Биеийн тодорхой хэсгүүдэд хийсэн иллэг дотор эрхтэнүүдэд ч нөлөөлдөг
УКТЭ-ийн Нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эмч Д.Буяндэлгэр
Иллэгийн анхны обьект нь арьс юм. Арьсанд очсон үйлчлэл нь мэдрэлийн сэрлээр тархины гадарт очиж, эргээд эд эрхтэнд ирдэг. Энэ нь процесст дааврыг зохицуулж өгдөг байна. Ингэснээр арьсыг хамгаалах, дулааныг зохицуулах, амьсгалах, бодисын солилцоо явуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг. Хүний цусны эргэлтийн системд зүрх ба судаснуууд ордог. Тайван байх үед хялгасан судасны 50 хувь нь нөөцөнд ашиглагдахгүй байж байдаг. Харин иллэг нөлөөлснөөр цусан хангамж сайжирч, эдийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Ингэж цусны ба тунгалгийн эр...