Ясны сийрэгжилттэй хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг

бичсэн: SARAAHAI, 2009-12-11, 15:16

Монголчууд  жилээс жилд  жижгэрсээр байгаа ээжийнхээ тухай ярих нь олонтаа. Үнэндээ хараад байхад ээжнар маань жил ирэх тусам улам бүр жижигхэн болоод байгаа мэт санагддаг. Энэ нь ч оргүй худал зүйл биш цаанаа шинжлэх ухааны үндэстэй аж. 21-р зууны тахал гэгдээд байгаа яс сийрэгжих өвчинд нэрвэгдэж буй өвчтөнүүдийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг нь судалгаагаар тогтоогдоод байгаа.  Ясны сийрэгжил нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр яс сийрэгжих өвчин нь ха...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ТОГОО ШИГ ТОМ ГЭДЭСНЭЭСЭЭ САЛАХ ЦАГ ИРЛЭЭ

бичсэн: SARAAHAI, 2009-12-11, 15:09

Тогоо шиг том гэдэснээсээ салах цаг ирлээ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар жингийн илүүдэлтэй махлаг мяраалаг хүмүүс дэндүү олшрох болсон. Манай монголчууд ч бид яаж дутах вэ гэсэн шиг дуу дуугаа авалцан таргалсаар байна. Ялангуяа  тогоо шиг том гэдэстэй компанийн захирлууд, улс төрчид бүр ч олшрох шинжтэй. 40 нас хүрэв үү үгүй юу гэдэс нь унжаад л, шатаар өгсч уруудахад амьсгаадан, зарим нэг нь гутлаа үдэж ч чадахгүйд хүрч байх шиг.  Суугаа ажил хөдөлмөр, амьдралын тогтсон хэв маяг,  хэрэглэж буй хоол хүнс гэхчлэн тогоо шиг том гэдэс-ний өвчтэй болоход нөлөөлдөг хүчин зүйл ч их л байдаг б...
төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын дөрвөн хүн тутмын нэгд нь AДИӨ илэрдэг

бичсэн: SARAAHAI, 2009-09-30, 17:16

Дэлхий дахинд хамгийн өндөр тархалттай өвчний нэгд тооцогддог цусны даралт ихсэх өвчин манай оронд зүрх судасны өвчлөлийн дотор 41,8 хувийг эзэлдэг байна. Тэгвэл энэ нь өрнөдийн орнуудынхтай харьцуулахад хоёр дахин өндөр байгаа аж. Энэ талаарх мэдээллийг Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч төлөөлөгч, тэргүүлэх зэргийн эмч Р.Эрдэнэчимэгээс  сонирхлоо.

- Энэ өвчний тархалт манай улсад ямар хэмжээнд байгаа талаар яриагаа эхлэх үү?
-
Артерийн даралт ихдэх өвчин нь нас баралт, хүний амьдралын чанарт үзүүлэх сөрөг нөлөөгөөр тэргүүлэх байрыг эзэлж байна. Зүрх судасны...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдүүдийн 1,9-15,6 хувь нь мөөгөнцөртэй

бичсэн: SARAAHAI, 2009-09-30, 17:15

“Дэлхийн олон улс оронд өнөөг болтол эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор үтрээний үрэвсэлт өвчнүүд дээгүүр байр эзэлсэн хэвээр байна. Үтрээний халдваруудын 30-45 хувийг мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Мөн жирэмсэн болон төрж байгаа эмэгтэйчүүдээс хүүхдэд халдварлах тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдийн  1,9-15,6 хувь нь мөөгөнцөртэй гэсэн тоо баримт байдаг. Иймээс эмэгтэй хүн бүр энэ өвчний талаар заавал мэдэж, сэргийлж, эмчлүүлж байх нь чухал” гэж эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч, анагаах ухааны магистр Б.Мандирмаа ярьсан юм. Түүний сэрэмжлүүлэг мэдээллийг уншигч...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүрхээ хамгаалцгаая

бичсэн: SARAAHAI, 2009-09-30, 17:13

Зүрх судасны өвчин нь дэлхийд хамгийн их тархалттай өвчний тоонд орж, нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Үүний дотроос зүрхний архаг дутагдал нь зүрх судасны системийн өвчнүүдээс хамгийн их тохиолддог хүндрэлийн нэг гэдгийг уншигч та лав сонссон байх. Янз бүрийн өвчнээс болж,  хангалттай хэмжээний цусыг организмд хүргэдэг  зүрхний үйл ажиллагаа муудаж, улмаар амь насанд аюултай зүрхний дутагдал үүсдэг байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Олон улсын эмийн Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эмч нартай хамтран зүрхний архаг дутагдал гэх амь насанд халтай өвчний тухай,...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих