хvний хvvхдийг өөрийнх мэт санаж, хайрлаж, хамгаалж байгаа багшид ямар ч эцэг эх сайнаар хандана шvv дээ. Аяндаа багшийг хvндэлдэг болно. Хvндлэх тусам бvх итгэлээ багшид өгнө. Манай ангийг төгссөн хvvхдийн эцэг эхчvvд надтай ийм л байдлаар харилцдаг. Хvvхдvvд нь цаг баримтлаад ирэхээр эцэг эх нь ч дагаад тийм л болчихдог. Тухайлбал, манай ангийн хурал долоон цагт болно гэсэн бол эцэг эхчvvд яг цагтаа бvгдээрээ цугладаг. Нэг удаа манай хуралд сургуулийн нягтлан бодогч суусан юм л даа. Хурлын дараа надад “Би таван хvvхэдтэй. Хvvхдvvдийнхээ хуралд тогтмол суудаг. Гэхдээ хэзээ ч ийм хурал vзэж байсангvй. Эцэг эхийн хурал гэж ийм л байх ёстой юм байна” гэж хэлж билээ.

-Vргэлж хvvхдийн дунд ажиллахаар хааяа залхах юм уу?
-Ер нь хvvхэд гэдэг их ариун гэгээн ертөнц юм шvv дээ. Хvний хайрыг татсан хайлган, цайлган сэтгэлтэй хvмvvс. Миний ажил, амьдрал өдий зэрэгтэй явааг би хvvхдvvдтэйгээ л холбож тайлбарлана. Vе vеийн олон мянган шавь нарынхаа буянд сайн сайхан явна гэж би боддог. Миний бvх зvйл хvvхэдтэй холбоотой. Хvvхэдтэй ажиллах бол надад бурхнаас заяасан тавилан. Ингэж боддог хvн юу гэж тэднээсээ залхах вэ дээ. Би өөрөө ганц,охинтой. Гэхдээ одоо олон мянган хvvхдийн хувьд ээж шиг нь л хvн болчихоод явж байна.

-Таны шавь нараас сурлагын амжилтаараа тэргvvлэгчид олон биз?
-Сvvлийн 11 жил дараалан миний шавь нараас тvvх газарзvйн хичээлээр хот, дvvрэг, улсын олимпиадад амжилттай оролцож, алт, мөнгө, хvрэл медаль хvртээд байна.

Хvvхдvvд сурах тэмvvллээр дvvрэн, дээр нь хvмvvжлийн ажил их явуулдаг байлаа

-Ингэхэд таны сурагч ахуй vеийг эргэн свхмөөр байна. Тухайн vеийн багш, сурагч нар хэр идэвхтэй байсан бол?
-Би 1960-аад оны сурагч шvvдээ. Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийг дvvргэон. Намайгсурагч байх vед сурах бичиг элбэг дэлбэг байсан л даа. Охид нь хvрэн форм, цагаан хормогчоор, хөвгvvд нь дvрэмт хувцсаар ижилсэнэ. Сурагчдын хувьд асар их идэвхтэй. Хичээлийн даалгавраа заавал хийж байж л унтана. Тааруу дvн авчихвал тvvнийгээ онц, сайн болгохын төлөө ёстой нэг зvтгэнэ дээ. Тvvнээс нааш санаа нь амрахгvй. Ганцхан би ч биш нийтээрээ тийги байсан юм шvv. Маш хичээнгvй, сурах тэмvvлэлтэй хvvхдvvд байсан. Багш, эцэг эх, ахмад хvмvvсийн vгийг сонсч, тэднийг их хvндэлнэ.

-Харин багш нарын хувьд?
-Багш нарын ажлын хариуцлага өндөр, vйл ажиллагаа нь тогтмол байлаа. Багшийн нэр хvнд ч өндөр байсан. Элалтийн шалгалт их шударга явагдана. Багш нар ч их шударга, хатуу шаардлага тавина. Дээр нь пионерийн болон эвлэлийн ажлууд их зохиогдоно. Хvvхдийг сул байлгах цаг огт байдаггvй байсан. Онц, сайн сурдаг хvvхдvvдэд ялгарах тэмдэг зvvж өгдөг. Vvнийг дуурайж vлгэрлэх явдал их байж билээ.

-Ерээд оны vед хvvхдvvд сургууль завсардах нь ихэссэн. Энэ vед сурагчдын зан авир, идэвхид өөрчлөлт гарсан уу?
-Нийгмийнхээ байдлаас шалтгаалаад боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн. Дээр нь нийгэм, улстөрийн байдал ч өөрчлөгдөөд байсан. Энэ нь нийгмийн бvх л гишvvдэд адилхан нөлөөлж, сургууль завсардах явдал ч ихэссэн. Энэ vед хvvхдvvдийн идэвх vнэхээр буурсан. Өөрөөр хэлбэл, хvvхдvvд сурахаас илvv хөнгөн хялбар аргаар сургуулиа төгсөх гэсэн эрмэлзэлтэй болж ирон. Vvнд сургалтын vнэлгээ ч их нөлөөлсөн байх. Онц, сайн, дунд, муу гэсэн vнэлгээг А, В, С, D, F гэж vнэлэх болсон нь сурагчдын сурлагын байдалд нөлөөлсөн гэж би боддог. Харин багш нарын хувьд цалин хөлс нь багасч, сурагчдаа тавих анхаарал халамж нь ч багассан. Ерөнхийдөө багш, сурагчгvй цалгар, назгай байдалтай болж ирсэн дээ.

