Э.Нарангэрэл: Киноны бvх зураг авалтыг Хөх хотод хийсэн

бичсэн: SARAAHAI, 2010-01-03, 21:23
Хэдхэн хоногийн дараа Инээдмийн баярын өдөр болно. Энэ өдрийг тохиолдуулан хошин урлагийн бvх продакшн, нэгдлvvд шинэ уран бvтээлээрээ vзэгчиддээ бэлэг барихаар төлөвлөөд байгаа аж.“Эрхэм элч ” нэгдлийн жvжигчин Э.Нарангэрэлтэй уулзаж шинэ уран бvтээлийнх нь талаар сонирхсон юм.

-Өвөрмонголын “Одон” телевизийнхэнтэй хамтарч шинэ кино хийсэн гэл vv?
-Өнгөрсөн хэдэн сарын турш манай “Эрхэм элч” нэгдлийнхэн “Өв залгамжлагч” гэдэг инээдмийн кинонд хамтран ажиллалаа. Өвөрмонголын “Одон” телевизийн уран бvтээлчидтэй хамтран бvтээсэн энэ киноныхоо нээлтийг маргааш “Тэнгис” кинотеатрт хийх гэж байна...
төрөл:URLAG SOYOL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ц.Энхманлай: Тvvхээ мэдэхгvй байж би Монгол хvн гэж яаж бардамнах вэ дээ

бичсэн: SARAAHAI, 2009-01-27, 01:30

"Харанга" "Ажнай хууд" хамтлагийн ахлагч, УГЖ Ц.Энхманлайг "Ярилцах цаг" буландаа урилаа.


Лхагваа маань давтагдахгvй хvн шvv дээ


-Олон улсын эмэгтэйчvvдийн баярын өдөр "Харанга" хамтлагийнхан "Чикаго" клубт тоглолтоо сонирхууллаа. Сэтгэлд шингэсэн сайхан дуунууд эгшиглэж байна лээ. Харамсалтай нь дуучин нь солигдчихсон байсан?
-Лхагваа маань байхгvй байгаа болохоор бид Дашдондогтой хамтарч тоглосон л доо. Шинэ жилийн vеэр манай хэд хэдэн тоглолтод Дашка оролцсоныг хvмvvс мэдэж байгаа байх. Дуучин нь солигдсон болохоос биш "Харанга"-ын дуунууд хэвээрээ л байгаа шvv дээ.
-Лхагваат...
төрөл:URLAG SOYOL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Г.Сэрээтэр: Хятадаас авчирсан аяга 500-1000 төгрөг бол Монголын 10 мянган төгрөгөөр бvтэх жишээтэй

бичсэн: SARAAHAI, 2009-01-10, 05:49
Дvрслэх урлагийн дээд сургуулийн Ваар урлалын урлангийн багш, Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт Гочоогийн Сэрээтэртэй уулзаж ярилцлаа. Тэрбээр ваар урлалын чиглэлээр мэргэшсэн манай цөөхөн уран бvтээлчдийн нэг юм.

-Таныг ваар урлалын ангийг төгссөн Монголын анхны мэргэжилтнvvдийн нэг гэж сонслоо. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэвэл?
-Би 1974 онд энэ мэргэжлийг эзэмшсэн л дээ. Багаасаа гарын ур дvйтэй байсан болохоор Дvрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Намайг суралцахаас өмнө энэ сургуульд ваар урлаач гэсэн мэргэжилтэн бэлтгэдэггvй байсан юм билээ. Харин намайг суралц...

төрөл:URLAG SOYOL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Г.Дулмаа: “Янжуур тамхи”, “ Аргагvй амраг”-ыг англиар орчуулан уншуулж, өөрөө монголоор дуулдаг байлаа

бичсэн: SARAAHAI, 2009-01-10, 05:49

 

Г.Дулмаа: “Янжуур тамхи”, “ Аргагvй амраг”-ыг англиар орчуулан уншуулж, өөрөө монголоор дуулдаг байлаа
"Бөмбөгөр ногоон "-ыхон гэж урлагийн тvvхэнд нэрээ мөнхөлсөн хvvхнvvд дээхэн vед байсан. Домгийн мэт гоё бvсгvйчvvд тэнд ажиллаж, тухайн vедээ ёстой л “Од" болж байсан гэдэг. 1940-
өөд онд "Бөмбөгөр ногоон" буюу Хөгжимт драмын театрт Л.Цогзолмаа,Д.Мядагдамба, Г.Дулмаа, Лха.Долгор, Ң.Дашдулам, В.Долгор, С.Базаррагчаа, Д.Пурэвсурэн, С.Цэвэлмаа, З.Долгорсурэн нарынсайхан бvсгvйчvvд ажиллаж байв. Тэдний нэг Болох хvрээ дууг гайхалтай амилуулдаг дуучин СТА Г.Дулмаатай уулзаж амьдрал уран уран...
төрөл:URLAG SOYOL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ч.Сэндэм: Миний бvтээлvvд гvйцэтгэл, өнгө, дизайны хувьд дэлхийн хэмжээнд хvрсэн

бичсэн: SARAAHAI, 2009-01-10, 05:49

Ч.Сэндэм: Миний бvтээлvvд гvйцэтгэл, өнгө, дизайны хувьд дэлхийн хэмжээнд хvрсэн

Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо хувцасны зураач, дизайнер Чойжамцын Сэндэмийг урилаа.

-Та дэлхийд алдартай Москвагийн нэхмэлийн академийг төгссөн гэл vv?
-Би дөрөвдvгээр ангид байх vеэсээ л элдэв янзын хувцастай хvн зурж эхэлсэн л дээ. Энэ vед надаас хvмvvс “Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуудаг байлаа. Би хариуд нь ямар ч эргэлзээгvйгээр “хувцасны зураач болно” гэж хариулдаг байсан. Сурагч байхдаа дөрвөн жил орчим Хvvхдийн ордны зургийн дугуйланд суралцсан л даа. Тэгээд хvсэл мөрөөдлөө би...

төрөл:URLAG SOYOL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих