“Би тэдэнд хайртай байсан юм”
бичсэн: SARAAHAI, 2012-06-07, 10:21
АНУ-д Балтиморийн хамгийн аймшигтай гэгддэг харуудын амьдардаг нэгэн дүүрэгт олон жилийн өмнө сонирхолтой судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу явуулж, хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ. Гэтэл бүх тайлангийн хариу “найдваргүй” гэж гарчээ. Мэдээж, маргааш амьд байх эсэх нь ч тодорхойгүй, хар тамхичид олонтай, хөвгүүд нь ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид нь биеэ үнэлдэг, нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, зөвхөн өөрсдийн хуулиар амьдардаг тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой байв....