-Харин одоо байдал ямар байна?
-Байдал цалгардаж ирснээ харьцангуй тогтонги болчихоод байна. Сурагчдын хувьд мэргэжил эзэмших, хэл сурах тэмvvлэл нь ихэсч, идэвхжээд байна. Сургалтын тогтолцоо ч 11 жилд шилжлээ. 2009 онд 12 жил болно. Боловсролын стандартыг хангахын төлөө сургууль, багш нар их тэмцдэг болж. Багш, сурагч, эцэг эх, боловсролын байгууллагагvй энэ тал дээр анхаарлаа хандуулж байна даа.

Ийм анги Улаанбаатарт байхгvй гэж бардам хэлнэ

-Багш нарын цалин хөлс муу байна гэсэн яриа байнга гардаг. Таны хувьд хэчнээн төгрөгийн цалин авч байна вэ?
-Олон жил ажилласан, шинэ залуу гэлтгvй бvгдээрээ адилхан цалин авч байна. Зэрэг, цолны зөрvv л бага зэрэг гардаг. Багш нарын хувьд 96-116 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь мэдээж, амьдралд хаана ч хvрэлцэхгvй шvv дээ.

-Танайх их гоё танхимтай юм аа?
-Нийслэлийн шилдэг газар зvйн кабинетээр шалгарсан. Паркетин шалтай, дvvжин таазтай, гоёмсог самбарууд, vзvvлэнгийн материалуудтай ийм анги Улаанбаатарт байхгvй гэж бардам хэлнэ.

-Ингэж тохижуулахын тулд нэлээд мөнгө зарцуулсан байх даа?
-Нэлээд их ажил болсон. Эцэг, эхийн дэмжлэг ч их орсон. Дээр нь манай ангийнхан тусгайлан хувцас захиалж хийлгэсэн. Бусад ангийнхнаас хувцсаараа ялгардаг гэх vv дээ. Ер нь би зvгээр сууж чаддаггvй хvн л дээ. Маргааш ажилтай гээд төлөвлөчихвөл зvгээр сууж чаддаггvй. Орой нь нойр хvрэхгvй шvv.

-Багш нарын баярын vеэр олон хvн таньд баяр хvргэдэг байх даа?
-Маш олон хvн утасдаж, баяр хvргэдэг. Мөн шавь нар маань олноороо цугларч, хамтдаа баярладаг.

-Боловсролын байгууллагад 40 орчим жил ажиллажээ. Энэ хугацаанд хvртсэн гавьяа шатналыг чинь сонирхмоор байна?
-Ардын боловсролын тэргvvний ажилтан болж, “Алтан гадас” одон хvртлээ. Магистр, зөвлөх багш болж, нийслэл, дvvргийн мэргэжлийн аваргаар тодорлоо. Дээр нь 2005 онд бvтээлч багш, 2006 онд сургуулийн, 2007 оны дvvргийн шилдэг багшаар шалгарсан. Өнгөрсөн жилvvдэд сургуулийн зvгээс намайг гавьяат багшид хоёр ч удаа тодорхойлсон. Тэр эрхэм алдрыг хvртээгvй л явна. Ажлынхан маань миний хөдөлмөр алдрыг тэмдэглэнэ гээд л байгаа. Би хойшлуулаад л байгаа юм.

Гавьяаныхаа амралтаа авах цаг энэ жил болж байна. Гэхдээ удирдлагууд маань “Тvшиг тулгуур болсон хэдэн ахмад багш минь ажлаа хийж л бай” гэдэг юм. Олон жилийн турш vр бvтээлтэй ажиллахад хамт олны минь хvч, хөдөлмөр, сэтгэл их шингэсэн. Тиймээс алтан босготой энэ сургуулийнхаа хамт олонд баярлаж явдгаа хэлмээр байна.

-Хичээлийн шинэ жилийн эхний өдвр нийт сурагчид, багш нарт хандаж хэлэх vг байгаа байх?
-Шинэ хичээлийн жилдээ нийт багш, сурагчид, эцэг эхчvvд та бvхэндээ аз жаргал, сайн сайхан, сурлагын өндөр амжилтыг хvсэн ерөөө.

Р. Сарангэрэл
Монголын мэдээ


 
Үнэлсэн: 0 удаа.
Сэтгэгдэл:


1996 onii 10 togson ohin
Ene bagsh unheer mundag hun shuu manai angiinhan yamar goe bsan geech bagshdaa bolon angiinhndaa eruul enh hamgiin sain saihan buhniig husiii big hug love struck kiss
Бичсэн: Зочин цаг: 03:23, 2009-1-13 | Холбоос | |
Сэтгэгдэл:


manai angiin bagsh bailaa bidnii iim saian ybj baigaa ni ene hvnii ach yum shv dee bagshaa tanid az jargal bvhniig hvsie. Mun angiin and saraadaa sain setgvvlch bolson baina chamaar baharhaj baina shv gej helmeer bainaa
Бичсэн: onon (зочин) цаг: 16:01, 2009-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax