Хуруун чинээ зүйлийг уулын чинээ бүү болго
Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ
Давьюу хэмээвээс давмой
Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэльюү хэмээвээс гэтэлмой
Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовлон болоо...