2009-06-09
ХҮН БОЛГОНД ХОМХОЙ ИЛЭРДЭГГҮЙrn

Хомхой нь вирусээр үүсгэгдсэн уруул болон нүүрэн дээр гардаг цэврүүт халдварт үрэвсэл  аж. Хүмүүсийн олонхи нь энэхүү вирусыг тээж явдаг ч хүн бүрт хомхой өвчин илэрдэггүй. Харин судалгаанаас үзэхэд таван хүн тутмын нэг нь л жилд 2-10 удаа хомхойгоор өвчилдөг байна. Ингэхэд хомхойн вирус хэрхэн дамждаг юм бол. Анхны  халдвар нь хүүхэд байхад, хомхойн шархтай ээж, аав, эгч, ах нь дүүгээ , хүүхдээ үнсэх үед халддаг байна. Вирус нь хүүхдийн арьсанд нэвтрэн, мэдрэлийн судлаар дамжиж, мэдрэлийн зангилаанд хадгалагддаг байна. Ингээд ханиад томуу тусах, ядрах, стресст орох зэргээр биеийн эсэргүүцэл суларсан үед вирус идэвхжин, уруул болон нүүрэн дээр хомхой гардаг аж. 

Хомхой нь өвчлөлийн дөрвөн үе шаттай гэнэ. Нэгдүгээр үед хорсож чимчигнэх ба энэ тохиолдолд хүмүүс хомхойгоор авчилснөө мэддэг. Энэ үед яаралтай арга хэмжээ авахыг хүсвэл халдварын эсрэг Ацикловир кремийг түрхэхийг эмч нар зөвлөсөн. Ингэхдээ гэмтсэн хэсгийн цэврүү, хаван, улайлт, түүний эргэн тойронд дарван цагийн зайтай хоногт таван удаа нимгэн даврахга үүсгэн түрхэх  аж. Энэ нь гэмтсэн хэсэгт нянгийн халдвар дамжих, эрүүл хэсэг рүү вирусын халдвар тархахаас сэргийлдэг байна. Хоёрдугаар үе буюу үрэвслийн үед жижиг цэврүү үүсч, тос хэрэглээгүй тохиолдолд томорч, өвчин орж эхэлдэг. Харин гуравдугаар үе буюу илрэлтийн үед хомхой томрон, цэврүү нь яр болон хувирдаг. Энэ үед вирусын халдварлах чадвар нь ихэсдэг байна. Төгсгөлийн дөрөвдүгээр үед цэврүү хатан товх үүсч эхэлдэг. Хүүхдийн хувьд энэ нь хамгийн таагүй үе байдаг. Учир нь товхыг ховхолсноос өвдөх, цус гарах зэрэг зовиур илэрдэг билээ.

Вирусын эсрэг бэлдмэлийг цаг тухайд нь хэрэглээгүйгээс өвчний эдгээр үе шатыг олон хоногийн турш зовиуртайгаар өнгөрөөн, гоо сайхандаа сэв суулгахаас  гадна хомхойн вирус нь биеийн бидний үр хүүхдэд болон биеийн бусад хэсэгт халдварлах магадлал ихтэй аж. Ялангуяа халдвар нүдэнд орсннор нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх , нүдэнд цагаа унах аюултайг эмч мэргэжилтнүүд анхааруулсан юм. 

 


Бичсэн: SARAAHAI | цаг: 12:40 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: